Нийгэм
Д.Цэвэлмаа: Эрүүл мэндийн төслөө Дэлхийн миссийн санхүүжилтээр эх орондоо хэрэгжүүлнэ
Тэрбээр 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн Head to Head Challenge (Group-4) ялагч, Мультимедиа санал асуулгаар топ 3, Авьяас номинаци топ 6-д багтсан бөгөөд монголын язгуур урлагийн гурван том төлөөлөл болох морин хуур, хөөмий, бие биелгээг дэлхийн тайзан дээр толилуулан, зан заншил, өв соёлоо сурталчилсан юм.
Дэлхийн Мисс тэмцээний финалын шалгаруулалтын нээлт түүний танилцуулга видеогоор эхэлжээ.
Тэрбээр Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийн бууруулахад чиглэсэн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төсөл нь Зорилго бүхий гоо сайхан номинацийн топ 10-т шалгарснаар “Дэлхийн мисс”-ийн санхүүжилтээр эх орондоо хэрэгжих боломжтой болоод байна. Мисс М.Цэвэлмаа элэгний өвчлөлийн эсрэг, сургалт сурталчилгаа зохион байгуулахын зэрэгцээ 486 хүнийг тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын аянд хамруулан, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн олжээ.
Мөн өвдсөний дараа нөхөн төлбөр аваад зогсохгүй, урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж, эрт илрүүлэх боломжийг бүрдүүлсэн хувийн эрүүл мэндийн даатгалыг дижитал хэлбэрт шилжүүлэн, хамгийн хялбар аргаар өөрийн эрүүл мэндээ даатгуулах боломжийг бий болгосон байна.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм1 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна