Нийгэм
Хан-Уул дүүрэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил эхэллээ
“Эрүүл хөрс-Эрүүл орчин” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын А/229 дүгээр захирамжийн дагуу хөрсний бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, хогийн цэг, гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эхэллээ.
Тус ажлын хүрээнд хороодын хөрсний бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, хогийн цэг зэрэг нийт 2.5 га талбай, гэр хорооллын 8000 гаруй нүхэн жорлон бохирын цооногийг ариутгаж халдваргүйжүүлэх бөгөөд хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагчдад тус бэлдмэлийг хэрэглэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг байгаль орчны бохирдлыг, тухайлбал ус, хөрс орчны бохирдлыг бууруулах, эко системийг сэргээх, цэвэрлэх байгууламж, бохирын цооног, нүхэн жорлонгийн бохир ус, лагийг хоргүйжүүлж цэвэршүүлэх үйлчилгээтэй хүний эрүүл мэнд, мал амьтан, ургамал, байгаль орчинд хоргүй ЕМ буюу ашигтай бичил биетний био бэлдмэлээр хийх юм байна. Тухайлбал ЕМ буюу ашигтай бичил биетний био бэлдмэл нь байгаль дээр натураль хэлбэрээр оршин байдаг тараг, бяслаг зэргийг үйлдвэрлэхэд ашиглагддаг сүүн хүчлийн, талх, пиво исгэж үйлдвэрлэхэд ашигладаг дрожж, мөн газрын хөрсөнд хамгийн элбэг байдаг фототроф буюу фотосинтезийн микроорганикмаас бүрддэг бөгөөд дэлхийн олон улс орны туршилт, судалгаа шинжилгээ, хэрэглээний үр дүнгээр батлагдсан бүтээгдэхүүн ажээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм59 мин өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна