Нийгэм
Монгол орны дулааны улирлын төлөв байдал, дүгнэлт, зөвлөмж
“Тариалангийн сэргэлт-2023” нэгдсэн чуулганд Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал Монгол орны дулааны улирлын ерөнхий төлөв байдал, дүгнэлт, зөвлөмжийг хүргэж байна.
Тариалангийн төв бүс.
- Тариалангийн төв бүсэд багтдаг 25 сумын 20-д нь уриншилсан талбайн хөрсний 0-50 см гүний намрын чийг 60 мм-ээс их байгаагийн дээр 5-р сард 10 мм-ээс дээш, 6-р сард 40 мм-ээс их, 7-р сард 30-70мм орчим тунадас буух төлөв гарсан байна. Мөн энэ хугацаан дахь дулааны хангамж 5-р сард олон жилийн дунджаас их, 6-р сард олон жилийн дундаж орчимд байгаа болохоор үрийн соёололт хэвийн байдлаар явагдана.
- Өнөө жил тариалангийн төв бүсэд уринш ба гуурстай талбайд агуулагдах хөрсний чийгийн хэмжээ ойролцоо, зарим газарт гуурстай талбайд нь илүү байна. Хөрсөнд одоо байгаа нөөц чийг ба 6-р сард орох тунадсыг оновчтой ашиглахын тулд чийг хүрэлцээтэй талбайд 5-р сарын 15-ны дотор, дутагдалтай талбайд тарилтыг сарын сүүлчийн хагасад хийвэл зохино. Үрийн нормын хувьд тариалангийн аль ч бүсэд 1 га-д 40 кг буюу нэг сая ширхэг үр тохиромжтой болох нь судалгаагаар тогтоогдсон.
- Энэ жилийн цаг уурын нөхцөлд тухайн орон нутагт зохицсон эх орны нутагшсан сортуудыг тариалах, нэн ялангуяа ганд тэсвэртэй сортыг сонгож тариалах чиглэл баримталбал зохино. Тухайлбал тариалангийн төв бүсэд буудайн Дархан-144, Дархан-181, Бурятская-34, Сэлэнгэ, Алтайская-530 зэрэг дунд оройн болцтой сортуудыг тариалалтын эхний хугацаанд, дунд болцтой Дархан-34, Дархан-74, Арвин /Дархан-166/, Бурятская-79, Бурятская остистая, Алтайская-100, Алтайская-325, Алтайская-75 зэрэг сортуудыг тариалалтын тохиромжтой хугацаанд, нэн эрт болон эрт болцтой Ирень, Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг тохиромжтой хугацааны сүүл рүү тариалах шаардлагатай.
Дүгнэлт зөвлөмж
- 4-р сард агаарын дундаж температур говь талын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас бага, Говийн аймгуудын зарим сумдын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй, ялангуяа төв болон зүүн зүгийн нутгаар эрс хүйтэн байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногуудад үе үе цаг агаар тогтворгүй болж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
- Агаарын температур тавдугаар сард баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн өмнөд хэсэг, зургадугаар сард баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, долдугаар сард ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй.
- Харин хур тунадасны хувьд тавдугаар сард говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, зургадугаар сард төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, долоодугаар сард баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага орох төлөвтэй байна.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр23 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм24 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм2 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм2 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг1 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо