Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Махны өргөтгөсөн худалдаа гарч, иргэд идэштэйгээ залгаж байна

Нийтэлсэн

-

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж, иргэдийг идэштэй нь залгуулсаар байна. Уг өргөтгөсөн худалдаа нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар гэсэн гурван дүүрэгт буюу “Сансар”, “Саруул” худалдааны төв болон Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрийн урд талбайд болж байгаа юм. Энэ сарын 5-нд эхэсэн, 20-ныг хүртэл үргэлжлэх өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай зэрэг 11 аймгийн малчид оролцож байна. Эдгээр аймгийн малчид үхрийн мах 6600-7000, адууных 5800, хониных 5500-6000, ямааных 4500 төгрөгөөр борлуулж байна. Ингэхдээ махыг жижиглэнгээр бус зөвхөн бүтэн болон өрөөлөөр нь борлуулах юм. Зарим цэгт борлуулж буй мах өдөртөө дуусч байгаа талаар иргэд ярьж байлаа. Иймд Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрийн урд талбайд болж буй “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг сурвалжиллаа.

Тус талбайд том, жижиг арав орчим мах ачсан машин зогсч байлаа. Өглөөгүүр буюу 11.00 цаг гэхэд хөл хөдөлгөөн ихтэй байв. Хүмүүсийн зарим нь мах худалдан авч, нэг хэсэг нь үнэ ханш сонирхож байлаа. Тухайн хэсэгт Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай аймгийн малчид махаа борлуулах бөгөөд дийлэнх нь Сүхбаатар аймгийнхан махаа худалдаалж байсан юм. Махны үнэ тарган, туранхай буюу том, жижгээсээ хамаарч, дээр дурдсанчлан харилцан адилгүй байлаа.  Хэдий харилцан адилгүй үнэтэй ч томоохон зах, худалдааны төвд худалдаалж буй махнаас хамаагүй хямд байгаад иргэд сэтгэл хангалуун байсан юм. Бусад цэгт мах болон дайвар бүтээгдэхүүн худалдаалж байсан бол тухайн хэсэгт зөвхөн гулууз болон өрөөл махыг зарж байв.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас өнөө өглөө /өчигдөр/  таван тонн махтай ирсэн Ж.Амаржаргал үхрийн махаа кг-ийг нь 7200 төгрөгөөр зарж байлаа.  Худалдан авалт сайтай байгаа тул 20-ноос өмнө дахиж мах авч ирэхээр төлөвлөсөн байна. Шинжилгээ, гарал үүслийн бичигтэйгээ ирсэн тул ямар нэгэн асуудал байхгүйг хэллээ. Тэрбээр хэрэв ийм нэгдсэн арга хэмжээ зохион байгуулаагүй бол захуудад л хямдхан үнээр бөөндөж өгөх байсан тухай ярилаа.

махны өргөтгөсөн худалдаа зурган илэрцүүд

“Хүмүүс мал биш мах гэдэг утгаар нь хардаг учраас хямд зарахыг шаарддаг”

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ хүрээнд 2019-2020 онд өвөлжих болон хэрэгцээлэх малын тоог аймаг, орон нутгийн мэдээлэл, судалгаанд тулгуурлан гаргасан. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг хэрэгцээлэх, 67.7 саяыг өвөлжүүлэх тооцоо гаргажээ. Тиймээс төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулж буй нь энэ юм. Зах зээлийн үнийн тухайд яамны зүгээс оролцох боломжгүй ч орон нутгийн удирдлагуудаас авсан тоон мэдээгээр үхрийн мах 7500, хонины мах 6000 төгрөгөөс илүүгүй байхаар тооцсон нь хол зөрсөнгүй. Гол нь нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр хэрэглэгчдийн гарт хүргэж буй. Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамруулсан, гарал үүсэл тодорхой, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан цэгт бэлтгэсэн, зохих савлагаа бүхий мах худалдаалж буй тул худалдан авалт ч сайтай байгааг малчид тодотгож байсан юм. Харин үнэ ханшийн хувьд иргэдийн дийлэнх нь ам сайтай байдаг бол зарим нэг нь шүүмжлэлтэй хаддаг байна. Энэ тухайд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчин А.Амаржаргал “Бид тэмээ, үхэр, хонь, адууны хоёр тонн махтай ирсэн. Гурав хонож байна. Үхрийн мах кг нь 7200, хониных 5500-6000, адууных 5500-5800 төгрөгийн үнэтэй байгаа.  Зарим хүн махаа хотноосоо авч ирж байж хямд зарсангүй гэх юм. Хүмүүс мал биш мах гэдэг утгаар нь хардаг. Махныхаа үнийг тогтоохдоо зөвхөн замын зардлаа тооцохоос гадна хамгийн гол хөдөлмөрийн бүтээмж чухал. Малыг өсгөж, үржүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш. Жилийн дөрвөн улиралд халуунд халж, хүйтэнд хөрж хэдэн малаа хариулж, борлуулж ашиг олох хэмжээнд хүргэдэг. Хэрэв бид махаа ченжүүдэд зарвал үүнээс ч  хямдхан өгнө. Тэд бидний үнэ дээр дураараа нэмж, иргэдэд худалдаалдаг. Тиймээс энэ арга хэмжээ аль алинд нь олон давуу талыг олгож байна. Бид анх удаа ийм арга хэмжээнд оролцож байгаа учраас туршлага дутах тохиолдол гарч байна. Тэмээний махыг гар дээрээс иргэдэд зарахгүй учраас “Хүчит шонхор” захын худалдаачдад бөөндөж өгсөн. Тиймээс тэд нар гарал үүслийн бичгийг авч, түүний оронд өөрсдөө хурааж авсан тухай бичиг өгдөг юм билээ. Гэтэл тухайн дүүргийн байцаагчид гарал үүслийн бичиг заавал байх ёстой гэж шаардаж байна” гэсэн юм.

Л.Энхцэцэг: Бүгд гарал үүслийн бичигтэй байна

Махыг хотноосоо иргэдийн гарч хүргэж буй малчдын сэтгэгдлийг ийн сонсох үеэр Баянзүрх дүүргийн Мал эмнэлгийн байцаагч Л.Энхцэцэг гарал үүслийн бичиг шалгаж явсан юм. Энэ хэсэгт борлуулж буй малчдын хувьд гарал үүслийн бичгийн тухайд дээр дурдснаас гадна ямар нэгэн асуудал байхгүйг тус байцаагч хэллээ. Тэрбээр “Гарал үүслийн бичгийг цахимаар авдаг болсон. Сум, дүүргийн малын эмч нь бичиж, байцаагч нь баталгаажуулдаг. Тиймээс тухайн махыг аль аймгийн хэн гэдэг малчны хотноос авч ирж байна вэ гэдгийг харах бүрэн боломжтой. Мах зарж буй тухайн хүний овог, нэр, регистрийн дугаарыг нь хийгээд л дээрх мэдээллийг харчихдаг юм.  Эрүүл ахуй талыг нь мэргэжлийн хяналтын байгууллага шалгадаг. Мөн цагдаа хүртэл энэ арга хэмжээнд хяналт тавьж байгаа” гэлээ.

ХХААХҮЯ-наас өнгөрсөн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл махны өргөтгөсөн худалдаа болох “Гулууз” арга хэмжээг нийслэлд зохион байгуулсан. Харин энэ удаад “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулаад байгаа нь энэ. Гэхдээ энэ мэт арга хэмжээг цаашид хэд хэдэн цэгт гаргах нь зүйтэйг дамжуулж байсан юм.

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаанаас өвлийн идшээ бэлтгэж буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Нүдээ олсон арга хэмжээ байна

С.Чимэдбалдир: Махны өргөтгөсөн худалдаа болж байгаа талаар сонсоод эхнэртэйгээ наашаа ирлээ. Үнэ ханшийг нь сонирхож явна. Боломжийн үнэтэй байвал өвчүү авчих санаатай байна. Нэг кг нь 7000 төгрөг гэж байна. Үнэ ханш нь гайгүй байх үед авчихвал амар байдаг юм. Цагаан сар дөхөх үеэр үнэ нь нэмэгддэг. Малчдыг орлоготой болох, иргэдийг хэт өндөр үнэтэй биш боломжийн үнээр мах худалдан авах нөхцөлийг бүрдүүлж ийм арга хэмжээ зохион байгуулж буй нь нүдээ олжээ. Ер нь сүүлийн үед малчид, хэрэглэгчид хоёрыг холбосон төрөлжсөн өргөтгөсөн худалдаа зохион байгуулдаг болсон байна. Энэ бол маш зөв. Хэн хэнд нь ашигтай шүү дээ.

Жил бүр л махны үнэ бага багаар нэмэгдэх юм

Г.Энхцэцэг: Үхрийн мах авах бодолтой явж байна. Иргэд бид тав, арван төгрөгийн зөрүү л хардаг. Хямд газраас л авахыг илүүд үздэг.  Би амралтын өдрүүдэд “Хүчит шонхор” захаар явж махны үнэ ханш судалсан. Тухайн захын үнээс эндхийнх хэдэн төгрөгөөр илүү байна. Ойролцоогоор 500-1500 төгрөгийн зөрүүтэй харагдаж байна.  Үхрийн мах кг нь 6800-7500 төгрөгийн хооронд байна. Нэг үхрийн мах авахад дунджаар 800 гаруй мянган төгрөг болж байна. Үнэ тохирвол авчих санаатай. Өнгөрсөн жилүүдэд 500-600 мянган төгрөгт дундаж үхэр авдаг байлаа. Жил бүр л махны үнэ бага багаар нэмэгдэх юм. Энэ арга хэмжээ 20-ныг хүртэл үргэлжлэх юм билээ. Тэгэхээр хүн нь нэмэгдэхээр үнэ нь буурах байлгүй дээ.

Үнэ ханшийн хувьд харьцангуй хямд байна

Г.Лхагвасүрэн:-Сүхбаатар аймгийн мах амттай байдаг учраас наашаа ирж, хонины гулууз мах авлаа. 15 кг болж байна билээ. Тэгээд кг-ийг нь 5500 төгрөгөөр бодоод 82500-аар авлаа. Өөрийнхөө боломж бололцоонд тааруулж дундаж мах сонголоо. Арай том, сүүлтэй нь кг нь 6000 төгрөг гэж байна. Зах, худалдааны төвүүдтэй харьцуулахад үнэ ханшийн хувьд харьцангуй хямд байна шүү дээ. Би ихэвчлэн “Баянзүрх” захаас махаа авдаг. Над шиг тэтгэврийн хүмүүс үнийг нь дийлэхгүй шүү дээ. Хонины мах 6500-7000, үхрийнх 8000-9000 төгрөг байх жишээтэй. Адууны мах бол бүр үнэтэй. Хамгийн хямд нь тэмээний мах байдаг. Тиймээс ийм байдлаар арга хэмжээ зохион байгуулах нь бидэнд төдийгүй малчдад давуу талтай. Бид махаа хэдэн төгрөгөөр хямд авч байна. Малчид ч боломжийн ханшаар борлуулж байна шүү дээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж байна.
Харин 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.
Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна.
Өнөөдөр манай улс өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломж бүрдэж ХПВ-ийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
-Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
-Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
-Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.
Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон.
Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой. Эрт илрүүлэг гэдэг хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй мөртлөө өвчин нь хэдийнэ эхэлснийг хэлж байгаа юм. Тиймээс өвчин үүсэхээс өмнө биш, бүр халдвар авахаас нь өмнө сэргийлж буй вакцин гэж ойлгох хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг20 мин өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм40 мин өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд42 мин өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент43 мин өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм1 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм1 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр20 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент22 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр22 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм23 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм23 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм23 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд24 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим