Нийгэм
Хүүхэд хазаж, маажаад байвал яах вэ
“Охин маань удахгүй 2 ой хүрнэ. Цэцэрлэгдээрээ хүүхэд хазаад болохгүй юм. Гэртээ хүнхазахгүй хэрнээ “битгий хүүхэд хазаарай” гэхээр “за” гээд ойлгосон юм шиг хэрнээ дахиадл хазна. Цэцэрлэгийн багш юм уу, туршлагатайээж нар зөвлөлгөө өгч тус болооч” гэсэн асуултиржээ.
Хариулт: Одооноос хүний хүүхэд хазаад энэмаань ёстой нэг хэцүү амьтан гарах нь дээ гэжта битгий санаа зовоорой. Мөн хүний үг, шаардлага сонсохгүй дуулгаваргүй нэгэн болохнь гэж бүр ч санаа зовсны хэрэггүй. Хүүхэдтань энэ насандаа “за” гэчихээд маргааш ньцэцэрлэгтээ очоод биелүүлэх байтугай, цаашааэргээд л таны болон өөрийнхөө хэлснийгмартана.
Хүүхэд яагаад хазаж, мааждаг вэ?
Хоёр орчим настай хүүхдүүдэд хазах, маажих, чимхэх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Энэ ньтэдний хөгжлийн онцлогтой холбоотой. Гэхдээхүүхэд болгон л бусдыг хазаад, маажаадбайдаггүй. Балчир хүүхдэд аав ээж, цэцэрлэгболон гадаа тааралдах бүх хүн өөрөөс нь томхарагдана. Тэрээр “би” гэж нэг хүн байна гэжөөрийгөө мэдэрсний үндсэн дээр тэднээс нэг иххамааралтай биш байхыг хүснэ. Тэд сайн ярьжчадахгүй, харин бусад хүмүүс бол миний бодол, хүслийг хараад мэднэ гэж бодно.
Гэтэл ялангуяа цэцэрлэгт хажуунаас нь барьжбайсан тоглоомыг нь булаагаад авна, эсвэлтүүнийг түлхэнэ… Тэгээд өөрт бодогдож, мэдрэгдэж байгаа зүйлээ хүүхэд үгээртайлбарлан ойлгуулж чадахгүй болохооргомдлоо бусдыг хазах, маажих, цохиж авахзэргээр илэрхийлнэ. Хэл ярианы хөгжилтааруухан хүүхдэд ийм байдал илүүажиглагддаг байна.
Ийнхүү түрэмгий зан байдал гаргах нь өөрийгөөхянах чадвараар зохицуулагдах
бөгөөд энэ насанд тэд ийм чадварыг харааханэзэмшээгүй байдаг.
Балчир хүүхдийн орон зайн мэдрэмж таарууханбайдаг. Иймд тэд заримдаа олон хүүхдийн дундбайхдаа өөртөө зай талбай гаргахын тулдбусдыг хазах, цохиж авах тал байдаг. Мөнхүүхэд заримдаа ядрах, өлсөх, урам хугарахэсвэл орчноосоо хэтэрхий их цочрол (олонжижиг хүүхдийн уйлаан шуугиан) авахтохиолдолд өөрийгөө удирдах чадвар дутмагаасдээрх авир үйлийг гаргах нь бий.
Хэрэв энэ зан байдлыг нь засах оролдлого үрдүнгээ өгөхгүй байвал хүүхдийн түрэмгийүйлдэл бас өөр шалтгаантай байж болно. Хүүхэд харшлын эсрэг эм хэрэглэх, гэрийнхэн ньхэрүүл маргаан, зөрчилтэй байх, амьдралыннөхцөл байдал өөрчлөгдөх (байр сууц ньөөрчлөгдөх, дүүтэй болох гэх мэт) зэрэгнөхцөлд мөн иймэрхүү зан авир илрэх талтай.
Эцэг эхийн хийж болох зүйлс
Хүүхдийнхээ хаздаг зан авирыг өөрчлөхийнтулд та дараах аргыг хэрэглээд үзээрэй.
Эхлээд хазуулсан хүүхдэд нь анхаарал тавь. Хазуулсан хүүхдийг энхрийл, аргад. Өөрийг ньнэг их тоохгүй бай. Ингэснээр хүүхэд таньминий хазах ч нэг их сайн зүйл биш гэдгийгмэдэрнэ.
“Болохгүй” гэдгийг хэл. Хазсан тохиолдол бүртнь хариу үйлдэл үзүүл. Хүүхдээ холдуулаадтур зуур тайвшрах хугацаа олго. Тэгээдхүүхдийнхээ харааны түвшинд очиж явгансуугаад “Хазаж болохгүй”, “Хазах нь бусадхүүхдийг өвтгөдөг” гэсэн цөөхөн үгийг тууштайбөгөөд хатуухан өнгө аястайгаар хэлж бай. Хазмаар байвал үүнийг хаз гээд тоглоом, алчуур өгөөд хазуулж үз.
“Дахиад хазаж болохгүй” гэдгийг давтан хэлжбай. Энэ нь эхний үедээ үр дүнгүй байж болно. Гэхдээ яваандаа хүүхэд үүнд анхаардаг болно.
Хүүхдэдээ ашигтай бус байлга. Хүүхэд таньбусдыг хазах арга замаар асуудлаа шийдэжбайвал эсрэг арга хэмжээ авч бай. Жишээлбэл, хүүхдийг хазаад тоглоомоо олж авсан болтоглоомыг нь хазуулсан хүүхдэд нь буцааж өгөхгэх мэт.
Хүүхдээ хараандаа байлга. (Хүүхэд таньцэцэрлэг дээрээ бусдыг хазаад байгаа болохоорбагш, туслах багшид нь захиж, хүсэхээс өөраргагүй байх) Хүүхдийг хараандаа байлгаж, түүнтэй ойрхон байвал дахиад хазах үйлээс ньсэргийлж болно.
Өөр зүйлд анхаарлыг нь хандуул. Тоглоомообулаацалдсанаас болж гэх мэт үйлдлээс хазсанбол өөр сонирхолтой тоглоом үзүүлж, түүнийгавахыг санал болгох арга хэрэглээд үзээрэй. Ингэснээр хүүхэд өөр хувилбарыг сонгоходсуралцана.
Чөлөөтэй, зайтай байлга. Бачуу өрөөнд олонжижиг хүүхэд байхад тэдэнд тааламжгүй. Тэгэхээр цэцэрлэг дээрээ хүүхдүүдээ аль болохбие биенээсээ зайтай, чөлөөтэй байлгахыгбагшаас нь хүсэх.
Зөв харьцахад сургах. Сайн байсан тохиолдлуудтухайлбал, тоглоомоо бусдад өгсөн, ээлжилсэнгэх мэт үйлдлийг магтах.
Хаздаг хүүхдийг уурлаж, зодож хашраана гэжбайхгүй. Тэгээд ч хүүхэд хорон санаалж, хүмүүжилгүйдээ хазаж байгаа хэрэг биш, өөрийгөө илэрхийлж буй байдал нь тэр юм. Тэгэхээр аль болох аядуу зөөлөн хандаж, тэдэндяавал “сайн” үйл байж болох вэ гэдгийгмэдрүүлж, өөрийгөө илэрхийлэх өөр арга замааолоход туслах нь чухал. Цаашдаа гайгүй болохбайлгүй дээ гээд зөнд нь орхивол хэрэгцээгээхангахын тулд “ингэж бас болдог юм байна” гэсэн ойлголт авч болзошгүй.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр23 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм24 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм24 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм2 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм2 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ