Нийгэм
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нэгдүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ
НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нэгдүгээр хороонд хэрэгжиж буй улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжих төсөл арга хэмжээний талаарх танилцуулга хийлээ. Мөн хууль зөрчигдөж олгогдсон нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрчилгээг хүчингүй болгох хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад удаа дараа хүргүүлэн эхнээсээ нааштайгаар шийдвэрлэгдэн ажиллаж байна. Эдгээр зөвшөөрөлгүй олгогдсон нийтийн эзэмшлийн талбайг цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай болгон засаж, тохижуулан ажиллахаар төлөвлөгдөөд эхнээсээ ашиглалтанд ороод явж байна гэлээ.
Тус хороодын иргэд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон холбогдох албаны удирдлагуудад санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа илэрхийллээ. Засаг дарга Ж.Алдаржавхлан иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг холбогдох албаны удирдлагуудыг цаашид ажлын төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг үүрэг болголоо.
Уулзалтад Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Лхагвабаатар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын дарга Ц.Эрдэнэбаатар, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн захирал Г.Гантулга нар оролцож иргэдийн тавьсан зарим санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм59 мин өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна