Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

А.Энхбаатар: Өсвөр насны цахим хэрэглээг бууруулахад технологийн дэвшлийг ашиглах нь зүйтэй

Нийтэлсэн

-

Интернэт болон цахим орчинд хүүхдүүд насанд тохироогүй, зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох явдал сүүлийн үед ихээр гарах болсон. Үүнээс улбаалан өсвөр насныхны дунд цахим халдлага, донтолтод өртөх явдал ихэсч буйг олон үйл явдал харуулж байна. Иймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээний нөхцөл байдлыг тодруулах үүднээс үндэсний хэмжээний томоохон судалгааг анх удаа хийжээ. Өсвөр үе ба цахим хэрэглээ” хэмээх тус судалгаанд улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд,  378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтныг хамруулсан байна.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 92 хувь  нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан бол  орон нутгийн сурагчдын 76 хувь нь интернэт мэдэхгүй гэсэн нь дийлэнхдээ 11-12 насныхан байжээ. Тэднээс өдөрт дунджаар хэдэн цаг интернэт хэрэглэдэг вэ гэхэд 11 хувь нь дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж хариулсан байна. Манай сурвалжлах баг өсвөр үеэ цахим халдлага, донтолтоос хамгаалахын тулд холбогдох газрууд ямар ажил зохион байгуулж, гарах арга замыг хэрхэн эрэлхийлж буйг сурвалжилсан юм. Юуны түрүүнд дээрх судалгааг явуулсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынХууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай ярилцлаа.

Яагаад цахим хэрэглээтэй холбоотой судалгаа хийх болсон бэ?

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн цахим хэрэглээтэй холбоотойгоор гэмт хэргийн хохирогч болох, донтох эрсдэл эрс нэмэгдсэн. Бид долоо хоногийн 24 цагаар хүүхдийн эрх, зөрчилтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл хүргэдэг хүүхдийн тусламжийн 108 утас ажиллуулаад багагүй хугацааг өнгөрүүлж байна. 108 утасны “Цахим дарамт” төрөлд ирсэн дуудлага 2016-2017 онд 237 хувиар өссөн байна. Тухайлбал, 2015 онд 58, 2016 онд 85, 2017 онд 237, 2018 онд 129 дуудлага ирснийг агуулгаар нь авч үзвэл “Хүчирхийлэл үйлдэгдэж буй болон садар самуун байдлыг сурталчилсан зураг бичлэг фэйсбүүк хуудсанд байршуулж байна”, “Хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авч фейсбүүкт байршуулах, хуурамч хаяг нээж хүүхдийн мэдээллийг зөвшөөрөлгүй оруулж доромжлох”, “Хүүхдийн нүцгэн зургийг зөвшөөрөлгүй, үнэ тохирч авах, сүрдүүлэх зэргээр авч фейсбүүк хуудсаар хүмүүст зарж худалдаалах болон, хүүхдийн нэр төрд халдах, сүрдүүлэх оролдогыг хийж байна” гэсэн дуудлага их иржээ. Үүний цаад талын шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор өсвөр насны хүүхдийн цахим хэрэглээг судлан тогтоосон. Ингээд аймаг бүрээс нэг сургууль, улаанбаатар хотын дүүрэг бүрээс хоёр сургуулийг сонгон багш,эцэг, эх, хүүхдийг хамруулсан судалгаа хийлээ. Зөвхөн сурагчдыг оруулах нь хангалтгүйсанагдсан юм.

Тухайлбал, 108 утсанд ямар агуулгатай дуудлага хүлээн авч байна вэ?

Олон харамсалтай жишээ бидэнд байна. Нэгэн өсвөр насны охинд 20 мянган төгрөг өгнө гэж амлаж биеийн тодорхой хэсгийг ил гаргасан зургийг нь авч, түүгээрээ дамжуулж бэлгийн харьцаанд орохыг шаардаж дарамталсан тохиолдол байна. Мөн сурагч хүүхдүүдийн зургийг элдвээр зохиомжлон зүй бус үг, хэллэгээр доромжлох, дарамтлах тохиолдол их байгаа юм.

Судалгаанд зөвхөн 11-18 насны хүүхдийг хамруулсан нь хангалттай гэж үзэж байна уу?

Бидэнд ирж буй дуудлага мэдээллийн 80 орчим хувь нь сошиалд дарамт учирж байна гэх шалтгаан эзэлж байгаа юм. Үүний дундаас фэйсбүүктэй холбоотой дарамт ирж байна гэх дуудлага эзэлж байна. Гэтэл фэйсбүүк, инстаграмм хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13 буюу түүнээс дээш байдаг. Судалгаанд хамрагдсан 11-12 насныхны 70 гаруй хувь нь фейсбүүк, зургаан хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашигладаг гэж хариулсан нь тэд дээрх нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмж бүртгүүлдэг болохыг гэрчилж байгаа юм.

Өсвөр үеэ цахим халдлагаас хамгаалах ямар арга зам байна вэ?

Бид өнгөрсөн тавдугаар сард ШӨХТГ-тай хамтран судалгаа явуулсан. Гэрийн орчинд интернэт үйлчилгээ үзүүлж буй компаниуд Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан цахим хэрэглээтэй холбоотой зохицуулалтыг биелүүлдэггүй. Уг нь интернэт үйлчилгээ үзүүлэгч оператор компаниуд айл өрхөд интернэт үйлчилгээ үзүүлэх гэж буй компаниуд хэрэглэгчээс “Танай гэр бүлд 18 хүртэлх насны хүүхэд байгаа юу” гэдгийг асуух ёстой. Хэрвээ байгаа тохиолдолд бага насны хүүхдэд тохиромжгүй контентыг хаалгах, шүүлгэдэг программ хангамжийг суурилуулах уу гэдгийг асуух үүргийг интернэт үйлчилгээ үзүүлдэг компаниуд хүлээдэг. Энэ үүргээ хэрхэн биелүүлж буйг судлан тогтоосон. Судалгааны үр дүнд нэгэн сонирхолтой дүн гарсан. 13-аас доош насны хүүхэд өөрийн гэсэн хаяг үүсгэх боломжгүй гэдгийг мэддэг хүн тун бага байсан. Харин эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд ормогц фэйсбүүк хаяг нээж өгдөг тохиолдол их байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд нас, бие сэтгэхүйдээ тохирохгүймэдээллийг олж авах нь манай оронд нээлттэй байна. Үүнийг л хязгаарлах ёстой. Тэгсэн цагт аажмаар цахим халдлагад өртөж буй өсвөр насны хүүхдийн тоо буурах боломжтой. Үүнд гар утасны операторуудын оролцоо ч чухал байна. “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгаанд ороцлогчдын гурван хүүхэд тутмын нэг нь бусдын нэр дээрхи гар утасны дугаараар дата үйлчилгээг утасны операторуудаас авдаг байна. Тиймээс гар утасны оператор компаниуд хүүхдэд дугаар олгохдоо регистрийн дугаараар бүртгэлжүүлж, хүүхдийн насанд тохироогүй контент мэдээллийг хязгаарлах техникийн боломж бололцоо бидэнд байна. Мөн харилцааг зохицуулсан хууль гаргах хэрэгтэй. Хамгийн чухал нь интернэт, сошиал орчинг зөв зохистой хэрэглэх арга замыг хүүхдүүдэд зааж өгөх ёстой. Мөн эцэг, эхчүүд үүнд хяналт тавьж, хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэх учиртай.

Эцэг, эхчүүд үүнд ямар оролцоотой хандах ёстой вэ?

-Судалгаанд оролцогч хүүхдүүдийн 85 хувь нь интернэт хэрэглээг бие даан эсвэл найз нөхдөөсөө сурсан байна. Гэтэл хүүхдийнхээ интернэт орчинд хязгаар тавьж хяналт тогтоох ёстой эцэг, эхчүүдийн цахим орчноос мэдлэг мэдээлэл хүлээн авах чадвар доогуур түвшинд байна. Ийм тохиолдолд эцэг, эхчүүд өөрсдийгөө мэдлэгжүүлж,чадвахжуулах шаардлагатай байна.

Дэлхийн бусад оронтой харьцуулахад манай өсвөр насныхны хэрэглээ хэр хэмжээнд байгаа бол?

Цахим орчинд өсвөр насныхан халдлагад өртөх болсон нь дан ганц монголынх бус дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудал. Монгол хүүхдүүдийн 92хувь нь интернэт хэрэглэж байна. Энэ бол дэлхийн бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт. Европт 25 залуугийн нэг  нь интернэтэд холбогдоогүй,  африкт таван залуу тутмын гурав нь холбогдоогүй байдаг бол  хөгжиж байгаа оронд энэ тоо 40 хувьтай, хөгжингүй оронд 82 хувьтай байна.

-Цахим орчинд хүүхдүүдэд ямар эрсдэлтэй учирчбайна вэ?

Дээрх судалгаанаас харахад хүүхдэд учирч болох нийгмийн сүлжээнд агуулгын эрсдэл, харилцааны эрсдэл, үйлдлийн эрсдэл гарч байна. Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдээ цахим орчинд гутаан доромжлуулах, ялгаварлан гадуурхалд өртөх, цахим дарамт, хүчирхийлэлд өртөх, цахим орчны зохисгүй хэрэглээ зэрэгт хяналт тавьж, анхаарал халамжаа нэмэгдүүлэх хэрэгтэйг сурталчлан таниулж байна.

-Цахим дарамт, халдлага эрсдэлд өртсөн хүүхдэд ямар тусламж үйлчилгээг үзүүлдэг вэ?

Манай агентлаг нь 21 аймаг ёсөн дүүрэгт салбартай. Бид хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг. Цахим халдлагатай холбоотойгоор гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Сэтгэл зүйн заслын үйлчилгээ шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагатай холбон жуучлах үйлчилгээг үзүүлдэг. Үүнийг нь хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ гэж нэрлэдэг.

Цахим халдлага, донтолтын эсрэг сургуулиуд ямар арга хэмжээ авч буйг сурвалжлахаар бид Ерөнхий боловсролын сургуулийг зорилоо. Бид эхлээд Нийслэлийн Ерөнхий боловсролын XVI дунд сургуулийн нийгмийн ажилтан Г.Нямдаваатай уулзсан юм.

Г.Нямдаваа: Эцэг, эхчүүдийн олонх нь хүүхдээ анхаардаггүй

Манай сургууль цахим халдлага, донтолт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар сурагчхүүхдүүддээ байнгын сургалт зохион байгуулдаг. Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургагч багш, дүүргийнхээ Гэр бүл хүүхэд залуучуудын төв, цагдаагийн хэлтэс, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Бага ангиас V ангийн хүүхдүүдийг сонгож, сургалт зохион байгуулдаг. Учир нь энэ насанд цахим тоглоомонд донтох эрсдэлтэй байдаг. Энэ намрын хувьд Ахлах ангийн сурагчид болон эцэг эхчүүдийг сургалтад хамрууллаа. Анги болгоноос таван эцэг, эхийг хамруулж байна. Эцэг, эхчүүдийн олонх нь хүүхдээ анхаардаггүй. Эцэг, эхийн хуралд ч идэвхтэй оролцдоггүй сул талтай байдаг. Ажиглаад байхад хүүхдээ анхаардаг эцэг, эхийн хүүхдүүд аливаа хүнд асуудлуудад холбогдож, орооцолдох нь бага байдаг. Манай сурагч цахим халдлагад өртлөө гэсэн мэдээлэл бидэнд ирж байгаагүй. Гэсэн хэдий ч урьдчилан сэргийлэх үүднээс сургалт сурталчилгааг тогтмол явуулж байна.

XVI сургуулийн 8В ангийн сурагч Х.Одзаяа

-Сургуулиас цахим халдлагын тухай мэдээлэл өгөхөөс өмнө ээж минь фэйсбүүктээ танихгүй найзын хүсэлт авч болохгүй шүү гэж зөвлөдөг байсан. Сургуулиас зохион байгуулсан сургалтад суугаад илүү мэдээлэлтэй болсон. Тухайлбал, өөрийнхөө хувийн мэдээллийг нууцлах ёстой гэдгийг ойлгосон. Интернэтийг аль болох бага ашиглахыг хчиээдэг. Унтахаасаа өмнө фэйсбүүк рүү ордог. Тавдугаар ангидаа эгчээрээ фэйсбүүк хаяг нээлгэж байсан. Ер нь хүүхдүүд ихэвчлэн фэйсбүүк хаягаа нээхдээ төрсөн он сараа хуурамчаар үйлддэг байх.

XVI сургуулийн 7Б ангийн сурагч Э.Анхаа

Цахим орчинд сайн муу маш олон хүн байдаг. Тиймээс том, жижиг гэлтгүй хүмүүс танихгүй хүнтэй фэйсбүүк цахим хаягаар харилцаа тогтоох нь буруу гэж боддог. фэйсбүүк хаягтай болоод хоёр жил болж байна. Ахаараа фэйсбүүк хаяг нээлгэж байсан.

Манай аав цагдаа хүн. Тийм болохоор энэ төрлийн талаар ойлголт бий. Танихгүй хүний найзын хүсэлтийг хүлээж авдаггүй.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм25 мин өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр2 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг2 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм3 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд3 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм3 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм3 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр22 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент24 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр24 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим