Нийгэм
Нийт 197 цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ
Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 2-5 настай хүүхдүүдийн 86,5 хувь нь хамрагдаж байна. Хүүхдийн тархины хөгжлийн хамгийн идэвхтэй үе цэцэрлэгийн насанд тохиодог. Тиймээс сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах нь нэн чухал юм.
Тиймээс:
– 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халав. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамрууллаа.
– Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, багш нарыг үнэлж үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэв. Цаашид улам боловсроонгуй болгоно.
– 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулж гарааны тэгш байдлаас сургуульд элсүүлнэ. Энэ хүрээнд 5 настай хүүхдүүд сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээнд хамрагдав.
– Хөтөлбөрийн шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулж, туршилтыг 8 цэцэрлэгт хэрэгжүүлж байна. Хөтөлбөрөө туршина гэдэг нь чанарыг сайжруулах гол алхам юм.
Сургалтын чанарыг сайжруулахын тулд хөтөлбөрийн шинэчлэл хийхээс гадна таатай орчныг бүрдүүлэх, ур чадвартай багшийг ажиллуулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Сургуулийн өмнөх боловсролын хувьд хүүхдийн хамгийн их сонирхож цагаа зарцуулдаг тоглоомоор дамжуулан мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхийг эрмэлзэж байна. Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болох бага насны хөгжил, боловсролыг дэмжих нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт болохыг олон судалгаа нотолж байна.
Иймээс Азийн хөгжлийн банкны Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролыг чанар, хүртээмжийг сайжруулах төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 21 аймгийн 197 цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт 850 сая төгрөгийн өртөг бүхий тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний багцыг хүргэж байна. Зарим цэцэрлэгийн төлөөлөлд сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулж өглөө.
Тоглоомд суурилсан сургалт нь идэвхтэй сурах чадварыг хөгжүүлэх чухал арга бөгөөд ЕБС-д хүүхдүүд сурах бичиг ашиглан суралцдаг бол цэцэрлэгийн хүүхдийг хөгжүүлэх гол сурах бичиг нь тоглоом учраас цэцэрлэгийн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах нь маш чухал юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр23 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм24 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм24 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм2 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм2 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ