Нийгэм
Эвий дээ, эвий ийм хөгшчүүл олон бий
НӨАТ-ын баримтаа бүртгүүлж хөөрхөөн гэгчийн буцаан олголт авч эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл энэ хугацаанд НӨАТ-ын баримт бүртгүүлж чадаагүй, буцаан олголт гээчийг бүр авч ч үзээгүй хүмүүс хэдэн зуугаараа байна.
Иргэн Т гэгч НӨАТ-ын баримт бүртгүүлж эхлэхэд л “ Ebarimt.mn”-д хэд хэдэн худалдан авалтын баримтаа бүртгүүлж байж. Гэтэл тэрбээр сүүлийн 3 жил НӨАТ-ын баримтаа ер бүртгүүлж чадахгүй яваа гэнэ. Учрыг асуувал, “Эгч нь кодоо мартчихсан. Тэгээд худалдан авалтын баримтаа бүртгүүлж чадахгүй л байна. Тэр холбогдох ёстой дугаар энэ тэрд нь залгахаар нэг л их олон юм хэлэх юм. Эхлээд “имайл хаягаа бүртгүүлнэ үү” гэж байснаа сүүлдээ “таны утасны дугаар бүртгэлгүй байна” гээд байгаа. Гэтэл эгч нь энэ дугаараа яг 10 жил барьж байгаа юм шүү дээ. Хүүхдүүдээ ирэхээр янзлуулчих санаатай оролдуулахаар “Та нэг л удаа бүртгүүлнэ” гээд байгаа. Тэгснээ дэлгүүрт картаа уншуулахаар “За таны нэр Т…… мөн үү шууд бүртгэгдчихлээ” гээд худалдагч нь харуулдаг юм. Тэгсэн хэрнээ тэр ногдол ашиг энэ тэр ерөөсөө ирээгүй. Яах ч ёстой юм бүү мэд. Хүүхдүүд намайг цаашлуулаад “НӨАТ-ын буцаан олголтоо ч авдаггүй, 40 саяыг хожчихоод тэрийгээ ч авахгүй явж байгаа баян хүн” гээд цаашлуулдаг юм. Дэлгүүрт уншуулахаар орчихлоо гээд байгааг бодоход эгч нь бүртгэлтэй л байгаа юм даа… гэж ярив.
Хаана хэнд хандахаа ч мэдэхгүй юм. Ойроор нь Дүнжигарав руу очвол намайг тоож харьцах хүн бий болов уу. Эсвэл хөл хорионы үед яасан хол явдаг хүн бэ, гэртээ бай гээд байхад гээд загнах юм болов уу…” гэж ярьсан, дээрхийн адил “зовлонтой” хүмүүстэй ч олон таарав.
Гэтэл IT инженерүүд нь дахин дахин 10, 20, 30 саяар нь хожиж аз нь шовойгоод. Эсвэл сугалааны тохирлын үеэр 7, 1-ээр төгссөн хүмүүст “Та азтан боллоо” гэсэн мессеж очсоноо хэсэг хугацааны дараа “Системийн алдаа гарч. Уучлаарай та азтан болоогүй байна шүү” гэсэн цахим захидал илгээн даажигнаж заримынх нь артерийн даралтыг нь ихэсгээд л…
Энэ үйлдэл нь жинхэнэ “NO” гэж харагдаж байгаа ч мэдрэлгүй юм шиг дүмбийдэг байгууллага бол энэ. Тиймээс хариуцлага тооцох ёстойг мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах нь зүйтэй байх…
Эцэст нь, эвий дээ эвий гэмээр ийм хөгшчүүлээс ядаж дээрэм хийхээ боль. НӨАТ-ын үйлчилгээг 8 настай балчир, 80 настай бууралд ч ойртуул гэж хэлэх байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм22 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно