Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН УЛС ТӨР ДЭХ “СУГАЛАА”

Нийтэлсэн

-

Албан тушаал горилсон МАН-ын гишүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногт намын байраа сахиж, нойргүй хоноцгоосон. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулсан пүрэв гарагийн үдэш Тусгаар тогтнолын ойр, орчмын автомашины зогсоол пиг дүүрч, дараагийн засгийн газарт “хоншоороо ч болов шургуулчих” гэсэн нөхдүүд ил далд хүслээ “тээвэрлэн” эгнээ байр үүсгэн, шарвалзацгаасан.
 
Эрээгээ барсан зарим нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүдийг сахих зуураа цахим мэдээллийн санд өөрийн “цэмцгэрхэн” зургаа байршуулан, өрөөл бусдаар магтуулсан зүйл бичүүлж, түүнийгээ мөнгөөр сэвүүлж байхад нөгөө хэсэг нь “байгаа хэдээ өвөртлөөд дуудсан цагт нь шилжүүлэг хийнэ дээ” гэсээр нойргүй хонож, босго дэрлэсэн хөгтэй, хөгжилтэй хэдэн өдрийг үдэв.
 
Сайдын сунгаанд 60 чавганц уралдсанаас 16 түрүүг нь барих ёстой. Мэдээж унасан Засгийн газраас “нийгмийн захиалга” нэрээр нэлээд нь эргэж суудалдаа залрах эрхээ олж авсан байхад эзэнгүй суудалд “эх биеэ шургуулчих” гэсэн нөхдүүд бэл чадлаараа өрсөлдөцгөөснийг түмэн харсан хойно юу хэлэх билээ. Юутай ч Л.Оюун-Эрдэнийн салхи авахуулалгүй дарж хэвтсэн хөзөр дэлгэгдэж, тэргүүлэх танхимаа бүрдүүлжээ. Тоглоомынх уу, тогтож ажиллах Засгийн газар уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.
 
60 чавганцаас тоосоо өргөсөн 16
 
Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлсэн Засгийн газар 16 яамтай. Цагийн эргэлтэд шинээр хоёр яам байгуулагдах юм даг уу. УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үгээс олзолж харахад. Хоёр ч Засгийн газрын бүрэлдэхүүнд Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан туршлагатай Л.Оюун-Эрдэнийн нэр Ерөнхий сайдад яригдахад өмнөх Засгийн газрын нөхдүүд хуйгаараа орж ирэх нь ойлгомжтой байсан. Гэхдээ мань хүн найман сайдаар цус сэлбэсэн.
 
1. Шадар сайд С.Амарсайхан
 
Монгол Улсын Шадар сайдад хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байсан С.Амарсайханыг шинэ Засгийн тэргүүн шадарлуулахаар сонголтоо хийжээ. Цар тахал сад тавьчихаад сандарч байгаа энэ үед Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын нэр бүтэн байх уу, мааниа уншуулах уу гэдэг нь Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргаас бүрэн хамаарна. Эрхэм шадарт зөвлөхөд сад тавьчихаад яаж ч чадахгүй байгаагаа ард түмнээсээ нуугаад яах вэ. Үнэнээ хэлсэн нь дээр биз.
 
2. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,
 
Цахим ертөнцийг энэ эрхэм хоёр талцуулаад амжсан. Нэг хэсэг нь мэдээж Монголын төрд түүн шиг төрийн албаны туршлагатай хүн хэрэгтэй гэж байгаа бол нөгөө нь өвөө зайлаач хэмээж буй. Сайн, муу хоёр нийлж сав дүүрдэг хойно яалтай билээ. Цорын ганц үнэн гэвэл Ц.Нямдорж өвөө ЗГХЭГ-ын даргаар хэдий хугацаанд ажиллах нь бидэнд хүртээлгүй.: Харин бүхий бичиг баримтыг цэгцэлж, ном журамд оруулах аваас гавьяа нь түүнийх болог.
 
3. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
 
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг чимэх ганц сувд байж мэднэ. Биеэ авч яваа байдал, донж маяг нь нөгөө хэдээ бодвол хаана юу өмсөх зэргээ мэддэг шинжийн хатагтай. УИХ-д нэр дэвшиж байсан энэ тэр гээд түүнийг түмэн мэднэ. “Мөнхийн Үсэг” хэвлэлийн компаний эзэн юм гэнэ лээ. Мөнгөтэй ч хүн. Юутай ч шинэ цагийн Монгол Улс гадаад хэргийн асуудлаа бүсгүй хүнд даатгалаа. Элчин сайд, консулаар дэлхийн өнцөг булан бүрт суугаа нөхдүүдийнхээ учрыг эхнээс нь олох хатуухан зүйлтэй тулгарна. Дарамт шахалт ч их байх биз.
 
4. Сангийн сайд Б.Жавхлан
 
Дарханчууд түүнд хайртай юм билээ. Улс төрийн хүрээнийхэн түүнийг У. Хүрэлсүхийн ойрын садангийн хүн гэцгээх нь бий. Ашиг сонирхлын зөрчилгүй байх үүднээсээ түүнийг Сангийн сайдаар тавиагүй гэдэг. Сангийн сайд биш ч сайдын зангарагтай нөхөр гэж саарал ордныхон шивнэсэн. Хүрэлбаатарын бие тавгүйтэж эмнэлгээр гүйсэн өдрүүдэд Монгол Улсын санхүү, хөрөнгийн асуудлыг мань эр л барьж байсан юм бус уу. Одоо жинхэн сайд боллоо. Эдийн засаг сөхөрсөн энэ үед түүнээс ямар ухаан гарахыг хамтдаа харах л үлдлээ.
 
5. БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан
 
Царай муутай болохоос тархи нь гайгүй ажилдаг нөхдүүдийн нэг. Ямартай ч боловсролын салбарт өчнөөн жил ажиллачихаад УИХ-ын даргын асуусан асуултыг ойлгохгүй мэлрэх хүн лав биш байх. Олон жил ямар нэг салбарыг тэргүүлэх гэсэн хүслээ гүйцээлээ. Цар тахалд хамгийн их нэрвэгдэж байгаа салбар бол боловсрол. Хөдөөгийн боловсрол бол бүр салхинд хийсч одсон энэ үед мань хүний гарт очлоо. Бага ангийнхан нь багшаа танихаа байж, цээжилсэн хэдэн үсгээ хоолтойгоо хольж орхисон байдаг. Цэцэрлэгийн ахлах бүлэг, ЕБС-ийн бага ангийнхан, салхи хөөж одсон хэдэн багш нарынхаа аяыг олох, Сурах бичиг гэж мөнгө хөөсөн хэдэн нөхдийн боловсруулсан цаасны хогийг цэгцлэх гээд хийх ажил маш олон бий.
Уг нь мань эр сэтгүүлч мэргэжилтэй. Харамсалтай нь хэдийнэ мэргэжлээ мартаж орхисон. Салбарын хууль энэ тэр яригдаж байхад дуугүй суухыг эрхэм болгох нь бий. Тийм байлаа гээд хожсон нь юу л бол. Нөгөөтэйгүүр, бусад яамны жишгээр Боловсролын яамны саарал байшинг бүү хөвсгөлжүүлээсэй билээ. Тэрбээр, Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Би улстөржихөө больсон” хэмээн хариулсан нь олон хүмүүст таалагдсан. Түүнчлэн мань хүн гарахдаа гараа элгэндээ авч, мэхийн хүндэтгэсэн нь Ерөнхийлөгчөөс гадна төр улсаа эрхэмлэсэн үйлдэл хэмээн хүлээж авав.
 
6. Эрүүл мэндийн сайд С.Энхболд
 
Л.Оюун-Эрдэнийн дарж дарж өндөглүүлсэн тахианы дэгдээхэй. Хэний ч санаанд ороогүй томилгоо энэ байлаа. Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн даргаар ажиллаж байсан юм гэнэ лээ. Энгийн иргэн тэр эмнэлгээр нь үйлчлүүлэхгүй болохоор түмэн яаж мэдэх билээ. Гэхдээ яах вэ. Залуу хүн байна үзээд алд. Одоо мань хүнийг цар тахалтай зэрэгцээд зовоох асуудал бол тус яамны төрийн нарийн бичгийн дарга Амаржаргал гэх бүсгүй толгойн өвчин нь болж мэднэ. Зурагтаар гарах дээд зэргийн хүсэл сонирхолтой энэ даргын буруу шийдвэрээс болж цар тахал сад тавьсан гэж салбарынхан нь үзэж буй.
 
7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан
 
Сэтгүүл зүйн салбараас төрж буй отгон сайд. Амбиц, атаархал, хэл ам дундуур зүсч гарч ирсэн салбартаа ч танигдаж амжаагүй найруулагч бүсгүй. Д.Сарангэрэл гишүүний улс төрд хөтөлж орж ирсэн хатагтай гэх сураг дуулдсан. Түүний сонгуульд сэтгэл зүрхээ зориулж ажилласны шан нь сайдын суудал гэх яриа саарал ордны хонгилоор тэнэж явна лээ. Бас мөнгөтэй нөхрийн буян ч гэх шиг. Ямартай ч МҮОНТВ-д найруулагчаар ажиллаж байсны хувьд Аялал жуулчлалын салбараа дэлхийд түвэггүйхэн сурталчилж дөнгөх байх гэж найдаж сууна. Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх төсөлдөө хөөрч давхиад мартчихгүй байгаа даа.
 
8. Соёлын сайд Ч.Номин
 
Төрөхдөө амандаа алтан бумба зууж төрсөн нэгэн гэж зарим хүнийг хэлэх юм билээ. Ч.Номин бол энэ ангилалд багтах бүсгүй. Сайхан аавын нэр нүүр, сэлэнгэ түмнээс булааж авсан тариан талбайн буянаар хэдэн ч тэрбум төгрөгрөөр албан тушаал худалдаж авах хэмжээнд хүрсэн танхи охин. Сайдын сэнтий түүнд аавынх нь барьсан бэлэг гэдэг нь харваас андашгүй байсан. Зугаалж яваа юм шиг үсээ сэгсэлзүүлээд л. Ёсолж мэдэхгүй соёлын сайд маань өв соёлоор минь телевизийн шоу хийгээд дампууруулах вий. Ч.Номин бол Оюун-Эрдэнийн алдаа болсон. Наранбаатар найруулагчаас авахуулаад энэ салбарт сайд хийх олон л тархи нь сийрэг боловсон хүчин байсан даа.
 
Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газраас улиран үлдэж буй сайд нар,
 
1. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
 
Монголын түүхэнд ах дүү хоёр сайд гэдгээрээ алтан үсгээр бичигдэж үлдэх биз. Сайдын албыг хашсан жил гарангийн хугацаанд мөн ч их хэл аманд өртлөө дөө. Хууль зүйн салбарт их цэвэрлэгээ хийж чадвал түүний алдрыг үеийн үед дурсах байх. Хамгийн их бохир мөнгө, авлига эргэлддэг салбар бол түүнийх.
 
2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
 
М.Энхболдын фракцын хүн. П.Жасрай сайдын зээ охин. Энэ хоёр эрхэм өнө эртний холбоотой гэдгийг монгол түмэн мэднэ. А.Ариунзаяагийн эмээгийн мээмийг хөхөж өссөн хүний хувьд П.Жасрай сайдын үр садад үеийн үед нөмөрлөж явах нь ойлгомжтой. Энэ буяны үр шимийг хүртэж яваа бүсгүй бол А.Ариунзаяа. Улс төрд бужигнуулж яваагүй ч хувийн хэвшлээс төрийн алба руу хөл тавьсан хатагтай. Сүүтэй гүүний унага удамт хүний үр гэдэг. Суурь хүмүүжил сайтай болох нь Статистикийн үндэсний хороог тэргүүлж байх үеэс нь харагдсан. Хэн ч түүнийг муу хэлдэггүй. Энэ нь нэгийг хэлэх биз.
 
3. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
 
Монгол Улсын эдийн засаг сөхөрсөн үед Эрчим хүчний салбарыг үүрч яваа түүнд улаанбаатарчууд хайртай байх нь мэдээж. Үе дамжсан эрчим хүчний хүн гэдгээрээ тэрбээр салбарынхандаа үнэлэгддэг. Хэдэн станц нь тэсэрч, дэлбэрэх гээд нойргүй хонуулж буй цаг үед түүнийг улираан томилсон нь зөв шийдэл байхыг үгүйсгэхгүй.
 
4. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
 
Яамных нь хамаг мөнгийг цар тахал руу татчихсан энэ үед мань эр салбараа мэдэх хүний зангаргаар их барилгыг хөгжүүлэх үүрэг хүлээгээд байгаа. Бодлого чухал ч бүтэн байгуулалтыг түүнээс нэхэх л байх. Шинэ Ерөнхий сайд залуу гэр бүлийг орон сууцжуулна хэмээн амалсан байдаг. Ард нь гарахын тулд барилгынхан ч махийх л байх.
 
5. Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр
 
Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэдэг дээ. Батлан хамгаалах салбар цэвэрлэгчээс бусдыг хийсэн гээд дэгсдүүлчихвэл худлаа гээд хашгирах хүн байхгүй л болов уу. Түвшин зан, ажлаа мэддэг зангараг энэ эрхмээс харагддаг. Монгол Улс өөрийн гэсэн төмөр замтай болоход энэ хүний зүтгэл их бий. Түүнийг зарим нь ХҮК-ийн ангийн нөхөр өөнтөглөдөг л юм.
 
6. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,
 
Дорнын говийн бүтээн байгуулалт ид өрнөж байгаа энэ үед түүнийг улираан томилсонд төмөр замчид хийгээд зам, гүүрийн олон аж ахуйн нэгжүүд байрлаж суугаа нь дамжиггүй. Монголчуудад хэзээ ч эдгэрэшгүй өвчин байдаг. Тэр нь өмнөх үеэ, өмнөх хүнийхээ эхлүүлсэн, санаачилсан ажлыг үгүйсгэдэг явдал. Оюун-Эрдэнэ зам тээврийн салбарт өөр хүний эрэлд мордсон бол алдах байлаа.
 
7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
 
Энэ эрхмийг унана, солигдоно гэж олон хүн хүлээж байсан биз ээ. Гэвч торойгоод л үлддэг байна. Тавилан юм аа. Түүнийг салбарынхан нь бөөрөнхий нөхөр гэх болцгоосон байна лээ. Харахад, их зарчимч харагддаг тул дээшээ албан тушаалтнуудад сайн гүйцэтгэгч гэж үнэлэгддэг ч доошоо мэргэжилтнүүдийнхээ нэрийг нь мэддэггүй, уулзаж хийж буй ажлыг нь ч сонирхдоггүй сайдтай Уул уурхайн яам ямар бодлого баримталж буйг одоогоор мэдэх хүн алга. Алтны салбарыг урсгалаараа яваг гээд зөнд нь орхиод нүүрс гээд л харайлгаад байгаа юм даг уу даа. Уг нь алтаар/ шороон ордоор/ докторын зэрэг хамгаалсан байдаг. Ядарсан цагт Алт хөтөлбөрөө хэрэгжүүлсэн бол улсын эдийн засаг элгээрээ хэвтчихгүй байсан байж мэднэ. Заамарынхан түүний фактыг уншина нь л гэж байна лээ.
 
8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
 
Хэл аманд өртөж ханахгүй сайдуудын нэг бол З.Мэндсайхан. Говийн аймгууд зуданд нэрвэгдэн бэлчээргүй болж сандарч байхад яамны сайд нь юу бодож суудаг юм бол доо. Дарш, тэжээлийн үйлдвэрүүдтэй гэрээ хийн хавар , цаг сайхан болохоор ноос, ноолуураар бартер хийх ухаан энэ хүн лав алга.
 
Ийн Л.Оюун-Эрдэнэ тэн хагас нь гаднаас буюу шинэ, үлдсэн нь өмнөх Засгийн газрын нөхдүүдээс бүрдсэн танхимыг бүрдүүлжээ. Түүний тэргүүлэх танхим бүхэлдээ бодлогын, тодорхой бэлэн төлөвлөлттэй гэдгээрээ бас ялгарах магадлалтай. Шинэ ажлуудыг санаачилж хэрэгжүүлэхээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн төмөр зам, уул уурхай, газрын тосны үйлдвэр зэрэг олон томоохон бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлнэ гэдгээ Ерөнхий сайд ард түмэндээ мэдэгдсэн. Энэ утгаараа өмнөх танхимаас нэр бүхий сайд нарыг улираан, дотооддоо цар тахалтай, эдийн засгийн хүндрэл сорилтууд үүсэхээр байгаа эгзэгтэй үед тэнцвэрийг хангах нь зөв гэдэгт МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгдсэн байдаг. Харин өмнөх Засгийн газруудаас ялгарах онцлог нь түүхэндээ анх удаа дөрвөн эмэгтэй сайдтай танхим бүрдсэН
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм17 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм19 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр19 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм19 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм22 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр22 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм23 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр24 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм1 өдөр өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд1 өдөр өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм1 өдөр өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм1 өдөр өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр3 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр3 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим