Нийгэм
Манай улс өнгөрсөн сард 174 хүүхдээр бүл нэмжээ
Улсын хэмжээнд 2019 оны эхний арваннэгдүгээр сард 71 мянган эх амаржиж, 71.6 мянган хүүхэд төрүүлжээ
Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 527 (0.7%)-гоор, амьд төрсөн хүүхэд 662 (0.9%)-оор нэмэгдсэн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн газраас сар болгон танилцуулдаг Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын статистик мэдээллийн үеэр онцлов.
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 11 сард 941 болж, өмнөх оны мөн үеэс 1 (0.1%)- ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1,136 болж, өмнөх оны мөн үеэс 53 (4.5%)-аар буурсан эерэг үзүүлэлт ч ажиглагдсан байна.
Эрүүл мэндийн яамны төрөлтийн цахим бүртгэлийн мэдээллээс харвал энэ оны 11 дүгээр сард 6,152 эх амаржиж, 6,240 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.
Энэ нь өмнөх буюу аравдугаар сараас амаржсан эх 411 (6.1%)-ээр, амьд төрсөн хүүхэд 393 (5.8%)-аар буурсан үзүүлэлт аж.
Нийт төрсөн хүүхдийн 3,233 нь эрэгтэй, 3,007 нь эмэгтэй, 174 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3,399 грамм, дундаж өндөр 51 см-тай төржээ.
Амаржсан эхийн боловсролын түвшин, дүнд эзлэх хувиар, 2019 оны 11 дүгээр сараар
Дээрх диаграмаас харвал өнгөрсөн арваннэгдүгээр сард амаржсан эхчүүдээс дипломын болон бакалаврын зэрэгтэй эх хамгийн их буюу 38.3 хувийг, боловсролгүй эх хамгийн бага буюу 1.5 хувийг эзэлж байгааг харж болно.
Мөн амаржсан эхчүүдийн 54 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 44.7 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бол 1.3 хувь нь гэрлэлтээ цуцлуулжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм1 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна