Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Амьдрал эргүүлсэн ганц хором

Нийтэлсэн

-

Ховдын сэргийлэхэд сэтгэлээрээ эр нөхрөө архинаас гаргасан нэгэн цэвэрлэгч бүсгүй байдаг гэж арваад жилийн өмнө сонсч билээ. Олон жил амьдарч ажилласан нийслэл хот, хар багаасаа ханилсан гэргий, хэдэн сайхан хүүхдээ орхиод нутгийн зүг хандсан ч гайхал архинаас хагацаж чадалгүй мунхарч явсан эр хүнийг “За энэ муу архинаас хагацъя” гэж хэлтэл нь өөрчилж, түүний өөрийнх нь хэлснээр ариунаас ариун сэтгэлээрээ хөлчүүрлийн хөлгүй манангаас халуун алгандаа тосон авч чадсан тэр сайхан эмэгтэйг Замбын Жунай гэдэг.

 

Энэ бүсгүй Баян-Өлгий аймгийн Булган сумын хүн. Хорин тав хүртлээ мал маллаж, эмнэг адууг чичиртэл нь чихдэж эрхэндээ оруулан эмээллэж унаад тоос татуулан одоход харчуул хойноос нь хараад хэлэх ч үггүй, нүүрээ улайлган хөлсөө арчаад хоцордог байж.

Гэтэл залуу бүсгүйд өвчин тусч, малын бэлчээрт алжааж, эцэс сүүлдээ гэрийн мухарт ор сахихаас аргагүй болоод арга буюу эмнэлэг бараадахаар шийдэж Ховд хотыг зорьжээ. Ингэж дөлгөөхөн бор нүдтэй залуу бүсгүй Ховд хотод ажиллаж амьдрах болов. Энэ бол 1956 он.

Залуу бага байсан болоод ч тэр үү, шинель жавхайтал бүсэлж, гутлаа гялалзуулсан, хийморьтой эрчүүл ажилладаг сэргийлэх байгууллага сайхан санагджээ.

Дуунд дуртайн хувьд нутагтаа байхдаа ч үеийн залуустай үерхэж наадаж явсан болохоор чухам ийм л газар адуучин нөхөд, адуу малаа үгүйлэхгүйгээр явж болно гэж санасан биз. Гэтэл мэргэжил боловсролгүй хөдөөний эмэгтэйд таарах ажил юу билээ. Цэвэрлэгчээс өөр ажил байсангүй.

-Ийм залуу хүн хогийн шүүр бариад зогсч чадах уу гэж асуухад,

-Чаднаа, чадна гэж тун товчхон бөгөөд шийдэмгий хариулжээ.

Тэгээд л энэ ажлаа насны тэтгэвэрт гартлаа хорин дөрвөн жилийн турш хийсэн юм.

Сэргийлэхийн цэвэрлэгч Жунай

Сэргийлэхийн ажилд өдөр шөнө үгүй. Эндхийн ажилтнуудад хагас нойртой хонох шөнө олон. Ийм газрын цэвэрлэгч хүний ажил ч бас тийм. Сэргийлэхээс тусламж авах гэж сандарсан, зовлонд өртсөн, айсан, уйлсан ч юм уу, эсвэл юунаас ч айхгүй мэт сүр үзүүлсэн, хийсэн хэргээсээ бултах гэсэн, ууж  согтоод ухаан тавьсан хүмүүс ч байна.

 

Хүн бүл цөөтэй үед би л цэвэрлэгч, , надад хамаагүй гээд суух аргагүй. Ач . тач үзэх ч цаг ирнэ. Тэглээ ч гэсэн энэ газрын өрөө тасалгаа бүхэн цэв цэвэрхэн, хуучин модон шал нь өлөн тоос ч үгүй гялалзаж байдаг. Зүгээр хүн ороод гарах биш дээ.

 

Асгасан цутгасан, алдалж унасан, хашгичиж гуугачиж, энд тэндгүй шүлсээ хаясан, нэг үгээр хэлбэл хүн дүрсээ алдах шахсан этгээдийн орсон гарсан үүд хаалгыг додомдож, үнс шороог нь цэвэрлэнэ гэдэг хийгээд барагдах ажил биш. Шаардлага тавибал хэл амаар доромжлох хүн ч гарна.

 

Тэдний тарьсан хогийг цэвэрлэхдээ ундууцаж бэрхшээх нь үгүй. Хүн бүхэн ширээний ард суух биш, малаа маллах нь маллаж. хогоо арилгах нь арилгана шүү дээ гэж бодно. Хогон дунд биш хүмүүсийн дунд байна гэсэн өөдрөг бодолд хөтлөгдөнө.

 

Амьдралын үнэнийг хар цагаанаар нь ялган, хүнийг харцаар нь таних эрдэмд суралцана. Эр хүний эрхэм үг. Хэрэг төвөг гаргаж, ууж согтуурснаас болоод сэргийлэхийн хаалгыг олонтаа татаж, сүүлдээ бүр танил болчихсон хүн алиныг тэр гэхэв. Зарим нь бүр,

 

-Жунай эгч ээ! Аяга халуун цай өгөөч! Ганц ширхэг тамхи татуулаач! гэнэ. Тэр бүрийд “За” гэхээс “Үгүй” гэх нь үгүй. Эд дандаа ийм байх биш дээ. Гэнэдээ л биз хөөрхий гэж дандаа сайнаар бодно. Цүнхтэй мөнгөө орхиод

 

-Миний дүү үүнийг харж байгаарай! гээд гарахад ямар ч хулгай хийж амташсан хүн нэг ч төгрөг авахгүй, итгэсэнд нь баярлана. Итгэл шиг шагнал хаа байх вэ?

Дөчөөд насны байрын нэг эр хэдэн ч удаа халамцуухан ирж эрүүлжигдлээ. Харваас нилээд тохилог, ажилсаг хүн бололтой. Олон таван үггүй, бодолд дарагдан цоожтой хаалганы цаана сууна. Жунай,

 

-Арай ч ингэж хүний гарт орж журамлуулж суумгүй хүн юм даа гэж харамсана. Хойноос нь ирж цай хоол өгч байгаа хүн үзэгдсэнгүй. Нэг удаа тун ядарсан царайтай харагдахад нь гэртээ харьж тос орхисон цай чанаад авчирч өгөв. Цайсаг хүн бололтой, хөлс нь цутгаад л уулаа.

 

…Хар ус залгилж байхын оронд ийм л цай ууж байсан бол зам минь ч, царай зүс минь ч өөр байх байж гэсэн нэгэн бодол тэр эрд зурсхийн орж иржээ. Энэ зуур цай аягалан өмнө нь зогсч байгаа цэвэрлэгч бүсгүйг харвал тун их өрөвдсөн бололтой нүд салгалгүй харж зогсоно.

 

Үл ялиг хөнхөрхөн хүрэн нүд, хянгандуу хамар, нарийн дух, хайнгадуухан самнасан зөөлөн хонгор үс энэ бүхэн нэг л дотно. Өмссөн хүрэн даалимбан дээл нь хүртэл дулаахан зөөлхөн мэт санагдаж, энэ л хүний халамжид энэхэн биеэ тушааж, түлсэн галынх нь илчинд байх сан гэсэн хүсэл сэтгэлийнх нь мухарт ноцож, нэг мэдэхнээ зүрх нь өөртөө дуулдахаар лугшиж байв.

 

-Аан би чинь архинаас өөр юм бодох чадалтай байгаа юм байна шүү. Миний сэтгэл хөдөлж байна. Би хүнийг хайрлаж чадах юм байна. Борлонгийн ч үнэгүй хүн яасан ч яахав гэж өөрийгөө бодож болохгүй нь! Над руу зөөлөн харж цай аягалаад өгөх хүн байдаг юм байна гэж бодонгуутаа цочсон юм шиг бүсгүйн бугуйнаас шүүрч,

 

-Та намайг аваач дээ! гэж хүүхэд шиг гэнэн үг хэлчихэв. Эр дунд насны эрийн энэ үг ганц бие бүсгүйг сэтгэлийн торгон давалгаанд умбуулсан юм. Ган төмөр ч галын аясаар уярна. Тэгээд л  Жунай 1971 оны сүүлчээр энэ хүнтэй нийлсэн.

Архи уудаг хүнтэй суугаад сайнаа үзэхгүй гэж зарим нь зэмлэж, нөгөө нь хүний үгэнд ордоггүй тэнэг хүүхэн гэцгээж байв. Жунайгийн хувьд, хэнээс сайндаа хэнийг голох вэ? Үр хүүхэдтэй хүн ганц хүүг минь ад үзэхгүй л байвал боллоо. Дэгэж дэрвэж явдаг залуу нас биш, хоёр биендээ нөмөртэй л бол гүйцэх нь тэр гэж боджээ.

Гэтэл архи эргүүлж, ажлаас холдсон хүнийг зүгшрүүлж, урмыг нь тэтгэж, ухааныг нь сэргээнэ гэдэг эмнэг морь чихдээд зогсохтой адилгүй. Сурсан юмыг сураар боож болдоггүйн үлгэр гарч, яах ч гэж түүгээр явсан зовлонг нааш нь татаж ирэв дээ гэх өдөр олон таарч байв.

Нөгөө сэтгэлийн торгон давалгаа замхарч гөлийгөөд, архи ууж шартсан царайтай нөхрөө харах бүр ” Намайг аваач дээ” гэсэн үг нь санаанд орж, харцнаас нь итгэл найдвар горилно.

-За Жунай минь! Шартаж үхэх нь! Ганц шил юм олоод ир! гэхэд Жунай юу ч хэлэлгүй, дэлгүүр рүү гүйгээд л явчихна. Төдхөн орж ирээд өмнө нь сууж архи хол хол хийтэл аягалж байна. Ууж дууссаны дараа ор дэрийг нь эвтэйхэн засч өгөөд унтуулна.

Сэтгэлийн ганц сайхан үг хэлээд духыг минь нэг ч болов илээсэй гэж хүсэх боловч согтуу хүн доорхноо газар доргим хурхираад унтаад өгнө. Ямар боловч намайг гэж ирсэн эр хүнийг гомдоохоо больё! Хөдөлмөр хийж байгаа цагт хоосон . хонотлоо өдий биз гэж бодно.

Заримдаа архийг бүр авдраар нь авч, нүдэнд нь их архи харагдаж байвал сэтгэл нь цадаж уухаа болих болов уу гэж горилно. Сараар, жилээр, бүр хэдэн жилээр энэ горьдлого тасарсангүй. Сэтгэл байвал толгой шийр үүрээд ч амьдрана даа гэж анх нийлж суухдаа нөхөртөө хэлж байснаа санана.

Нэг удаа нөхөр нь дахиад л сэргийлэхэд баригджээ. Үүнд нь гомдож Жунай тэр шөнөдөө унтаж чадсангүй. Өглөө эртлэн босч цай чанаж , бантан хийж, гэрт байсан хагас шил архийг данханд юүлж аваад гарлаа.

… Эхнэр минь нойр дутуу л хонож дээ. Нүд нь улаан байна. Надад бантан хийх гээд ядаж өглөө эрт босч дээ. Надтай суугаад энэ хүн ганц орой жаргаж, дуу хөгжим сонсч, найз нөхөдтэйгөө инээж наадаж явсангүй. Бантан хийхээс өөр юм сурсангүй дээ.

Хичнээн ч удаа архинд гүйлгэж, ууж идэж, өмсч зүүхийг нь хасав аа! Би юу гэж амалж энэ хүүхэнтэй суулаа? Данханд архи хийж байхдаа хань минь юу гэж бодож байсан бол?

Архиар л жаргадаг ёстой юм бол түүнийг нь л эдлүүлье гэж бодов уу? Хичнээн жил би энэ хүний амьдралыг архитай хольж уух билээ! Архи уухсан гэсэн хүслийг минь хүн хангаж байхад архи битгий уугаасай гэсэн хүслийг нь би яагаад хангаж болдоггүй билээ? Би яасан тэнэгхүн бэ?…

 

Ийм бодолд автан суутал хаалга тархийн онгойж сэргийлэгч,

 

-Та өнөөдөр тэнэгийгээ мэдэв үү? Юу гэж ганцаараа яриад байгаа юм бэ гэж ёжтойхон инээгээд орж ирсэн шигээ тархийтэл хаав. Хаалганы энэ чимээ зүрхэн дундуур нь дэлсээд авах шиг болов. Бодолд эргэлт гарнаа гэдэг!

 

Түүнээс хойш Жунай нөхрөө архи ууж суухыг харсангүй. Ёсыг бодож дөнгөж духандаа л хүргэдэг болжээ. Хэрэв тэр үлдсэн хагас шил архийг нөхөртөө аваачиж өгөөгүй юм уу, шилтэй нь оруулсан бол сэтгэлд тэгж данханд хийсэн шиг хүчтэй тусаа ч уу, үгүй юу?

 

Зан сайтай айлд хүн цуглана

Гэрийн эзэн хуучин цагийн эр хүний байдлаар ашлуухан сууна. Хэзээ ч дундуур байдаггүй данхтай цайнаас Жунай мэлтэлзтэл аягалан нөхөртөө, айлчин гийчиндээ барина. Жунай тэтгэвэртээ гараад хэдэн жил болсон ч ажлынх нь хүүхнүүд өдөр өнжихгүй шахам эргэж ирнэ. Жаахан л удвал Жунай эгчийгээ гомдоочихно гэж эмээнэ.

Нөхрийнх нь ууган охин Зөвлөлт Молдавт дээд сургууль төгссөн залуу хуульч Алтангэрэл томилолтоор Улаанбаатараас очоод зочид буудал гэхээсээ аавындаа ирж, Жунайн гэрт өмсдөг хуучин хөвөнтэй дээлийг нь нөмөрчихөөд дэргэд нь сууж цайг нь ууж байдаг. Амралтын өдөр нөхөр нь анд нөхөдөө цуглуулж тоглож наадах дуртай.

Бүтэн өдөржин тоглосон ч ааг сүү тэнцсэн цай угсруулаад л чанаад байна. Дахин дахин цай чанаж, данх данхаар нь тавиад байхаар нь,

Сүү ховор байхад болиосой доо. Маргааш цай бүгийлгэх юм үлдэхгүй нь гэж би заримдаа бодоход хүрдэг. Тэгэхлээр сэтгэлээр би Жунайдаа даанч хүрэхгүй байгаа биз гээд нөхөр нь инээж байсан. Жунайн хүү Энхтайванг цэргээс ирмэгц, хүүгээ жолооч болгоно гэж нөхөр нь хөөцөлдөж байна лээ. Архисахын хар далайгаас эр хүнийг аварч чадсан гэргийгээ үнэлсэн түүний үгээр “дахин хүн болгосон” ариунаас ариун сэтгэлтний дэргэд амьдрах хичнээн азтай вэ?

Би самганыхаа тос амтагдсан цайнд гаршсан. Хоол нь хачиргүй ч гэсэн хичнээн амттай вэ гэж эрүүл хүрэн царайдаа мишээл тодруулан ярьж суугаа эр хүний үгийг сонсоод, Жунай азтай хүүхэн гэж бодлоо.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж байна.
Харин 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.
Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна.
Өнөөдөр манай улс өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломж бүрдэж ХПВ-ийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
-Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
-Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
-Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.
Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон.
Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой. Эрт илрүүлэг гэдэг хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй мөртлөө өвчин нь хэдийнэ эхэлснийг хэлж байгаа юм. Тиймээс өвчин үүсэхээс өмнө биш, бүр халдвар авахаас нь өмнө сэргийлж буй вакцин гэж ойлгох хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр41 мин өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг1 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм2 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд2 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм2 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм2 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр21 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент23 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр23 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм23 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм24 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм24 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим