Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Г.ЗАНДАНШАТАР: АВЛИГЫН ДАГНАСАН ШҮҮХТЭЙ БОЛОХ ТАЛААР СУДАЛЖ ТАНИЛЦУУЛАХЫГ ДААЛГАВ

Нийтэлсэн

-

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2021.08.20) Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга оролцов.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Тус хуулийг баталснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд бүрэн нийцсэн шүүх засаглалыг бэхжүүлэх нөхцөл бүрдсэн. Тодруулбал, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгож, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг улам бүр баталгаажуулсан шүүх эрх мэдлийн эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд хэллээ.

ШЕЗ, ШСХорооны сонгон шалгаруулалтад оролцох 50 гаруй хүсэлтийг ирүүлжээ 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, хуулийн хэрэгжилтийг хянах шалгах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт уулзалтын эхэнд танилцуулав. Үндсэн хуульд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар тодорхой бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа гэлээ. Улсын Их Хурлаас томилох нийт 10 орон тоон нээлттэй сонгон шалгаруулалтад 50 гаруй хүний материал хүлээн аваад байгаа аж. Тус үйл ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээс үүдэн саатаад байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн аваагүй тул дээд суудлын хуралдаан болох ёстой бөгөөд эл хуралдааныг хүлээж байгаа гэв. Түүнчлэн Үндсэн хууль дахь “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэсэн заалтын дагуу, шүүх байгууллагын хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүхийн ирэх оны төсвийг Улсын Их Хурал хянаж, түүнийг нь Засгийн газар, Сангийн яам нэгтгэдэг байх зохицуулалтын дагуу гүйцэтгээд байгаа талаар мэдээлэл өгч, дэлгэрэнгүй танилцуулга хийсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11.1.6, 11.1.7, 11.1.8, 12.1.4-т заасан этгээд нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын гурван өдрийн дотор өгөх үүрэгтэй…” гэж заасны дагуу өнөөдрийн уулзалт албан ёсны тэмдэглэлтэй явагдаж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэж хэлсэн. Хуульд туссан, шүүгчийг нөлөөллөөс хамгаалах агуулга бүхий олон улсын энэхүү сайн жишгийг бүх шатандаа хэвшүүлэн ажиллахыг энэ үеэр сануулж байлаа.

Монгол Улсын хэмжээнд анхан шатны болон давж заалдах шатны 116 шүүхэд 500 шүүгч ажиллаж байгаа ба үүнд 41 шүүхийн Тамгын газар хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд мэдээлэл судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцуулаад Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжилттэй холбоотой хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээллийг өглөө. Хуульд Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгохоор хуульд заасны дагуу энэ оны гуравдугаар сарын 01-15-ны өдрийн хооронд нийт шүүхийн Ерөнхий шүүгчээ сонгосон байна. Мөн шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг батлахаар Улсын дээд шүүхтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлээд байгаа гэв. Өөрөөр хэлбэл, эл шалгуур үзүүлэлтийг баталсны дараа Засгийн газарт холбогдох саналаа хүргүүлж, Улсын Их Хуралд танилцуулан шийдвэрлүүлснээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг болох тойргийн болон дагнасан шүүх байгуулах юм байна. Шүүхийн захиргааны чиглэлээр үйлчилж байгаа дүрэм, стандарт, аргачлалыг  дээрх хуульд нийцүүлэн боловсруулах ажлыг хуваарь гарган гүйцэтгээд байгаа юм байна. Нийт 50 гаруй баримт бичиг батлахаас зургааг нь баталж, үлдсэн дүрэм, журам, стандарт, аргачлалыг боловсруулсан байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл томилогдсоны дараа хэлэлцэж, батлахад бэлэн болоод байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Ирэх оны төсвийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хянуулсны дагуу хуулийн хугацаанд Сангийн яаманд хүргүүлээд байгаа гэв. Ирэх оны төсвийн төсөлд Улсын Их Хурлын холбогдох тогтоолын дагуу шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнуудын, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын цалинг нэмэгдүүлэхээр, шүүгчийн цалингийн нэмэгдлийн тооцоог тусгасан байна.

Хуулийн 20 дугаар зүйлд нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах талаар заасан бөгөөд бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг өнөөдрийг хүртэл 8 удаар хуралдаад, 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар ажиллаж байгаа гэв.

Үргэлжлүүлэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүсээд байгаа бэрхшээлүүдийн талаар Э.Батбаяр дарга танилцууллаа. Шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн сахилгын хороо байгуулагдаагүйн улмаас энэ төрлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэв. Мөн шүүгч нарыг шилжүүлэн томилох бололцоог хуулиар хязгаарласан учраас боловсон хүчний нөөц хуваарилалтад бэрхшээл үүсээд байгаа талаар мэдээлэл өгсөн. Хуульд “сэлгэн ажиллуулах” гэсэн шинэ арга хэлбэрийг тодорхойлсон, холбогдох судалгаа, бэлтгэлийг ханган ажиллаж байгаа, гэхдээ шүүгчийг шилжүүлэн томилох боломжийг хуульд нээж өгөх асуудлыг тэрбээр хөндлөө.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Үндсэн хуулийн цэц эс үйлдлээрээ шүүхийн шинэтгэлийг гацааж байна

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн. Монгол Улсын шүүхийн тухай хууль хэрэгжээд зургаан сар болсон, энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтээс болж Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах ажил гацаад байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар хийв. Цэцийн дээрх дүгнэлтийн талаарх шийдвэрээ Улсын Их Хурал тавдугаар сард гаргасан байхад Үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл дээд суудлын хуралдаанаа хийгээгүй, хэзээ хийх нь тодорхойгүй байгаа юм байна. Цэцийн энэхүү эс үйлдлээс үүдэн шүүхийн эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчдийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөл; шүүгчийн алдаа оноог дэнслэх Шүүхийн сахилгын хороо зэрэг “шударга ёсны араа шүд” болж байх ёстой хоёр байгууллага нь байгуулагдаж чадахгүй өнөөдрийг хүрээд байгааг хэллээ. Тиймээс шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэц энэ сард багтаан дээд суудлын хуралдаанаа хийж, шийдвэрээ гаргах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Мөн тэрбээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хөндсөн. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдрийг хүртэл шийдээгүй байгааг шүүмжиллээ. Мөн хуулийн 22 дугаар зүйл буюу шүүхийн шийдвэрийг ил тод, нээлттэй, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр тухай бүр олон нийтэд мэдээлдэг, бүх шатны шүүх шийдвэрээ шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд байршуулах, шүүхийн шийдвэрийг эмхэтгэн хэвлэх заалтууд хэрэгжихгүй байгааг Улсын дээд шүүхийн төлөөлөлд анхааруулсан. Шүүх шударга ёсыг сахиулдаг, харин шударга ёс олон нийтийн итгэл дээр тулгуурладаг гэдгийг Б.Энхбаяр гишүүн хэлээд “Шүүх нээлттэй, ил тод, ойлгомжтой, үндэслэлтэй шийдвэрээр дамжуулан олон нийтийн итгэлийг олно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн нэн чухал ач холбогдолтой энэ заалтуудыг огт хэрэгжүүлэхгүй байна” хэмээн анхааруулав. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн сахилгын хорооны байр, орон тоо, төсвийн асуудлыг Засгийн газар, холбогдох талууд анхааралдаа авч яаралтай шийдвэрлэх, нийт шүүгчдийн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулах зэрэг саналыг тэрбээр хэлсэн.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл танилцуулав. Хуулийн шинээр тусгагдсан зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн танхимуудын бүрэлдэхүүнээ шинэчлэн, үүссэн байсан тодорхой бэрхшээлүүдийг шийдвэрлээд байгаа гэлээ. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг холбогдох дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд ойрын хугацаанд саналыг хүргүүлэхээр төлөвлөөд байгаа гэдэг мэдээллийг тэрбээр өгөв. 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд ажиллуулахаар заасан. Эл хүрээлэнг байгуулах ажлыг зохион байгуулаад байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг мэдээлэх, олон нийтэд түгээх ажлыг хүрээлэнгээр дамжуулан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэв.

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангахаар Улсын Их Хурал шүүхийн шинэтгэлийг хийсэн. Шүүх засаглалыг аливаа улс төрийн хүрээлэл, тодорхой улстөрчийн нөлөөллөөс ангид байлгах зорилгоор хийсэн эл шинэтгэл ийнхүү гацаад байгааг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат дурдаад, төрийн аливаа үйл ажиллагааг тодорхой цаг хугацаатай болгох чиглэлд анхаарах шаардлагатай гэдэг байр суурийг хэлсэн.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан: УИХ-ын жишгээр төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа цахимжуулан тасралтгүй ажиллах боломжтой

Иргэдийн шударга ёсны хүсэмжлэлд хариу болгох шаардлагын үүднээс тал бүрээсээ зөвшилцөж, олон нийтээрээ хэлэлцүүлсний эцэст Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүхтэй холбоотой асуудлуудыг тусгасан гэдгийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан хэллээ. Энэ дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан ч хэрэгжүүлэх шатандаа гацчихаад байгаа тул шалтгааныг нь нэн даруй арилгах шаардлагатай гэв. Улсын Их Хурал эрх мэдлийн хяналт тэнцлийг нэн тодорхой хуульчлаад байхад гүйцэтгэлийн шатанд, явцын дунд ямар алдаа, гажилт үүсдгийн тод жишээ болж байгааг тэрбээр тайлбарлаж байсан.

Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд тусгасан 12 хуулийг Улсын Их Хурал цар тахлын нөхцөлд үйл ажиллагаагаа цахимжуулан, хэлэлцэн баталсан. Бусад байгууллага энэ жишгээр үйл ажиллагаагаа цахимжуулан, тасралтгүй ажиллах боломж бий гэдгийг онцолсон. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх чиглэлд талууд хамтран, шаардлагатай зохицуулалтыг хийх нь зүйтэй гэв.

Авлигалын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах талаар судалж,

эрх зүйн орчныг бүрдүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар даалгав

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулан хангах ач холбогдолтой гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд “Энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зорилтуудын нэг” хэмээлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Хууль засагладаг эрх зүйт нийгмийг төлөвшүүлэхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилт онцгой, чухал ач холбогдолтой. Иймээс баталсан хуулийнхаа хэрэгжилтийг өнөөдөр хянан хэлэлцэж, учирч буй саад бэрхшээлийн талаар мэдээлэл сонслоо.  Нэн тэргүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулах шаардлагатай. Олон жилийн турш бид бүгдийн ярьж ирсэн “Шударга бусын хонгил”-ыг нураах зорилгоор, шүүх засаглалыг нэг албан тушаалаас хамааралтай байдаг байдлыг халах зорилготой заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тус зөвлөлийг олон улсын жишгээр нийтэд ил тодоор, нээлттэй, хараат бусаар сонгон шалгаруулж байгуулах юм. Хамгийн гол энэ заалт хэрэгжихгүй байгаа нь шүүхийн нэр хүндийг ч бууруулж байна. “Шударга бусын хонгил”-ыг нураах эл зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулна” гэсэн юм. Уулзалтад оролцогчдын гаргаж буй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах нь саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Эдгээр хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэн, баталснаар Монгол Улсын шүүхийн тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэх юм байна.

“Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж тусгасан. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар олон улсын жишгийг судалсны үндсэн дээр Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа бөгөөд төслийн сонгон шалгаруулах зарчмыг нийт төрийн алба баримтлах нь зүйтэй гэв. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар төрийн албанд шилдгүүдийг ШИЛЖ, СОНГОН ажиллуулах боломжгүй байгаа учраас дээрх хууль, журмыг гаргаж байгаа гэв. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон шүүгч нарын сонгон шалгаруулалтдаа ч дээрх зарчмыг баримтлах чиглэл өглөө.

Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгагдсан зохицуулалтуудыг хэрэгжүүлж, хэвшихийг сануулав. Тодорхой албан тушаалтнуудтай уулзахдаа нээлттэй, ил тодоор, албан ёсны тэмдэглэл хөтлүүлж, дараа нь түүнийгээ архивт хадгалуулах нь хараат бус байдлыг бэхжүүлэх, эрх зүйт төрийн үндэс гэдгийг онцолсон юм. Тиймээс ч энэ удаагийн уулзалтыг олон нийтэд нээлттэй, албан ёсны бүрэн тэмдэглэлтэй, хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хэрэгжүүлж зохион байгуулж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дурдлаа. Бүх шатны шүүгч нар эл зохицуулалтыг ягштал хэрэгжүүлж хэвших ёстой гэдгийг тэрбээр хэлсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчид таван төрлийн сахилгын шийтгэл оногдуулдаг болсон. Шүүгч нар санаатай болон санаандгүй байдлаар ямар нэг зөрчил гаргахгүй байхад онцгойлон анхаарч, дор бүрнээ хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстойг мөн сануулж байв. Улсын Их Хурлын дарга, нийт шүүгчдийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын эхээр Төрийн ордонд зохион байгуулах Б.Энхбаяр гишүүний санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Шүүх байгуулах асуудлыг нэн яаралтай Засгийн газраар дамжуулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. Тэрбээр “Авлигалын асуудлыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм. Авлигалын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг, судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг” гээд авлигалын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах асуудлыг судалж, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болголоо.


Улсын Их Хурал онцгой нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд холбогдох хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн талаар дурдаад “Үндсэн хуулийн цэц цар тахлын нөхцөлд цахимаар хуралдах боломжгүй, эрх зүйн орчин байхгүй. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй” хэмээлээ.

Төгсгөлд нь шүүх засаглал шинэтгэлийг бодитой хэрэгжүүлж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг ханган баталгаажуулахад онцгой анхаарч ажиллахыг хүсээд “Төр цэгцэрвэл улс хөгжинө, шүүх цэгцэрвэл шударга ёс тогтоно. Ажлын амжилт хүсье” гэв.


Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Н.Цогтсайхан нарын албаны хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.

Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.

Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.

Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.

Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.

Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.

Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.

Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.

Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.

Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.

Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.

Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.

Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.

Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.

Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.

Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.

Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.

Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.

Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.

Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.

Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.

Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.

Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.

Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.

Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.

Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.

Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошникийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд тэр дундаа тээврийн салбарт шинээр барих авто замууд, эдгээрээс улс орны хөгжил, иргэдийн амжиргаанд эдийн засгийн үр өгөөжтэй байх төлөвлөж эрэмбэлсэн босоо тэнхлэгийн замуудын тухай санал солилцлоо.
Мөн хөрөнгө оруулалтын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх тухай, техник эдийн засгийн зөвлөгөө тусламж авах тухай дэлгэрэнгүй ярилцав гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.   
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр46 мин өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг1 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм2 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд2 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм2 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм2 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр21 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент23 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр23 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм23 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм24 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм24 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим