Connect with us

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд байрлах Монгол-Кувейтын судалгааны төв дэх хөрс судлалын туршилтын ажлын явцтай танилцжээ.

Энэ төвд шимт хөрс, бордоо судлал, суулгац бэлтгэх, хүлэмж, мод үрсэлгээний бортогоны технологи зэрэг чиглэлд хэд, хэдэн иргэн, үйлдвэр туршилт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна.
Тухайлбал, гарааны “Био ундарга” үйлдвэр гэхэд монгол орны хөрснөөс ялган авсан, ургамлын өсөлтийг дэмжигч 50 орчим омгийн цэвэр өсгөврүүдээс бүрдэх “Дархан ризо” нэртэй бордоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна. Мөн Төв Азийн хөрс судлалын холбоо хөдөө аж ахуйн инновацийн нэгдэл био хаягдал ашиглан компост бордоо гарган авч, бордоогоороо хөрсний доройтлыг сайжруулах арга технологийг илүү нарийн судалж байгаа аж.Мөн хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа зарим асуудлын талаар “…Хүнсээ өөрсдөө ургуулж тарьж хэрэглэх асуудлыг олон жилийн турш ярьж байна. Энэ асуудалд анхаарал хандуулж, мах хүнсний ногооны хангамжийн асуудлаар чуулган хийсэн. Компани, хувь хүн бүр дор бүрийнхээ асуудлыг ярих бус нэгдэж ярилцаж, нэг тоо статистиктай, нэгдсэн асуудал ярьдаг болох нь чухал” гэсэн юм.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагвад захиас, даалгавар өгсөн талаараа хэлж, тус холбооноос зохион байгуулах хүнсчдийн ээлжит бус онц хуралд идэвхтэй оролцож, саналаа бодлоо тусгах хэрэгтэйг хэллээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Сав шим