Нийгэм
Э.Баатарцогт: XXI зуунд амьдарч байгаа ч 2.5 сая иргэний мэдээллийг цаасан бүртгэлээс харж байна
Хувьцааны ногдол ашиг олгож эхлэх гэж байгаатай холбогдуулан иргэдийн зүгээс хувьцааныхаа тоог хянаж эхэлсэн. Бас нэлээд шүүмжлэл ч гараад буй юм. Иргэдийн энэ асуултад үнэн зөв, бодитой хариулт өгөх үүднээс “1072 хувьцаа” мэдээллийн төвийн Мэдээллийн албаны менежер Э.Баатарцогттой ярилцлаа.
-Танай байгууллагаас удахгүй хувьцааны ногдол ашиг олгож эхэлнэ. Гэтэл иргэдийн зүгээс төдийлэн бэлэн биш. Тодруулбал, “Сайн хувьцаа”-нд хамрагдсан иргэд гомдолтой байна. Тэд 300 хувьцаа зарсан байхад заримд нь 741, заримынх нь 750 байгаа учраас тайлбар нэхэж байна л даа?
-Иргэд 1ш хувьцааг 1000 төгрөгөөр зарсан гэж ойлгодог. Тийм биш, нэг ширхэг хувьцааг 933 төгрөгөөр үнэлж авсан байдаг юм. Тэгэхлээр иргэн хувьцаанаасаа 300-г биш 322 ширхгийг зарсан гэсэн үг.
-Манай редакцид хувьцааны талаар олон гомдол, хүсэлт ирсэн. Жишээ нь, нэг өрхийн 2 хүний хувьцаа өөр өөр байх жишээтэй. Хоёулаа 300, 300-г зарсан байхад нөхөрт нь 750, эхнэрт нь 741 ширхэг үлдсэн байдаг?
-1072 хувьцаанаас нь 322 ширхгийг нь зараад 750 үлдэж байгаа. Зарим иргэдэд 741ширхэг үлдсэн нь ЭМД-д 9 ширхгийг нь авчихсан учраас тэр.
-Ажил хийж НД-ын шимтгэл төлдөг байхад ЭМД-д суутгасан. Сургалтын төлбөрөө төлчихсөн байхад суутгаж авсан гэх зэргээр гомдол их ирсэн?
-2011 онд ЭМД-ын шимтгэлээ төлөөгүй 615 мянган иргэнээс тус бүрээс нь 9 ширхэг хувьцаа суутгасан байдаг.
-Үүнийг хаанаас, хэн хийсэн зохицуулалт вэ?
-Тухайн үеийн Нийгмийн хамгааллын яамнаас хийсэн байдаг юм билээ.
-НДШ төлөхөд ЭМД нь хамт төлөгддөг байхад авчхаж байгаа нь иргэдийн хэлдгээр луйвар хийсэн гэж ойлгогдож байна. Юуг үндэслэж эдгээр хүмүүсийн хувьцаанаас авсан байх нь уу?
-Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хороодын нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтнүүдэд үүрэг өгөөд “ЭМД-д суутгасан юм билээ. Тэгээд нэгдсэн байдлаар суутгачихсан чинь зарим нь давхардсан нь энэ. Анхан шатны бүртгэлийг нь сум, хорооны нийгмийн халамжийн ажилтнууд хийсэн байдаг.
-Хувьцаа гэхээр шууд танай байгууллагатай хамаатуулж байгаа. Тэгэхлээр та бүхэн энэ асуудлаар холбогдох газарт нь хандаж үзэв үү. Эсвэл “Бидэнд хамаагүй” гэсэн байдлаар хандаж байна уу?
– Хандаж үзсэн. “Үүнийг нягталж байна. Энэ асуудлыг цэгцэлнэ” гээд хоёр жил болж байна. Харин та яг бодитой шугамаар нь орж байгаа байхгүй юу.
-Тэгэхлээр Эрүүл мэндийн даатгал дээр хэчнээн төгрөгийн асуудал үүссэн байгаа вэ?
-Эрүүл мэндийн даатгал дээр 4 тэрбум орчим төгрөгийн асуудал байдаг. Хэрвээ үүнийгээ алдаатай , Тухайн үеийн Нийгмийн даатгал Эрүүл мэндийн газар ажил үйлчилгээгээ сайн явуулж чадаагүй гэж үзвэл магадгүй эргээд нөхөн төлбөрийн хэлбэрээр 9 ширхэг хувьцааг нь буцааж өгч магадгүй.
-Оюутны сургалтын төлбөрийн асуудал дээр хэчнээн хүн хохирсон байдаг бол?
-Оюутны төлбөртэй холбоотой 130 тэрбум төгрөгийн асуудал яригддаг бөгөөд 278 хүний хувьцааны асуудал байдаг. Огт сураагүй хүнээс, гадаадад ажиллаж байсан иргэнээс сургалтын төлбөр авчихсан байх жишээтэй.
–Хувьцаа бол тухайн иргэний өмч. Тэр хүний гарын үсэггүйгээр хувьцаанаас нь авах эрх хэнд ч байхгүй. Гэтэл сургалтын төлбөрийг ч тэр ЭМД-ын шимтгэлийг ч тэр яаж авсан байх уу?
-Сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаар дамжуулж авсан байдаг. Их дээд сургуулийн сургалтын албан дээр хүсэлт өгсөн хүмүүсийн төлбөрийг 2011, 2012 онд суутгасан байдаг. Тэгтэл бас төлбөрөө төлчихсөн байхад нь авчихсан байх жишээтэй.
-Яг хувьцааны бүртгэл, тоо ширхэг хасалтыг хэн мэддэг юм бэ?
-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хийдэг.
–Танай байгууллага дээр хувьцаа эзэмшигчийн мэдээлэл байхгүй гэсэн үг үү. Тэгэхлээр ногдол ашгаа яаж өгөх үү?
-Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд “Үнэт цаасны бүртгэлийг зөвхөн төрөөс эрх олгосон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хийнэ гээд заачихсан байгаа.
-Тэгэхлээр та нарт хувьцаа эзэмшигчдийн ямар ч мэдээлэл байхгүй гэсэн үг үү. Аль эсвэл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтарч ажиллаж байна уу?
-Энэ харин асуудалтай байгаа. Монгол Улсын нийт иргэдийн мэдээлэл учраас та нарт файлаар өгөхгүй гээд цаасаар өгсөн байдаг. Бид XXI зуунд амьдарч байгаа хэрнээ XX зууны үед байгаа юм шиг 2.5 сая иргэний мэдээллийг цаасан бүртгэл дээрээс харж сууна.
-Цаасан бүртгэл нь бодитой бүртгэл мөн үү?
-Биш. Үүнийг ухаад үзвэл маш их зөрчил гарч ирнэ. Үнэт цаасны хадгаламжийн төв тухайн үеийн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллийн дагуу хасалт хийсэн боловч олон зөрчил үүссэн нь энэ.
-Яг юугаа, яаж хамгаалж байгаа гэж?
-Бид нар ЭМДГ, НДГ-аас өгсөн нэгдсэн файлын дагуу хүмүүсийн хувьцааг суутгасан гээд. Бид нар суман дээр очоод “ Энэ оюутнуудын гарын үсэг зурсан анхан шатны материал нь хаанаа байна” гээд баримтжуулахаар ажилласан. Гэтэл архивын зарим материалыг нь шатаасан байсан. Одоо 9 жил өнгөрсөн байна. Бид нар одоо Нийслэлийн 9 дүүрэгт, хороодууд дээр ажиллаж байгаа. Бүгдийг нь скайнердаад ав гээд байгаа юм. Уг нь тэдний хийх ёстой ажил. Энэ чинь 130 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал шүү дээ. Нөгөөтэйгүүр хүмүүс хувьцаагаа зараагүй байхад зарсан мэтээр иргэдийн хохироож болохгүй байхгүй юу.
-Уг нь давхар бүртгэлтэй байх тусмаа илүү найдвартай баймаар. Гэтэл ганц газар бүртгэж тэр нь илүү, давхардуулж иргэдийн хувьцаанаас авсан, архивын баримтуудыг шатаасан байгаа нь хардлага төрүүлж байна л даа?
-Харин тийм, манайх давхар бүртгэл хийх байсан юм билээ. Яагаад гэхээр тэнд хувьцаа эзэмшигчийн хувьцаанаас хасч байхад энэ компанид ерөөсөө мэдээлэл өгөхгүй байгаа байхгүй юу. Бид холбогдох байгууллагуудруу хандсан. “Энэ байгууллага хасалт хийхдээ буруу хасаад байна. Зөрчилтэй хассан байна. Энэ байгууллагаас бид нарт хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг цахимаар авч өгөөч. Давхар бүртгэхгүй бол болохгүй юм байна гэж.
-Тэндээс ямар хариу өгөв?
-“Манайд ерөөсөө хамаагүй. Байгууллага хоорондоо л шийд” гэсэн.
– Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасан уу?
-Жилийн өмнө хандсан. Одоо дахиад ч хандаж байгаа. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэхээр бид нар зохицуулагч байгууллага биш гэдэг.
Одоогоор тодорхой шийдвэр өгөөгүй л байна. Бид 4 дүгээр сарын 24-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийнэ. Түүгээр тархалтын мэдээнд хэн хэдэн ширхэг хувьцаатай гэдэг нь баталгаажаад, Ховд аймагт суугаа Дулмаа эмээ 1072 хувьцаатай 96.480төгрөг, Сүхбаатарын Должин эмээ 741 хувьцаатай 69.000 төгрөг авна гээд тодорхой болсон байх ёстой. Гэтэл энэ ажил ямар ч тодорхой бус байна.
-Уг нь зөвхөн “Эрдэнэс таван толгой” компанийн ажил бус нэг талаар төрийн ажил. Хүн бүр л хувьцааны ногдол ашиг авна. Тэгэхлээр нэг талаараа төрийн ажил хэрхэн явагдаж байгаа нь харагдаж байна л даа?
-Олон нийт нарийн ширийнийг нь ойлгохгүй, “Эрдэнэс таван толгой” компани бүртгэлээ хөтөлж чаддаггүй юм байна гэж бодож байгаа. Гэтэл хувьцааны бүртгэлийг манайх биш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хийдэг шүү дээ.
-Нэгэнт хувьцаа ярьж байгаа болохоор цэнхэр ягаан тасалбарын тухай асууя гэж бодлоо. Цэнхэр тасалбартай холбоотой 3 тэрбум орчим төгрөг Үнэт цасны хадгаламжийн төвд бий гэдэг. Үнэхээр яг тийм хэмжээний мөнгө бий болов уу?
-Хувьцаат компаниудын хувьцааны хөрөнгийг тэнд төвлөрүүлээд тэндээсээ иргэдэд ногдол ашгийг нь тараадаг. Цэнхэр тасалбартай холбоотой ногдол ашгийн 3 биш, 2.4 тэрбум орчим төгрөг байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм24 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр24 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм24 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно