Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Номоороо амьдралыг “зөөллөсөн зохиолч ээж

Нийтэлсэн

-

БҮТЭЭЛЧ ЭЭЖ цувралдаа зохиолч М.Пүрэвмааг урьсан юм. Түүнийг цахим ертөнцийнхөн Dali jiguur хаягаар нь андахгүй. Тэрбээр  будаг нь ханхалсан шинэхэн номынхоо ажилд ороод тун завгүй байгаа юм. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Хүн бүхний оюунд гэгээлэг бодол төрүүлдэг тантай ярилцаж байгаадаа таатай байна. Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Мээлсийн Пүрэвмаа гэдэг.  Овогоо сольсон болохоор уншигчид маань их гайхаад байх шиг байна. Олон жил бичиг баримтын асуудалтай байсан.  Саяхан аавынхаа нэрээр овоглож эхэллээ. Би 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ Зүүнхараа хотод өсөж торнисон. 2005 онд Чингэлтэй дүүргийн 57, 2010 онд Чингис Соосэ  их  сургуулийг төгссөн. 2012 оноос эхлэн идэвхтэйгээр бичиж,  ном унших ажилдаа орсон. Их олон жилийн  турш ноорог, тэмдэглэл, бичих дадлыг өөрөө нухаж суралцаж явсаар 2015 оноос номуудаа эхнээс нь гаргаж эхэлсэн. Одооноос л  зохиолч гэж хүлээн зөвшөөрөгдөх гэж байх шин байна.

-Эмэгтэй хүний амьдралын утга учрыг эх хүн болох гэж боддог юм. Ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач?

-Анх охиноо тэврээд ямар булцгар хацартай юм бэ бодсон. Дараа нь шууд хөлийг нь гаргаж үзсэн. Намайг тийрээд байдаг нөгөө жижигхэн хөл энэ байна гээд л. Өвөртөлж унтсан анхны шөнө харахаас хайр, инээд хүрээд баахан үнссэн. Өмнө нь яаж хүүхэдгүй амьдардаг байсан юм бол. Амьдрах  гэж  өдөр хоног дамжиж явжээ гэх мэт сонин бодол төрсөн шүү.  Би өөрөө дахин төрсөн мэт сайхан мэдрэмж төрж, дэндүү их урам зоригтой болсон доо.

Ээж болохоор илүү их хариуцлага нэмэгддэг. Та хэр хариуцлагатай ээж вэ?

-Миний аав, ээж намайг багаас минь их хариуцлагатай хүн болгож өсгөсөн. Тиймээс би амьдралд тулгарсан саад давааг түүртэлгүй давсан гэж боддог. Цэцэрлэгт байх цагаасаа өөрийн гэсэн бүхэндээ цэвэрч нямбай хариуцлагатай ханддаг байсан. Гэхдээ энэ бүхэн төдийгөөс өдий болтол зөвхөн өөртөө анхаарах хариуцлага байж. Харин одоо бол тэс өөр хариуцлага иржээ. Цагаа хэр зөв зохицуулахаас эхлэн миний охины хооллох горим, хамар нь нустай, ханиад хүрэхгүй байх зэрэг шалтгаалах учраас хоногийн 24 цагийг аль болох зөв өнгөрүүлэхийг хичээдэг болсон. Гэхдээ л чамладаг шүү. Заримдаа фэйсбүүк ухаж хэрэгтэй хэрэггүй юм уншина. Дор хаяж нэг цагийг зориулсан байх жишээтэй. Дараа нь юу уншлаа хэрэгтэй зүйл байсан билүү гэж бодоход огт хэрэггүй  байх жишээтэй.

Би ч бас эх хүн.  Хорвоогийн хамгийн их аз жаргал үе хүүхдээ хараад гэртээ байх хугацаа юм шиг санагддаг. Инээх, уйлах, суух, мөлхөх, алхах ер нь үйлдэл бүрийн хараад л аз жаргалыг мэдэрч, эрч хүчээр цэнэглэгддэг. Хүүхдийнхээ үйлдлийг хараад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Мэдээж хүүхэдтэйгээ өнгөрүүлэх хугацаа бол гайхалтай. Шинээр сурсан бүхнийг нь бахдаж харна, эгдүү хүрнэ. Хамтдаа эрхлээд л байна. Одооноос боловсрол хүмүүжлийг нь ямар байлгах уу гэх мэт зүйлийг төлөвлөөд эхэлсэн. Охиныхоо хөдөлгөөн бүрийг ажиглаж, нэг зүйл хийхэд нь  хүүхэд шиг баярлаж суухдаа надад гэнэт нэг их таагүй бодол төрсөн. Голоо таслан байж төрүүлсэн ийм хөөрхөн хүүхдээ орхиод явдаг ээж, аав нарыг гайхаж цөхсөн. Аав бол яах вэ голоо тасалж амиа хувааж төрүүлээгүй болохоор хаяад явдаг нь байдаг ч хөхнөөс нь сүү асгарсаар байтал хүүхдээ орхиод явах эхчүүдийг ер ойлгодоггүй.  Асрамжийн газрын бичлэг үзсэн. Миний охин шиг нялх хүүхдүүд орон дээр хэвтэж байх юм. Шөнөжин хучлагаа тийрээд хаясан ч, хэн ч хучихгүй, энгэрт нь наалдаж хөхөө хөхгүй, өдөржин хэн ч тэврэхгүй. Энэ мэдрэмжээсээ болоод би шинэ номоо  хүүхдийн сэтгэхгүйхээр орчлонг харж бичсэн. Үүнээс ч илүүг бичих хэрэгтэйг ойлгож байгаа.

-Таныг оюунлаг эрч хүчтэй, эерэг энерги цацруулсан эмэгтэй гэдэгтэй монголын ард түмэн санал нийлнэ. Хүүхдээ харахынхаа хажуугаар олон нийтийн оюунд ямар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна вэ?

-“Сайн уу найз минь” гээд шинэ номоо жирэмсэн байхдаа ноорогоо бичээд охиноо гурван сар хүргээд эргэж ажиллаад сая есдүгээр сард уншигчдадаа хүргэсэн. Одоо дахиад ном бичих төлөвлөгөө  байна. Санаа болон ерөнхий дүрслэлээ олон жил бодож явсан болохоор одоо суугаад бичихэд зовох юм алга. Даанч охин мөлхөөд үймүүлээд байгаа болохоор араас нь хөөцөлдөөд ер зав гарахгүй юм. Шинэ уран бүтээл маань гадаадад амьдардаг монголчуудын амьдралын талаар бичнэ. Ялангуяа хүүхдээ орхиод явсан эх хүний сэтгэл зүрх хийгээд энд үлдсэн хүүхдийн амьдрал ганцаардлыг илүү харуулахыг зорьж байна. Энэ чинь эмгэнэл шүү дээ. Улс орны арчаагүй байдлаас болж нялх хүүхдээ орхиод мөнгөний төлөө явж буй ээжид ямар ч буруу байхгүй. Жишээ нь япон, солонгост хүүхэд төрүүлсэн бол тэр ээж ажлаасаа гарч гэртээ байх ёстой. Хүүхдээ л улс орондоо хэрэгтэй сайн иргэн болгож хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг юм билээ. Гэтэл манай улсад ээжүүд талх, . Надад олон тийм гашуун түүх, дурсамжуудаа дэлгэсэн ээж нар байна. Гэхдээ эцсийн бүлэгт эх үрсүүд уулзаж буйгаар бичих ч энэ хооронд юу болдог, ямар том  орон зай үлддэгийг харуулахыг хүсэж байна.

– Ном бичих ажлаа хэрхэн яаж зохицуулж байна вэ?

-Охиноо гурван сар хүргээд ажилдаа ороход зун байсан тул гэрийхэн маань ихэнхдээ аваад гадаа байдаг байлаа. Агаарт унтах хооронд нь би ажлаа хийнэ. Мөөмөө идэх гэж орж ирнэ. Ёстой амар байж. Оройн зургаан цаг гэхэд би ажлаа зогсооно. Ер нь хэзээ ч оройн зургаан цагаас хойш би уншиж, бичдэггүй зарчимтай. Харин одоо яаж ажиллахаа сайн төлөвлөөгүй байна. Гэхдээ тархи толгой бүр  бичих ажилдаа орох гээд яараад гар загатнаад л байна. Ямар ч байсан энэ шинэ номын ажилдаа зориулж удахгүй зохицуулалт хийнэ дээ.

 -Таны номыг ихэвчлэн эмэгтэй хүмүүс уншдаг юм шиг санагддаг. “Нэг тийм гэгээлэг хэрнээ хөнгөн гуниг төрүүлчмээр ч юм шиг, эсвэл догдлоод уншдаг” гэж таны номыг байнга уншдаг бүсгүй хэлж байсан?

-Баярлалаа. Миний номын уншигчдын дийлэнх нь охид бүсгүйчүүд байдаг. Би өөрөө харьцангуй залуу үедээ гэнэн бөгөөд ямар ч эмээх айдасгүйгээр өөрийн дотоод ертөнцөө ухаж гаргаж бичсэн нь охид бүсгүйчүүдийн загатнасан газар нь маажсан болов уу гэж боддог юм.  Охидын гэнэ цагаан сэтгэл, юу хүсч мөрөөддөг, хэрхэн ганцаардаж шаналдаг талаар бичсэн.  Гэтэл би номондоо ганцхан өөрийн үзэл бодол  дотоод  мөн чанараа бичсэн байдаг ч уншсан бүх охид яг л намайг бичсэн юм шиг, яг л миний дотоод хүнийг сэрээх мэт, зөвхөн надад зориулсан мэт  санагдлаа гэх нь олон байдаг.

-Нэг үеэ бодоход ээжүүд мундаг болчихсон юм шиг санагддаг. Хүүхдээ харж байгаач өөрийн гэсэн орлого олдог олон ээж байна. Та ээжүүдийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Хийж чаддаг ажлаа төгс хийдэг хүн гэртээ байсан ч өөрийг нь хүмүүс хайж ирдэг. Салбартаа номер нэг  хүн хэзээ ч орлогогүй сууна гэж байхгүй. Би завгүй ээ л гээд байхад хүмүүсээс таны тухай сонслоо та л энэ ажлыг хамгийн сайн хийдэг гэнэ гээд ирээд шалахад хүн хүссэн цалингаа нэхнэ биздээ. Ийм ээж нар зөндөө бий. Муухан эрээс дээр орлоготой ээж нараар бол бахархдаг.

 -Та ч бас хүүхдээ харангаа орлого олдог ээжүүдийн нэг. Номноосоо хэр их ашиг олдог вэ?

-Харсан болгоноо авах хэмжээнд биш ч хангалттай сайхан амьдардаг. Тогтмол орлого гэвэл дундаж цалингаас арай дээгүүр гэж болно. Мэдээж үүнд хэвлэлийн зардал, татвар зэргээ хасаад цэвэр тооцоогоор бодоход. Яг одоо би энд юу ч хийхгүй сууж байхад тэнд миний орлого  бага ч гэсэн өдөр тутам нэмэгдэж байна. Энэ хэмжээнд хүрэх гэж би олон жилийн турш ямар ч цалингүй өдөрт 8-10 цаг ажилласан байна. Одоогоор үр дүн тун дажгүй гэхдээ би дөнгөж 31-хэн настай залуу байна. Цаашид юу болохыг хэр хэмжээнд хүрэхийг төсөөлшгүй. Бас ажил дөнгөж эхэлж байна.

-Хүмүүс зохиолч, яруу найрагч бүсгүйчүүдийг үргэлж юм бичээд суудаг гэсэн ойлголттой байдаг, Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Нэг хэсэг бол байнга бичсэн. Гурван жилийн турш ямар ч амралтгүй бичдэг байсан. Тэгж байж өөртөө бичих дадал, чадварыг суулгасан. Бас уран зохиолтой танилцсан. Ядаж л бичихгүй үедээ уншдаг. Хорвоо дэлхийн бүх л номыг унших ёстой юм шиг уншина. Унших тусам өөртөө дүгнэлт хийж хөгждөг. Оюун ухаан асар их тэлэгддэг. Охин маань өглөө 9 цагт сэрнэ. Хооллож ундлах, угааж арчих гээд  өдөр болно. Унтах хооронд нь гялс ном уншиж эсвэл жаахан ч гэсэн юм бичиж амждаг.  Сэрээд дахиад л хооллож ундлах, угааж арчих ажил өрнөдөг.  Орой 10 цагт унтахад нь  дахиад жаахан уншина. Уншихгүй бол хорвоо ертөнцөөс хоцорчих гээд байна шүү дээ. Харин шөнийн цагаар би хэзээ ч уншиж, бичдэггүй. Тархи амрах ёстой цаг тул өөрийгөө хүчилдэггүй.

-Таны хувьд аз жаргал гэж юу вэ?

-Хайрлах хүн, хийх ажил, эрүүл саруул амьдралыг хэлнэ байх.

-Та Монгол Улсын иргэн залуу үеийн төлөөлөл, ээж хүн. Өнөөгийн нийгмийг хэрхэн дүгнэж хардаг вэ?

-Ээж хүн болохоосоо өмнө залуус  боловсрол, ном эрдэмд их шамдаж байгаагаар нь бахархдаг байлаа. Ер нь  бол болж бүтэхгүй талын олж хардаггүй байжээ. Гэтэл  одоо ээж хүн болоод энэ олон хүүхдүүд өнчирч үлдэж байгаад, гэр бүл салж байгаад., хүүхдээ өсгөхийн тулд харь улс руу зорьж буй олон зуун эцэг эхчүүдийг хараад  зүрх сэтгэл шимширдэг. Эх үрийг салгах шалтгааныг бий болгож буй энэ нийгэмд гомдож байна.

-Будаг нь ханхалсан шинэ номоо өлгийдөн авахдаа ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Би өмнөхөө давж чадсан болов уу. Уншигчид маань хэрхэн дүгнэх бол гэж боддог. Ер нь бол их эмээнгүй, санаа зовсон байдалтайгаар номоо уншигчдадаа өгдөг. Тэгээд эхний сэтгэгдэл  эерэг ирэхэд сая нэг амьсгаа авдаг. Түүнээс биш хэзээ ч би чадлаа гэсэн баярлаж хөөрсөн байдалтай байж үзсэнгүй. Арван жилийн дараа л тийм болно байх.

-Интернэт орчин хөгжөөд ном унших хүний тоо буурч байна гэдэг. Үүнийг та хэрхэн хардаг вэ?

-Харин ч интернет орчноо дагаад хүмүүс ном уншаад байна гэж харж байна. Хэн нэгэн нь миний номны тухай пост гаргажээ. Ёстой гоё ном гээд нөгөө найзууд нь хараад дуурайж авдаг. Үеийн найзууд нь ном уншаад гоё сэтгэгдэл гаргаад байхад би яагаад болохгүй гэж хор шарандаа ч юм уу ном уншаад байна гэж харсан. Эсвэл би буруу дүгнээд байна уу. Харин ч нэг нэгнээ өдөөгөөд байна.

-Таны бүтээлийг дэмждэг шүүмжилдэг үргэлж зөвлөгөө өгдөг зохиолч бий юу?

-Миний редактор Ч.Наранцэцэг эгч маань миний чигийг гаргаж өгдөг. Болж бүтэхгүй байгааг болж бүтэж байгааг, дараагийн удаад юун дээр анхаарах зэргийг зөвлөдөг. Насаараа редактор хийсэн хариуцлагатай хүн тул зохиолчдоос дутахгүй уран зохиолын мэдрэмжтэй хүн шиг санагддаг. Зохиолч Шүүдэрцэцэг эгч маань бол харин ч түс тас хэлнэ. Их шударга бас өөриймсөг ханддагт нь баярладаг.  Эхлээд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Магадгүй таван жилийн дараа ч юм арай гэж шүүмжлүүлэх эрхтэй болох байх.

-Ном бол оюуны эм. Та номоо бичихдээ олон төрлийн ном уншиж судалгааны ажил хийсний үндсэн дээр бичдэг үү. Хүмүүс шууд зохиогоод бичдэг гэж ойлгох нь бий?

-“Манго жимстэй цай” ном бол үр хөндөлтийг эсрэг гэж бичигдсэн. Энэ үүргээ ч сайн биелүүлж уншсан охид бүсгүйчүүд маань энэ аюулыг ийм ойлгомжтойгоор ойлгуулсанд баярлалаа гэдэг. Энэ номоо бичих гэж би судалгаа хийж үзсэн. Маш аймшигтай тоо баримт харж байлаа. “Цэцгэн титэм” ном бол загварын ертөнцийн тухайд дурдаг. Загвар өмсөгчид бол хөнгөмсөг гэх мэт муу нэр байдаг даа. Муу ч байна сайн ч байна гэж тэнцүүлж бичсэн. Би өөрөө энэ ертөнцөд 5, 6 жил ороод судалсан учраас бичихэд бодитой болж байгаа юм. Гэх мэтээр өөрийн үзэж туулснаа баяжуулаад уран зохиолын хэтрүүлэгт оруулаад л бичнэ дээ. Ядаж л хөндлөнгөөс харсан амьдралыг бичнэ. Шууд зохиохын тулд ямар нэг суурь ойлголт байх хэрэгтэй.

-Номоо бодит амьдралаас сэдэвлэн бүтээдэг үү?

-“Сахиусан тэнгэрүүд” бол бодит амьдралаас сэдэвлэсэн. Ер нь бүгд бодит амьдралаас сэдэвлэж бүтээгдсэн. Үр хөндөлт бодит амьдрал тийм үү. Бүр анх хүүхдийн уран зохиолын ном бичиж байсан.Тэр маань л өөр байх. Сүүлд бичсэн “Сайн уу найз минь” номонд жишээ нь хорт хавдартай охины тухай гарна. Найзынхаа гэгээн дурсгалд зориулсан. Хөндлөнгөөс харж суусан амьдралыг бичсэн. Чернобилийн хайр дурлал гээд тууж байна. Тэр бас бодит амьдрал. Зохиолч хүнийг зовж, туул дараа нь хүмүүст үнэнийг бич гэсэн шиг бурхан ханддаг байх гэж боддог. Эргэн тойронд юу болж байна түүнийг л мэдэрч бичнэ дээ. Тэр нь ч уншигчдад ойр, дотно санагддаг юм билээ.

C.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм22 мин өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр2 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг2 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм3 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд3 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм3 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм3 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр22 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент24 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр24 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим