Нийгэм
Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хамтран шалгаж байна
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтны хөдөлмөрлөх эрх болон эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтэд хийх хяналт шалгалтыг 2019 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Баянхонгор аймагт явууллаа. Шалгалтыг тус аймаг дахь Хас, Төрийн банкны салбарууд, 3 болон 14 дүгээр цэцэрлэг, “Цэвэр хот” орон нутгийн өмчит компани, Тохижилт үйлчилгээний компани зэрэг 6 объектод хийлээ. Энэхүү хяналт шалгалт нь урьдчилан бэлтгэсэн тусгай удирдамжийн дагуу санал асуулга, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага, тандалт судалгаа зэрэг олон шалгуур бүхий ажиллагаа байсан бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд төлөвлөн зохион байгуулж буй ажлуудын нэг юм.
Шалгалтын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар удирдан ажиллаж байна. Хамтарсан шалгалтаар орон нутаг дахь тухайн байгууллагын өдөр тутмын харилцааг зохицуулж буй дүрэм журам, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, ажил албан тушаалын жагсаалт, хөдөлмөрийн норм, нормативын баримт бичиг зэргийг нягтлан шалгасан юм. Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн хамтарсан шалгалт Өвөрхангай аймагт үргэлжилнэ.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр24 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ