Нийгэм
ХААН Банк “Euromoney” шагналыг 10 дахь удаагаа хүртсэн Монголын анхны банк боллоо
Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Euromoney” сэтгүүлээс Монгол Улсын нийгэм, эдийн засагт ХААН Банкны оруулж буй хувь нэмэр, харилцагч олон нийтэд зориулан нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим банкны шинэчлэл, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн тогтвортой үзүүлэлт зэргийг үнэлж, “Монгол Улсын шилдэг банк”-аар 10 дахь жилдээ өргөмжиллөө.
“Euromoney” сэтгүүл нь 50 жилийн түүхтэй, олон улсын банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг шинжлэн тоймолдог мэргэжлийн сэтгүүл бөгөөд 1992 оноос дэлхийн банкны салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлж, шилдгүүдийг тодруулж ирсэн уламжлалтай. ХААН Банкны хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг 10 удаа хүртсэн Монголын анхны банк болж, зах зээлд тэргүүлэгч байр суурь, амжилтаа улам бататгалаа. 14 жилийн дотор 10 удаа ийнхүү шилдгээр тодорсон банк “Euromoney” сэтгүүлийн түүхэнд ховор юм.
ХААН Банк сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарын шилдгийг шалгаруулдаг нэр хүндтэй томоохон сэтгүүлүүдийн анхааралд өртөж, шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа улам сайжруулж, нийгэмд тустай олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгааг олон улс өндрөөр үнэлж байна. Тухайлбал, 2019 он гарсаар “Asiamoney” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”, “Шилдэг дижитал банк”-аар тус тус шалгаруулснаас гадна дэлхийн банк, санхүүгийн шилдгийг тодруулдаг “FinanceAsia”, “GlobalFinance” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”-аар өргөмжлөөд буй.
ХААН Банкны өнөөдрийн энэ бахдам амжилт нийт харилцагчид та бүхний хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн юм. Амжилт бүрийг хамтдаа бүтээдэг эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.
Бид зогсолтгүй бүтээсээр…
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм35 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ