Нийгэм
Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд 35,058 иргэн хамрагджээ
“Буянт-Ухаа – 2 ” “Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлагдсан. Дээрх журмын дагуу цахим бүртгэл 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэл явагдсан бөгөөд бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан байна.
Ингээд цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулах ажил буюу эрэмбэлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс зохион байгуулж 08 дугаар сарын 13-ны өдөр “НОСК” өөрийн цахим хуудсандаа бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу ил тодоор байршуулсан. Үүний дараа 08 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан эхний шатанд тэнцсэн иргэдийн цаасан материалыг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл тэнцсэн иргэд нь анкетаар өгсөн мэдээллээ цаасаар ирүүлэн баталгаажуулж байгаа юм.
Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн цаасаар ирүүлсэн материалыг хүлээн авч нягтлан шалгах ажлыг зохион байгуулж дууссан ба “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-иас ангилал тус бүрийн эхний шатанд тэнцсэн иргэдтэй нэг бүрчлэн уулзаж нэмэлт шаардлагатай материалуудыг хүлээн авч гэрээ байгуулахаар ажиллаж байна.
Харин шалгалтын явцад санаатай болон санамсаргүйгээр анкетын мэдээллээ худал бөглөсөн /жнь: ажилласан жил 34 гэсэн боловч цаасан материалаар батлагдаагүй/ өөрийн өмчлөлийн орон сууцтай гэх мэт журмын шаардлага хангаагүй нийт 135 иргэнийг сонгон шалгаруулалтаас хасах шийдвэрийг гаргасан. /Ангилал тус бүрт хасагдсан иргэдийн тоог доор орууллаа/
“Залуу гэр бүл” ангилалд:
Энгийн түрээс – 19
Түрээслээд өмчлөх – 12 иргэн
“Төрийн албан хаагч” ангилалд:
Энгийн түрээс – 25 иргэн,
Түрээслээд өмчлөх – 18 иргэн
“Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд:
Энгийн түрээс – 16 иргэн,
Түрээслээд өмчлөх – 16 иргэн
“18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилал
Энгийн түрээс – 4 иргэн,
Түрээслээд өмчлөх – 3 иргэн
“Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд:
Энгийн түрээс – 1 иргэн,
Түрээслээд өмчлөх – 2 иргэн
“Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд:
Энгийн түрээс – 9 иргэн,
Түрээслээд өмчлөх – 7 иргэн
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд:
Энгийн түрээс – 2 иргэн,
Түрээслээд өмчлөх – 1 иргэн
Тиймээс эрэмбийн дараа жагссан иргэд буюу ангилал тус бүрээс нийт 135 иргэн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Мишээл салбарт хандан цаасан материалаа энэ сарын 27-ны өдрийг дуустал хүлээлгэн өгнө үү.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр24 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ