Нийгэм
JCI Их хүрээ байгууллага Оюуны элч төслөө 2020 онд ингэж өргөжүүлнэ
JCI Их Хүрээ салбар байгууллагынхан 2011 онд алслагдсан орон нутаг, хилийн цэрэг, засан хүмүүжүүлэх ангиудад орчин үеийн бестселлэр ном зохиолыг хүргэх зорилгоор “Оюуны элч” төслийг санаачилж хэрэгжүүлсэн.
“ОЮУНЫ ЭЛЧ” төслийн хүрээнд, “MIND UPDATE” хөтөлбөр, “ОЮУНЫ ВИТАМИНЖУУЛАЛТ” хөтөлбөр, “НОМЫН ЗОХИОЛЧ” уулзалт, “ХӨГЖИЛТЭЙ НОМЫН САН” төсөл хэрэгжүүлдэг юм.
Тэд 2020 онд Оюуны элч төслийн хүрээнд явагддаг /Оюуны витаминжуулалт болон MIND UPDATE/ төслүүдийг илүү далайцтай цар хүрээг улам тэлэх зорилготой ажиллаж байна. Тодруулбал:
“MIND UPDATE” хөтөлбөр
- Нийслэлийн БГД арван жилийн бүх сургуулиуд
- JCI Их Хүрээ салбар байгууллага
- Улсын хэмжээний 38 оюутны байр
- Хэнтий, Сүхбаатар, Дорнод
- Дархан, Эрдэнэт, Төв аймагт хэрэгжинэ.
“ОЮУНЫ ВИТАМИНЖУУЛАЛТ” хөтөлбөр
- Орон нутаг “Хэнтий, Сүхбаатар, Дорнод”
- JCI Их Хүрээ салбар байгууллага бүх гишүүд
- Орон нутаг “Дархан, Эрдэнэт, Төв аймаг”
- Нийслэлийн БГД арван жилийн бүх сургуулиудад хэрэгжинэ.
“НОМЫН ЗОХИОЛЧ ” уулзалт
- JCI Их Хүрээ салбар байгууллагын нийт гишүүдийн дунд явуулна.
“ХӨГЖИЛТЭЙ НОМЫН САН ” төсөл
- Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29 сургууль
- Оролцоо өндөртэй оюутны байр
- Эрдэнэт Жаргалант сум “Оюутны дотуур байр”-т нэвтрүүлнэ.
Хамтрагч байгууллагууд:
- Номын дэлгүүрүүд
- JCI Mongolia
- Монголын оюутны холбоо
- Дотуур байрны холбоо
- Оюутны дотуур байрууд
- Их Сургуулиуд /их сургуулиудад лекц уншаад шаардлага хангасан дотуур байранд номын булан нээх/
- Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам
- Орон нутгийн удирдлагууд
- Номын пэйж групп-ууд
- Гадаадад амьдарч байгаа Монголчууд
- Боловсрол телевиз
- Спонсор бизнесийн байгууллага
- JCI Монгол Академи
- Leader-ийн Positive mind төсөлтэй холбон лекцийн төлбөрт ном авахаар төлөвлөжээ.
2020 оны JCI Их Хүрээ салбар байгууллагын Оюуны Элч төслийн хорооны захирлаар Д.Хүрэлбаатар ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд тус байгууллага нийгэмд тустай олон ажил хийжээ. Тодруулбал, Оюуны элч төслөө эхлүүлсэн жилдээ МҮТНС-ийн дэргэдэх Ардын элч явуулын номын санд хандив өгөх, “Зохиолчтой нь ярилцъя” цуврал уулзалт зохион байгуулах, сургалт зохион байгуулах зэргээр үйл ажиллагааны олон хэлбэрийг сонгон ажиллаж ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд хүүхэд, залуус, гэр бүлд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг ТББ-тай хамтран хийж ирсэн.
2015 онд “Оюуны элч” төслийн хүрээнд “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сантай хамтран гэр хорооллын, сургуульд хамрагдах боломжгүй хүүхдүүдэд сургуулийн боловсрол олгох, хичээлээс гадуур уншлага, сурах орчныг бүрдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилтийг дэмжих зорилготойгоор нийгмийн бусад байгууллагуудыг татан оруулах урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг эхлүүлж Хөгжилтэй номын сан төслийг мөн санаачлан эхлүүлсэн. Хөгжилтэй номын сан төсөл нь БЗД-ийн 26-р хорооны байранд номын сан байгуулж өгсөн.
2016, 2017 онуудад VIP MEETING буюу оюунлаг хүмүүстэй уулзалт зохион байгуулсан.
2018 онд Нийслэлийн Соёл Урлагийн Газар-ын хэрэгжүүлдэг Номоо солилцъё төсөл болон “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар” “Тop Genius” боловсролын төв “Улаанбаатар хотын төв номын сан” байгууллагуудтай хамтран 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд “Мянган номын баяр хийж бяцхан хүүхдүүдэд 1000 үлгэрийн ном бэлэглэсэн.
2019 онд JCI Их Хүрээ салбар байгууллагын малгай төслүүдийн нэг “Оюуны элч” төслийн хүрээнд ХУД-ийн боловсролын хэлтэс, Top Genius боловсролын төвтэй хамтран Mind Update төслийг 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын ХУД-ийн 15 сургуулиуд, мөн орон нутагт Орхон аймгийн 5 сургуулиудад нийтдээ 4250 хүүхдүүдэд хүрч, уг төслөө маш амжилттай хэрэгжүүлсэн.
Энэхүү төслийн зорилго нь НҮБ-ийн тогтвортой хөгжлийн 4-р зорилт болох чанартай боловсрол зорилтын хүрээнд Дэлхийд өрсөлдөх Монгол хүүхдийг бий болгох, өсвөр насны хүүхдүүдэд эерэг хандлага, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх байлаа.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр23 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм23 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно