Нийгэм
Эх орондоо ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ нутагшуулах та бидний хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл ЗАМХРАН холдож байна!
Япон улс ард иргэдийнхээ татварын хөрөнгөөс 210,000,000,000₮ (7,985,000,000¥) гарган байж эх оронд минь ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ барьж өгсөн юм.
Тэгээд зогсохгүй, их сургуулийн эмнэлгийг нутагшуулах гэж Япон улс сор болсон ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨХ БАГ (Токүшима, Эхиме их сургууль) нь бүхэл бүтэн 50 удаа ирж зөвлөсөн байдаг.
Энэ том үйлийг гүйцэтгэхэд зүгээр нэг хөрөнгө гаргаад зөвлөөд явчихдаг зүйл биш. Монгол, Япон орны хамтарсан баг маш олон судалгаа шинжилгээ хийсний үр дүнд эх оронд минь их сургуулийн эмнэлэг нутагшуулах зайлшгүй шаардлагатай гэсэн ойлголцолд хүрч, энэ ажлыг эхлүүлсэн билээ. Энэ том ажлыг нугалах гэж удирдах түвшний маш олон хүн, төслийн баг, эрдэмтэн профессор, эмч багш нар, сайн санаат олны нөр их хөдөлмөр шингэсэн юм.
Та нар сайн мэдэх биз ээ, аль ч улсад их сургуулийн эмнэлэг нь улсдаа тэргүүлэгч ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэхээс гадна ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсох эмч нарыг бэлтгэх СУРГАЛТ, үндэсний хэмжээнд хийгдэх томоохон СУДАЛГАА зэрэг чухал зүйл нэг дээвэр дор зангилагдаж, эх орны эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх ИХ ҮЙЛС биеллээ олж байдаг.
Харин энэ их үйлс Монголд биеллээ олж чадахгүй байгааг Япон улс олж харж, их сургуулийн эмнэлгийг нутагшуулахын тулд тэр их хөрөнгийг татвараасаа гаргаж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлгийг та бидэнд бэлэглэсэн юм. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох ажил л гэхэд 37,258,000,000₮-ийн өртөгтэй.
Харамсалтай нь өнөөдөр Их сургуулийн энэ эмнэлэг нутагших битгий хэл хаалгаа барих дээрээ тулж байна.
Яагаад гэвэл зөв зүйлийг хөгжүүлж голдиролд нь оруулахгүй, бас цалин, урсгал зардал зэрэг эмнэлэг хэвийн үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай төсвийг шийдэж өгөхгүй өдий хүрсэн хэрэг.
Их сургуулийн эмнэлэгт дээр дурдсан өчүүхэн бага төсөв битгий хэл сургалт, судалгааг хөгжүүлэх зорилгоор засаг төрөөс хэд дахин өндөр төсөв баталж өгдөг юм. Гаднын орны жишиг бол ийм. Энэ том үйлс ийнхүү гацаанд орлоо гээд тэр их хөрөнгө зарцуулсан Япон улс хохирохгүй ч хоёр орны харилцаанд сэв суугаад л өнгөрөх биз ээ.
Харин Монгол Улсын Эрүүл мэндийн салбар, Анагаах ухаанд их сургуулийн эмнэлэг нутагшуулах их үйлс замхрах нь.
Эцсийн эцэст өвчин зовлонгоосоо ангижрах гэсэн монгол хүн ХОХИРОХ юм.
Эх оронд минь их сургуулийн эмнэлэг энэ удаа биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт нутагших л байх. Яагаад гэвэл бүхэл бүтэн улс байна даа, энэ чухал ажлыг эрдэм чадалтай аавын хүү, ээжийн охины аль нэг нь ирээдүйд хийх л байх.
Гэвч харамсаад байх юм, энэ олдсон цаг хугацааг алдаж байгаад. Энэ удаа бид их сургуулийн эмнэлгийг нутагшуулахгүй юм бол бид улам хоцорно. Яагаад гэвэл манай хөгжлийн удаашралыг бусад улс орон хүлээхгүй шүү дээ. Тэгээд л эрүүл мэндийн салбар болж бүтэхгүйгээр дуудуулан, хандив нэрээр иргэнийхээ эмчилгээний асуудлыг шийдэх зэргээр хэр удаан явах вэ дээ.
Залуус бид бас эх орноо хөгжүүлэх, зөв зүйлийг хийхийн тулд иргэний нийгмийн идэвхтэй нэг хэсэг болж, зөв зүйлийн төлөө дуугарах ч эрхтэй, тэмцэх ч эрхтэй.
Эх сурвалж Ikon.mn
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм16 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм21 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг24 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ