Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Иргэн төвтэй Хан-Уулынхан

Нийтэлсэн

-

 Нийслэлийн Хан-Уул дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт сүндэрлэхээс гадна ажил олголт эрчимтэй өрнөж, иргэдийн амьжиргаа сайжирч эхэлсэн байдаг. Энэ нь тус дүүргийн удирдлага, хамт олны зүгээс иргэд рүүгээ чиглэсэн олон ажлыг хийж байгааг илтгэнэ. Ард иргэдээ амгалан тайван, эрүүл энх, цэвэр цэмцгэр орчинд амьдруулахын төлөө салбар бүрийн алба хаагчид өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж байна. Засгийн газраас болон дүүргээс хэрэгжүүлсэн ажлыг цаг тухайд нь хариуцлагатай хийж, албан тасалгааны цонхоор биш ард иргэдийнхээ амьдралд дунд орж ажиллах зарчмыг Засаг дарга Ж.Алдаржавхлан баримтлан ажилладаг нь үүнтэй холбоотой биз. Тэр хэрээр өдрөөс өдөрт иргэдийн амьжиргааны төвшин сайжирч, иргэн бүрийг чиглэсэн ажил амжилттай өрнөж байна. Хийж бүтээх эрмэлзлэлээр дүүрэн тус дүүргийн хамт олны 2019 онд хэрэгжүүлсэн онцлох 24 ажлыг баримтыг хүргэж байна.

Баримт:1    “Минт Интернэшнл” групп Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 20 ширхэг утлагын аппарат, мөн тус дүүргийн 15-р хорооны Өрхийн эмнэлэгт зургаан аппаратыг хандивлажээ. Ингэснээр дүүргийн эмнэлгийн хүчин чадлыг нэмээд зогсохгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж эхэлнэ.

Баримт:2    ХУД-ийн дүүргийн 60-р сургуульд Японы Хорикава сангаас 20 сая төгрөгийн өртөг бүхий шинээр тохижуулсан Номын санг хүлээлгэн өгчээ.  Сурагчид номтой нөхөрлөж,  хичээлийн бус цагаа зөв боломжтой болжээ.

Баримт:3   Монгол Улсын  Засгийн Газрын хүсэлтээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн малчин өрхийн амьжиргааг хамгаалахад зориулан НҮБ–ын Онцгой Байдлын Хариу Арга Хэмжээний Төв сангийн хүмүүнлэгийн тусламжийн багцыг 12 дугаар хорооны 200-аас доош малтай, бага орлоготой 30 малчин өрхөд олгосон байна.Уг тусламжийн багцад малын тамиржуулах багц, 20 кг бүхий 30 ширхэг малын эрдсийн долооц, 40 кг бүхий 101 шуудай хорголжин тэжээл багтсан бөгөөд малчдад тараах ажлыг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, хорооны  оролцоотойгоор зохион байгуужээ.

Баримт:4  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ иргэдийг хуваарийн дагуу долоо хоног бүрийн хоёр дахь өдөр хүлээн авч уулзсаар иржээ. Ингэснээр дүүргийнхээ иргэдийн амьдрал ахуй, ажил эрхлэлттэй танилцаж, асуудлыг шийдвэрлэх гарц гаргалааг бий болгож чаддаг аж.

Баримт:5  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо нь 14100 гаруй иргэн оршин суудаг бөгөөд үүнээс зорилтот бүлгийн 70 гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг байна.
Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээлтэй байдаг билээ.

Баримт:6  Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг хогын цэг дээр хог ялгаж, ялгасан хогоо ченжүүдэд тушааж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулдаг иргэд олог байдаг. Тэдний амьдрал ахуйтай танилцах зорилгоор Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны дарга Б.Дагвадорж, өрхийн хөгжил хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Буянхүү,12-р хорооны хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Гансүх, Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байршуулах үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулжээ.

Баримт: 7 Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас иргэдрүүгээ чиглэсэн олон ажлыг хийдэг. Тэдний нэг болох үнэ төлбөргүй сургалтанд иргэд жилээс жилд идэвхтэй хамрагддаг байна. Албан бус-Насан туршийн боловсролын төв нь насан туршийн боловсролын үйлчилгээг дараах 5 чиглэлийн хүрээнд явуулдаг. Үүнд:

  1. Гэр бүлийн боловсрол
  2. Хууль эрх зүйн боловсрол
  3. Иргэний боловсрол
  4. Гоо зүй-мэдрэмжийн боловсрол
  5. Амьдрах ухааны боловсрол чиглэлийн хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй боловсрол эзэмшүүлэн мэргэжил олгодог бөгөөд сургалт, сурталчилгаа, олон нийтийн үйл ажиллагааг тасралтгүй  зохион байгуулдаг. Мөн мэргэжлийн чиг баримжаа олгох дараах сургалтуудад өдөр бүр нэмэлт элсэлт авч байна. Үүнд
  1. Компьютерын анхан, дунд, гүнзгий шат
  2. Оёдол, эсгүүр
  3. Үсчин
  4. Гоо засалч, маникюр
  5. Даалин оёх
  6. Англи хэлний анхан шатны сургалтууд хичээллэж байна.Суралцахыг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлнэ.
  1. Хорооны Засаг даргын тодорхойлолт
  2. 1% цээж зураг
  3. Иргэний үнэмлэхний хуулбар

Холбогдох утас: 70000448, 95021560

Баримт:8  Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн 10 дах жилдээ 2019 оны 02 сарын 20-24-ий хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ХУД-ын ЕБС-ийн 12 баг, 3 насны ангилалд оролцсоноос, Ахлах нас /эрэгтэй/ Н.Эрдэнэбилэг багштай 15-р сургууль, Ахлах нас /эмэгтэй/, дунд нас /эрэгтэй, эмэгтэй/ У.Гэрэлт-Од багштай 52-р сургуулийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

Баримт:9 “Хүүхдийн клиник сувилал -4” нь 1.5-2.6 хүртлэх настай цус багадалтай, рахиттай, жингийн хоцрогдолтой гэх мэт архаг суурь өвчтэй хүүхдүүдийг хоол эмчилгээ, уламжлалж, нөхөн сэргээх эмчилгээгээр сувилан эрүүлжүүлдэг бөгөөд сувиллын үйл ажиллагаагаа танилцуулах, туршлага солилцох “ХООЛООР СУВИЛАХУЙ-ЭМГҮЙГЭЭР ЭМНЭХҮЙ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулжээ.

Баримт:10 Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2018 оны Санхүүгийн тайланг Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж Сангийн сайдын батласан бодлого, журам, зааврын дагуу үнэн зөв, бодитой, шударга илэрхийлсэн тул Нийслэл дэх Төрийн Аудитын Газраас зөрчилгүй санал дүгнэлт авлаа.

Баримт :11 Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны иргэн Э.Даваадорж нь 2015 онд Хан-Уул дүүргийн  63-р дунд сургуулийг төгссөн бөгөөд  суралцах  хугацаандаа спортоор идэвхтэй хичээллэж ирсэн тамирчин юм.Тэрбээр 2019 оны 03 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан “Тусгай  олимп”-ийн  15 дахь удаагийн  зуны наадмын Хөл бөмбөгийн төрөлд оролцож  мөнгөн медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн байна.

Баримт:12 Солонгос улсын Гёнгсан аймгийн Хаман сумын зочид төлөөлөгчид 2019 оны 04 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах ажлын айлчлал хийжээ. Хаман сумаас тус сумын Газар тариалангийн технологийн төвийн захирал Ма Жонму, Тарвас хариуцсан багийн дарга Хуан Хэжинь, Харилцаа хамтын ажиллагаа хариуцсан багийн дарга Чон Өньжа, Хүлэмж суурилуулах компани Захирал Кан Ёнду нар Хан-Уул дүүрэгт хүрэлцэн ирсэн аж. Тус зочид төлөөлөгчдийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан болон дүүргийн төлөөлөгчид дүүргийн хөдөө аж ахуй, газар тариалангийн өнөөгийн нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулан, цаашид энэ чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Баримт:13 Жижиг дунд үйлдвэр эрхэлдэг иргэдэд тулгамддаг гол асуудал бол эрсдэлгүй бизнесээ эхлүүлэх юм.Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн ээлжит сургалтанд Хан-Уул дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч 11 иргэн хамрагдаж амжилттай төгслөө. Газар тариалан, монгол гутал, үндэсний хувцас, жимс жимсгэнэ тариалах, номын худалдаа, гар урлал, модон эдлэл үйлдвэрлэдэг гээд өөрийн бизнесээ эхлүүлээд тодорхой хугацааг өнгөрсөнч “бизнес эрхлэгч” гэдэг талаасаа өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай юм байна гэх зорилгоор дээрх үйлдвэр эрхлэгч нар маань энэ удаагийн сургалтанд хамрагдаж үр дүнгээ үзлээ.
Баримт:14  Хоггүй Хан-Уул-2019 аяны хүрээнд “Цэвэр орчин-Цэнгэг Туул” уриан дор туул голоо цэвэрлэх хөдөлгөөнийг амжилттай эхлүүлж ажилласан байна.  “Цэвэр орчин-Цэнгэг Туул” уриан дор Туул river challenge буюу Туул голоо цэвэрлэх хөдөлгөөнийг өрнүүлэн эхний үе шатны цэвэрлэгээг “Улаанбаатар буян” ХХК-ийн 120 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон Яармагийн гүүрнээс баруун зүгт Туул гол дагуух 3.0 км зайд 8 тн хог хаягдлыг цэвэрлэж ажиллалаа.

Баримт:15 2019 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “ЖҮДО БӨХ”-ийн тэмцээний алтан цомын эздээр Хан-Уул дүүргийн баг тодорсон юм. Тэмцээнээс Хан-Уул дүүргийн МУГД  Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай  өсвөрийн шигшээ багийн тамирчид :

-44 кг жинд  А.Нямхишиг  алтан медаль

-57 кг жинд  А.Намуундалай алтан медаль

-70 кг жинд  Т.Намуунаа  алтан медаль

+70 кг жинд Ө.Одончимэг  алтан медаль

-57 кг жинд М.Номинзаяа  мөнгөн медаль  нийт 4 алт, 1 мөнгөн медаль хүртэж   байгууллагын дүнгээр 1-р                    байрт шалгарч  алтан цомын эздээр  шалгарлаа.

Баримт :16Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр  Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсолсон. Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран  “Сайн багш – Сайхан гэр бүл” гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг анхлан зохион байгуулсан юм.

Баримт 17 Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний байгууллагын гадна орчны ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлэн  хүрээлэн буй орчноо хамгаалах, иргэдийн ая тухтай эрүүл орчин нөхцлийг бүрдүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо идэвх санаачилгыг дэмжин, үе шаттайгаар жил бүр үндэсний мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.Тус үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид, иргэд, аж  ахуйн нэгж, байгууллага, Сургууль,  Цэцэрлэг, Сууц Өмчлөгчдийн Холбоод “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж Хан-Уул дүүрэгт 10 мянган мод, бут сөөг тарьлаа.

Баримт:18 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2019 онд Хан-Уул дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
Төлөвлөгөөнөөс гадна дүүргийн Засаг даргын санаачлагаар хэрэгжүүлж буй онцлог үйл ажиллагаа нь дүүргийн “Засаг даргын дэргэдэх 24 хэлтэс, албад зорилтот 987 өрхүүдийг хариуцан ажиллах хуваарь”-ийг баталсан. . Дээрх зохион байгуулалтын ажлын үр дүнд зорилтот өрхийн 71 иргэнд иргэний үнэмлэх, 14 хүүхдэд төрсний гэрчилгээг нь гардуулан өглөө. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ гардан авсан хүүхэд, иргэд баярласан талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ дүүргийн удирдлагуудаас сонирхсон зүйлээ асууж тодрууллаа.

Баримт:19 Галын аюулд гэрээ алдсан зургаан хүүхэдтэй айлд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдваржавхлан өргөө цагаан  гэр өгсөн юм. Б.Гүррагчаагийнд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрт нь гэнэт гал гарч зөвхөн өмссөн хувцастайгаа 10 сартайгаас 12 насны 6 хүүхдүүдийн хамт орох оронгүй болоод байсан юм. Гал гарах үед эхнэрийн хамт гадуур ажилтай явж байсан бөгөөд 6 хүүхэд нь унтаж байжээ.

Баримт:20 Хан-Уул дүүргийн арьс ширний нийтийн 10 дугаар байрнй эхний ээлжийн 40 айл шинэ орон сууцанда орлоо. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших арьс ширний нийтийн 10 дугаар байр нь  хагас зуун жилийн насжилттай уг байранд нийт 70 гаруй иргэн амьдардаг бөгөөд өнөөдөр эхний 40 айл шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа. 2017 оны 06 дугаар сард шав тавигдаж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Нью Биг Фиш Констракшн” ХХК-ийн гүйцэтгэлээр эхний ээлжинд 20 айлын байрыг буулган, газар дээр нь 40 айлын орон сууц барьсан юм. Тус 40 айлын шинэ орон сууцанд 10, 12 дугаар байрны 40 айлыг үнэ төлбөргүйгээр оруулж байгаа юм.

Баримт:21 2019-2020 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэнэ. Тус дүүрэгт  хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаартай  холбоотойгоор улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийг өргөтгөх, шинэ барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байна. 2019-2020 онд нийт 1280 суудлын хүчин чадалтай 3 сургуулийн өргөтгөл /52, Буянт-Ухаа цогцолбор сургууль, 114/ ашиглалтанд орох бөгөөд дүүргийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэж байсан сургуулиуд 2 ээлжээр хичээллэх боломжтой болсон байна.

Баримт:22  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар дүүргийн төрийн албан хаагчид сайн дураараа нэгдэн дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний дундын агуулах дээр 3 цагийн дотор 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн зорилтот бүлгийн  өрхүүдэд сайжруулсан шахмал түлш хандивлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.  Тус сайн үйлсийн аянг Хан-Уул дүүргийн албан хаагчид 10 дугаар сарыг дуустал үргэлжлүүлэх бөгөөд сайн үйлсийн ажлыг эхлүүлэн бодит үр дүнтэй санаачлагатай ажил хэрэгжүүлж буй дүүргийн удирдлагууд, албан хаагчдад иргэд баярлаж,  талархсанаа илэрхийлэн ажлын амжилт хүслээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Баримт:-23 Нийслэлийн 2019 оны шилдэг хороо, шилдэг хэсгийн ахлагч нарын баг шалгаруулалтанд Хан-Уул дүүрэг амжилттай оролцсон байна.Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хороодын албан хаагчдыг чадавхжуулах, мэдээллийн бодит байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг чиглүүлэх  зорилготой тус уралдаанд Хан-Уул дүүрэг амжилттай оролцож, хоёрдугаар байранд орлоо. Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо, Шилдэг хэсгийн ахлагч нарын баг” шалгаруулах болзолт уралдаан буюу “Манай хороо – Миний гудамж” аянд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 1200 гаруй СӨХ, 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон 17000 орчим иргэнийг хамрагдсан байна.

Шилдэг хэсгийн ахлагч нарын багаар 16 дугаар хороо

Шилдэг хороогоор 7 дугаар хороо гуравдугаар байранд, 8 дугаар хороо тусгай байр

Гэр хорооллын шилдэг хороогоор 13 дугаар хороо дэд байр

Байшин хорооллын  шилдэг хорооллоор  1 дүгээр хороо гутгаар байр

Шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар “Мандах СӨХ”, “Түмэн шувуу” ХХК тус тус тусгай байр

Хог хаягдлын менежменттэй байгууллагаар  “Хан-Уул – Агро” ОНӨААТҮГ-ын газар гутгаар байр

Гэр хорооллын шилдэг өрхөөр 13 дугаар хорооны иргэн М.Жаргалсайхан дэд байр тус тус эзэлж шагналаа                 гардан авлаа.

Баримт:24 Улсын үзлэгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар “Бүрэн хангалттай” үнэглэгджээ. “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт 2019 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд ажиллалаа. Дөрвөн жил тутам явагддаг тус улсын үзлэгээр албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр шалгуулж 93,6% буюу “Бүрэн хангалттай” үнэлэгдлээ.

 

 

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж байна.
Харин 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.
Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна.
Өнөөдөр манай улс өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломж бүрдэж ХПВ-ийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
-Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
-Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
-Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.
Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон.
Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой. Эрт илрүүлэг гэдэг хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй мөртлөө өвчин нь хэдийнэ эхэлснийг хэлж байгаа юм. Тиймээс өвчин үүсэхээс өмнө биш, бүр халдвар авахаас нь өмнө сэргийлж буй вакцин гэж ойлгох хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг22 мин өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм42 мин өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд43 мин өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент44 мин өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм1 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм1 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр20 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент22 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр22 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм23 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм23 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм23 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд24 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим