Нийгэм
“ДӨЛ”-ИЙН МАРШ, ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний хамгийн хүнд сорилт болох марш, гүйлтийн тэмцээн сугалааны дагуу Булган, Завхан, Архангай, Өвөрхангай аймгуудын тасгийн гараагаар эхэллээ.
Дөрвөн аймгийн тамирчин сурагчдын бичиг баримт, бусад хэрэгслийг бүрэн эсэхийг цэгийн ахлах шүүгч, шүүгч нар шалгасны дараа багууд 15 минутын зайтай гараанаас гарцгаав.
Өдгөө дээрх тасгууд гараанаас гарснаар 6 км замыг туулна. Ингэхдээ гүйлтийн явцад 7 цэгт буюу гранат шидэлт, саадын зурвас, буудлагын дасгал, тактикийн ажиллагаа, эмнэлгийн болон холбооны норматив, цэргийн байр зүйн норматив, химийн нормативын дасгалыг багаараа гүйцэтгэж байна.
Гараа, барианы ахлах шүүгчээр Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л.Жамбалсүрэн, шүүгчээр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир,спортын тасгийн мэргэжилтэн, хошууч З.Бат-Оргил, ХЗЦК-ын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн Биеийн тамир, спортын офицер, дэд хурандаа С.Энхтайван нар ажиллаж байна.
21 аймаг, 9 дүүргийн шилдэг тасгуудын марш гүйлтийн тэмцээнийг үзэхээр орон нутгийн иргэд, сурагчдын ар гэрийн төлөөлөл хүрэлцэн ирж, урам зоригоор тамирчдыг дэмжсээр байна.
Ташрамд онцлоход, тэмцээн зохион байгуулах ажлын хэсгийнхэн уралдааны цэгүүдэд холбоо мэдээлэл, хяналтын камерийг бүрэн суурилуулсан ба сурагчдын эцэг эх, аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан, бусад баг тамирчдад цэгүүд дэх дасгалын гүйцэтгэлийг дэлгэцээр шууд боломжийг олгожээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр23 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм24 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм24 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм2 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм2 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ