Нийгэм
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүүхдийн аюулгүй амьдрах, хөгжих нөхцлийг дэмжсэн арга хэмжээ авахыг зөвлөлөө
Шинэ төрлийн короновирус буюу COVID-19 халдварын дэгдэлтийн эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/43 дугаар тушаал батлагдсан.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан, Улсын онцгой комиссын шийдвэрээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, цэцэрлэг, сургуулийг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс мөн өдөр хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Энэхүү хорио, хөдөлгөөний хязгаарлалтын хугацаанд ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын телевизүүдийн холбоо хамтран “Теле хичээл”-ийг зохион байгуулж буй.
2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-д нийт 6,053 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна.
Иймд ЕБС-ийн удирдлага, багш нар, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн хөгжих, сурах, эрүүл, аюулгүй амьдрах, эрсдлээс хамгаалах нөхцлийг дэмжсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зөвлөжээ.
Үүнд:
- Сургуулийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас өгч байгаа мэдээллийг цаг алдалгүй онлайн хэлбэрээр хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх;
- Сургуулийн “Дэмжлэгийн баг”-ийн гишүүд сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан цаг үеийн болон сургалт, эрүүл мэнд, болзошгүй осол, гэмтлээс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөлтийг хийж, соён гэгээрүүлэх ажлыг онлайн хэлбэрээр зохион байгуулах;
- БСШУС-ын сайдын А/155 дугаар тушаалаар батлагдсан “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, боловсруулах аргачлалын дагуу хүүхдийн хэл яриа-танин мэдэхүй, хөдөлгөөн-бие бялдар, харилцаа-нийгэмшихүйн хөгжил гэсэн гурван айн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулга, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулж, сургуулийн facebook групп, цахим шуудангаар тогтмол хүргэж ажиллах;
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслахдаа заавал онлайн хэлбэрээр ажиллах нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно гэдгийг анхаарах;
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэдэггүй хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын хувьд сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд сурагчдын хөгжих, сурах онцлог хэрэгцээг харгалзан арга зүйн болон сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, дасгал, даалгаврын санг боловсруулж, цахим орчинд байршуулж, онлайн хэлбэрээр дэмжлэг үзүүлж ажиллах;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх олон загварын хамгийн чухал загвар болох “Гэр бүлд суурилсан хүүхдийг хөгжүүлэх загвар”-ыг эцэг эх, асран хамгаалагчид анхаарч та өөрийн хүүхдэдээ хамгийн нэн тэргүүнд шаардлагатай байгаа өөртөө үйлчлэх чадварыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна.
Жишээлбэл: Олон нийтийн газраар явахгүй байх, явсан тохиолдолд тогтмол амны хаалт зүүх, гараа бохирдсон эсэхээс үл хамааран тогтмол савандаж угаах, чанартай хүнс хэрэглэх, дулаан хувцаслах, гэр бүлдээ, бие биедээ санаа тавих, эерэг уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлийн тайван амгалан байдлыг эрхэмлэх, ханиалгах, найтаах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандах гэх мэт багтжээ
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм20 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм23 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм17 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо