Нийгэм
Европын орнуудад оршин суугаа нийт иргэдийн анхааралд
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүртгэлээр Европын бүс нутагт нийт 796 тархалт бүртгэгдэж, тус өвчнөөр 19 хүн нас бараад байна. Нийт баталгаажсан 23 орон байна.
Шинэ коронавирус халдварын нөхцөл байдал
1. Итали 650
2. Франц 38
3. ХБНГУ 26
4. Испани 25
5. Их Британи /ИБУИНХУ/ 16
6. Швед 7
7. Швейцарь 6
8. Норвег 4
9. Хорват 3
10. Грек 3
11. Израйль 3
12. Австри 2
13. Финланд 2
14. ОХУ 2
15. Беларусь 1
16. Бельги 1
17. Дани 1
18. Эстони 1
19. Гүрж 1
20. Литва 1
21. Нидерланд 1
22. Хойд Македони 1
23. Румын зэрэг орнуудад тус тус бүртгэгдээд байна.
Иргэд та бүхэн оршин суугаа орны Төрийн байгууллагаас гаргаж буй мэдээлэл болон Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан албан ёсны мэдээлэл авахыг хүсч байна. Иргэд Та бүхэн хувийн ариун цэвэр чанд сахих, онц шаардлагагүй тохиолдолд гуравдагч орон руу явахгүй байх, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар явахгүй байж дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулж байна.
Монгол Улсаас Европын бүс нутагт суугаа Элчин сайдын яамны шуурхай утас:
1. Франц, Парис дахь ЭСЯ +33 626 082 898
2. Болгар, Софи дахь ЭСЯ +359 886 76 48 75, +359 886 77 52 69, Viber +359 886 76 48 75
3. Швейцарь, Женев дэх ЭСЯ/БТГ +41 78 200 1777
4. ХБНГУ, Берлин дэх ЭСЯ +49 176 299 900 69
5. Австри, Вена дах ЭСЯ +43 660 189 39 85
6. Итали, Ром дахь ЭСЯ +39 389 063 48 86
7. ИБУИНХУ, Лондон дахь ЭСЯ +44 787 491 66 06
8. Унгар, Будапешт дахь ЭСЯ +36 30 289 5151, +36 70 585 0854
9. Чех, Прага дахь ЭСЯ +420 739 015 383
10. Польш, Варшав дахь ЭСЯ
11. Бельги, Брюссель дэх ЭСЯ
12. Швед, Стокгольм дахь ЭСЯ
Мөн эдгээр ЭСЯ-дын Facebook хуудсаар мэдээлэл авах боломжтой.
Дээрх орнуудад оршин суугаа Монгол иргэд https://citizen.gov.mn цахим хуудсаар бүртгүүлэх, боломжгүй тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм19 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм16 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо