Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Хоббигоороо эко бүтээгдэхүүн хийдэг бүсгүйтэй уулзсан хэсэг хором

Нийтэлсэн

-

Нов ногоон моддын дор хэвтэж, анхилуун тансаг цэцэгсийн үнэрт бялуурах сайхан мэдрэмжийг тэсгим хүйтэн өвөл мэдэрлээ.  Яг л зун шиг… Энэ мэдрэмжийг стрессийн эсрэг эко бүтээгдэхүүн хийж, үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьдаг “Бүтээлч ээж” C.Болор-Эрдэнийн урлангаас мэдэрсэн юм.

Тэрбээр сонирхлынхоо дагуу гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хийгээд нэлээд хугацааг үджээ. Уруулын будаг, үнэртэй ус, арьс арчилгааны бүрдэл, ваннын давс, ханиадны эсрэг тосон түрхлэг, саван, үнэртүүлэгч зэргийг эрүүл мэндэд тустай эко бүтээгдэхүүн ашиглаж хийдэг. Түүний хийж буй ажил хүний амь нас, арьс арчилгаатай салшгүй холбоотой учраас чанартай америк бүтээгдэхүүн сонгож хэрэглэдэг гэдгээ онцолж байлаа.

Хэрэглэгчдийнхээ арьсанд тохирсон чанартай бүтээгдэхүүн хийдэг ч худалддаг үнэ нь тун боломжийн. Ердөө 5000-200000 төгрөгийн үнэтэй. “Орлого олохын тулд биш олон хүнийг гоё сайхан харагдуулахын тулд үйлчлүүлэгчдэдээ зориулан ханшаа боломжийн үнээр тогтоосон” гэдгээ тэрээр хэлэв. Бүтээгдэхүүнээ хийхэд эхлээд захиалга өгсөн хүнийхээ арьсыг оношилж, таарахыг нь сонгож хийдэг. Мөн захиалагчдадаа, ямар орц найрлагатай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн. Хэр хугацаанд, хэрхэн яаж хэрэглэх талаар зөвлөгөө өгч хэрэглүүлдэг аж.

“Таны хийсэн бүтээгдэхүүн таалагдсан. Арьс маань сайхан болж байна. Ахиж захиалга өгье гэдэг. Хүн бүхэн бүтээлч байх ёстой. Миний хувьд 25 настайдаа сургалтын төвөө байгуулсан. Түүнээс хойш 20 жил нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөсөн. Олон ч хүнийг сургалтад хамруулж, амьдрал ахуйд нь тус болсон. Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл. Сүүлийн үед эмэгтэйчүүд маш хөдөлмөрч, бүтээлч сэтгэхүйтэй болсон байна лээ. Ээж, эхнэрийнхээ үүргийг сайн биелүүлэхээс гадна эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулдаг бүтээлч бүсгүйчүүдээр бахархдаг. Би багш мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын аргазүйч. Төслийн зөвлөхийн ажлыг ч давхар хийдэг. Анх хоббигоороо саван хийх сургалтад хамрагдсан. Мэдээж төлбөрөө төлж сууж байгаа хүн чинь багшийгаа их ажигласан. 30 нас ч хүрээгүй байж ямар мундаг юм бэ л гэж бодсон. Бүтээгдэхүүн хийх судалгаагаа үнэхээр сайн мэддэг. Бүр үндэс угсаа гарал үүслийнхэн талаар нэг бүрчлэн зааж, хэлж өгч байсан. Хоббиндоо хөтлөгдөж янз бүрийн бүтээгдэхүүн хийсэн. Найз, хамаатан гээд хүмүүст гарын бэлэг болгож, хэрэглэж үз гээд л өгөөд байсан. Нөгөө хүмүүс маань дуусчихлаа, дахиад захиалж хийлгэе гэж санал тавьж эхэлсэн. Миний хийсэн эко бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэглэх санал тавихад их урамшсан. Одоохондоо танил талынхаа хүрээнд боломжийн үнээр захиалга аваад хийж өгч байна” гэж С.Болор-Эрдэнэ хэлж байлаа.

Түүний урлангийн өрөөнд өнгө алагласан гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн өрөөстэй харагдана. Саванг гэхэд батганы, бактерийн эсрэг, арьс гуужуулах, арьсыг зөөлрүүлж, цайруулах, эмэгтэйчүүдийнх зэрэг олон төрлөөр хийжээ. Тэр ч бүү хэл хүүхдэд зориулсан 3D дэгдээхэйтэй болон хүүхэлдэйн баатрын дүрстэй саванг ч  өнгө загварын өргөн сонголттой хийсэн байв.

Машины болон тасалгааны үнэртүүлэгчийг янз бүрийн хэлбэр дүрст оруулан хийжээ. Тэдгээрээс цэцэг навч, агь таана, гангын үнэр үнэртэнэ. Хүн хүсвэл юуг ч хийж чадаж, хүн бүхэнд эерэг энерги түгээж, хийж бүтээх үйлсийнхэн түүчээ болж чаддагийг хөдөлмөрч бүсгүй С.Болор- Эрдэнэ баталж байна.

Тэрбээр “Амьдралын үнэ цэнийг утга учиртай амьдрах гэж бодож явдаг. Хүмүүний амьдралын жамаар нас ахиж, би юу хийж бүтээж амьдарсан юм бэ гэж дүгнэлт хийх өдөр ирж л таарна. Тэр үед хийсэн бүтээсэн хүнд тусалсан зүйлээрээ бахархах хэрэгтэй”гэв.  Гурван хүүгийн ээж тэрээр тэдэндээ зөв амьдрах ухаан, хүнийг хайрлаж, хүндэлж, тусалж явахыг өвлүүлэн үлдээхийг зорьдог. Түүний хэлж буй үг бүхнээс ажлыг чинь сэтгэлээсээ хийж, хүнд тустай явбал хүн болсны утга учир хэмээх бодол төрүүлнэ. Ингээд түүнээс  цөөн асуултад хариулт авсан юм.

-Тантай ярилцаж суухад байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн хийдэг гэж ойлголоо. Таны хийсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Тиймээ байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаж, хийдэг. Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн хийж байна. Арьс чангалах, хялгасан үрчлээг арилгах, тэжээл өгч, сэвх, нөсөө толбо, тэжээл өгч, цайруулах үйлчилгээтэй. Бүтээгдэхүүнээ өөрөө мөн хэрэглэдэг. Миний арьс их нүхжилттэй байсан. Одоо нүхжилтгүй сайхан болсон. Үйлчилгээ маш сайн. Хэрэглэгчид ч энэ тухай хэлдэг. Эмэгтэй хүн бүхэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тухайн бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр химийн бодис ордог. Тэгэхээр хүний арьс тодорхой хэмжээнд хордоно. Тиймээс би  эрүүл эко бүтээгдэхүүн хийхийг зорьж, судалгаа хийсний үндсэн дээр сургалтанд хамрагдаж, гоо сайхны бүтээгдэхүүн хийж эхэлсэн.

-Химийн орцгүй гоо сайхны бүтээгдэхүүн хийж байна гэхээр гайхах хүн олон. Жишээ нь, үнэртэй усанд тодорхой хэмжээгээр химийн хольц ордог гэж сонссон. Таны хэлж байгаагаар үнэртэй усыг хийхэд зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашигладаг гэсэн үг үү?

-Янз бүрийн төрлөөр хийж болно. Гаднаас орж ирдэг үнэртэй усыг химийн гаралтай молекулуудаар хийдэг. Харин миний хувьд натурал буюу эфирийн тосыг ашиглаж хийж байна. Бүтээгдэхүүний дийлэнх нь эмчилгээний зориулалттай, стресс, нойргүйдэл, ядаргаа арилгадаг.  Стрессийн эсрэг үнэртэй ус хийж байсан. Орой амрахдаа дэр болон, орны даавуу руугаа цацаад унтчихана. Цэвэр 100 хувийн эфирийн найрлагатай учраас хүнд сайхан мэдрэмж төрүүлэхээс гадна үнэрээ удаан барьдаг.

-Эфирийн тос хэрэглэдэг гэсэн. Хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ. Тухайлбал гоо сайхан, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлөх вэ?

-Эфирийн тос хүний биед маш олон төрлийн нөлөө үзүүлдэг. Биеийн эсэргүүцлийг сайжруулж, бактери вирусээс хамгаалах хүчтэй бодис их орно. Мөн цусны эргэлтийг сайжруулж, дотор эрхтэний үйл ажиллагааг дэмжих бодис ч агуулагддаг. Эфирийн тосны найрлагад тослогийг тэнцвэржүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээтэй бодисууд байдаг. Бактери, вирус устгах, ариутгах бодис их байдаг учир сэвх толбо, сорви арилгана. Сэтгэл санаанд нөлөө үзүүлж, тайшруулдаг. Тухайлбал, тосыг үнэртэхэд эндорфин, серотонин, адерналин зэрэг дааврууд ялгарч хүний мэрдэлийн эсүүд тайвширч, урам зориг, эрч хүчтэй болдог.

-Таны хийсэн бүтээгдэхүүн хэдэн төгрөгийн ханштай вэ. Эко бүтээгдэхүүнээр хийдэг гэхээр хэтэрхий үнэтэй гээд ойлгочих тал байдаг?

-Ханиадын эсрэг тосон түрхлэг гэхэд л 5000 төгрөгийн үнэтэй зардаг. Өглөө хүүхдүүддээ түрхэж өгөөд гаргадаг. Одоогоор ханиад хүрээгүй л байна. Ерөнхийдөө 5000-200000 төгрөгийн ханштай байна.

-Ханиад томууны улирал эхэлчихсэн хүүхдүүд өвдөх нь ихэсч байна. Та хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүн хийж байна уу?

-Ханиадны эсрэг ваннын бөмбөлөг хийж байгаа. Долоо хоногт хүүхдээ хоёр удаа усанд оруулахдаа нэг ширхэг бөмбөлөг хийнэ. Хүүхдийн дархлааг дэмжихээс гадна ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.

-Эко бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг маш олон хүн байгаа. Та цахим орчинд пэйж хуудаст ажилуулдаг уу. Захиалга өгөхийг хүсвэл яаж холбогдох вэ?

-Монголын Био бүтээгдэхүүн Арома сонирхогч, хэрэглэгчдийн АНХИЛУУН групп гээд байгаа. Тэнд эко бүтээгдэхүүний талаар болон сургалтын мэдээллүүд тавигддаг. Мөн манай багш Мөнхбаяр байнга сургалт явуулдаг. Тэгэхээр эко бүтээгдэхүүн хийж сурах сонирхолтой хүмүүс дээрхи группээс сонирхсон мэдээллээ авах боломжтой.

С.Ичинхорлоо

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм20 мин өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр2 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг2 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм2 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд3 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм3 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм3 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр22 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент24 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр24 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим