Нийгэм
БНХАУ-тай хамтран шинжлэх ухааны парк барихаар хэлэлцэв
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыгантай уулзалт хийв.
Уулзалтаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, шинжлэх ухааны паркийг байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтарч ажиллах, хоёр орны судлаачдын хамтын судалгааг өргөжүүлэх, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, гарааны компаниудыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар хэлэлцэв.
Мөн 2015 онд Монгол-Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори байгуулагдаж, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны сангийн хооронд 2017 онд байгуулагдсан санамж бичгийн хүрээнд тодорхой төслүүд болон сургалтын үйл ажиллагаанууд 2019 оноос эхэлж байгаад талархал илэрхийллээ. Молекул биологийн хэрэглээний лаборатори нь БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтын ажиллагааны тусгай төлөвлөгөөний шаардлагад нийцэж шалгарсан 14 лабораторийн нэг билээ.
ЦӨЛЖИЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ САНАЛ ГАРГАВ
Монгол оронд бүс нутгийн хувьд цөлжилт, экологийн доройтол тулгамдсан асуудал болж байгаа учраас энэ байдлаас сэргийлэх чиглэлээр хамтарсан лаборатори байгуулах, мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн.
Түүнчлэн 2019 онд археологийн салбарт хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу археологийн салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэхээр санал солилцов.
БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыган дэлхийн технологийн хөгжлийн хүрээнд хоёр улсын инноваци болон технологи хөгжүүлэх, хүний нөөцийн боловсон хүчин бэлтгэх, эрдэмтдийн хамтарсан төслийг дэмжиж ажиллах зэргээр санал солилцож, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тавьсан тодорхой санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: БСШУСЯ
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм1 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна