Нийгэм
Түүхий нүүрс түлж байгаа зуухнуудыг хий болон цахилгаан хангамжид холбохоор судалж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр болж, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нам даралтын халаалтын зуухнуудын ашиглалтын нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нийслэлийн хэмжээнд 16-100 кВт-ын хүчин чадалтай 2237 зуух байсан.
Эдгээрийг цахилгаан, хий болон төвлөрсөн дулаанд холбосон. 100 кВт-аас дээш хүчин чадалтай 645 зуух байснаас төвлөрсөн дулаанд 84, цахилгаан хангамжид 47, хийн хангамжид 80-ыг холбож, сайжруулсан шахмал түлшээр 175, баяжуулсан нүүрсээр 86 зуухыг галлаж байна. Түүхий нүүрс түлж байгаа 65 зуух бий. Эдгээр нь 20 аж ахуйн нэгжид хамаардаг, Улаанбаатар хотоос алслагдсан газар байдаг. Эдгээрийг хий болон цахилгаан хангамжид холбохоор судалж байна” гэлээ.
Түүнчлэн агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн ажлын явцын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “2022 оны байдлаар 3-15 кВт-ын хүчин чадалтай, ахуйн хэрэглээний 162,552, 16-100 кВт-ын хүчин чадалтай 3751, 100 кВт-аас дээш хүчин чадалтай, усан халаалтын 353 зуух, дулааны цахилгааны зургаан станцын 4200 кВт-аас дээш хүчин чадалтай 41 зуух байна” хэмээв.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр23 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм24 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм24 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм2 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм2 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ