Нийгэм
21 дүгээр сургууль шинэ байртай боллоо
Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Тус сургууль нь хичээлийн 42 танхимтай, 1,500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн стандартад нийцсэн хоёр спорт заал, номын сан, гал тогоо гэх зэрэг хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлсэн сургалтын танхимуудтайгаар ашиглалтад орж байгаа аж. Мөн энэ хичээлийн жилд 2,800 орчим хүүхэд хүлээн авч хоёр ээлжээр хичээллэж байна.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нээлтийн үеэр “Өнөөдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд энэ сайхан эрдмийн өргөө үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгааг онцлон хэлье. 2019-2020 оны хичээлийн жилд бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэж байгааг аравдугаар сарын 30-ны дотор хоёр ээлж болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 21 дүгээр сургуулийн багш, ажилчид, сурагчид та бүхэндээ ажил, сурлагын өндөр амжилт хүсээд хичээлийн шинэ байртай болж байгаад баяр хүргэе” гэв.
Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр24 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм25 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ