Нийгэм
“ТҮНШЛЭЛД СУУРИЛСАН ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн Удирдах хорооны хурал болж, удирдах хорооны гишүүд 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Төслийн хүрээнд сонгогдсон МБС-ын байгууллагуудыг чадамжийн төвийг төрөлжүүлэн хөгжүүлэх, МБС-ын багшийг тогтвортой бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог сайжруулах, чадамжийн төвийн санхүүжилт, чанарын удирдлага, эрхзүйн орчныг бий болгох зэрэгт БШУЯ-ыг дэмжин ажиллаж байна.
Төслийн удирдах хорооны хурлыг нээж БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны Хэргийг түр хамаарагч Регина Рутенберг, БНСУ-ын олон улсын байгууллагын (КОЙКА) суурин төлөөлөгчийн орлогч Кан Жунрёо нар үг хэлсэн бөгөөд аж ахуйн нэгжийн төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Удирдах хорооны хурлаар тус төслийн 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнтэй танилцаж 2022, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсролын бодлоготой уялдуулан хэлэлцэж баталлаа. “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийг ХБНГУ-ын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны даалгавраар, ХБНГУ, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэй БШУЯ хамтран хэрэгжүүлж байна.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм59 мин өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна