Нийгэм
ТОО ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ: Засгийн газар түүхэн дээд амжилт тогтоожээ
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа сахилга бат дэг журам тогтооно гэж байв. Үүний үр дүнд 2019 онд томоохон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд түүхэндээ хамгийн өндөр үр ашигтай ажилласан байна.
Үүнд:
- Эрдэнэт үйлдвэр 2016 онд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол энэ жил түүхэн дээд амжилт тогтоож 936 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн Эрдэнэт үйлдвэр энэ жилийн тендер, худалдан авалтаасаа анх удаа 54 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Сануулахад 2019 оны 3 сарын 21-нд Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон өөрчлөгдөж онц дэглэм тогтоон 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон юм. Засгийн газар сүүлийн гучин жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, менежментийг хэлэлцэн нягт хамтарч ажилласан юм.
- Эрдэнэс Тавантолгой ТӨҮГ мөн түүхэн дээд амжилт тогтоож 2019 онд 1 тэрбум ам долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монголдоо анхдагч боллоо. Тус компани 2010 оноос хойш Чалко компанид болон бусад компаниудад бүх өр төлбөр болох 680 сая ам долларын өрийг төлж дуусгаад байгаа юм. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлж байсан юм.
- Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК компани олон улсын чиглэлд түүхэндээ хамгийн олон удаа хуваарьт нислэг үйлджээ. 2016 онд алдагдалтай ажиллаж байсан бол 2019 онд 484.3 тэрбумын орлоготой бөгөөд 30.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 2019 онд олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нийт 2590 удаагийн аяллаар 18200 цагийн нислэг үйлдэж 785.000 зорчигч тээвэрлэжээ.
Эндээс харахад эдгээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүд урьд өмнө нь ч ингэж өндөр үр ашигтай ажиллах боломж байсаар байхад зориуд ашиггүй ажилласан болж харагдуулан хөрөнгө завшдаг байсан гэх хардлага төрж байна. 1990 оны өмч хувьчлалаар төрийн өмчийг үнэгүйдүүлж авахын тулд зориуд алдагдалтай ажилладаг тайлан гаргуулж, тэр ч бүү хэл өөрийнх нь кассанд байсан мөнгөөр өөрийг нь худалдаж авсан луйвар, булхай ихээр гарч байсан нь түүх болон үлджээ.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр24 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм24 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ