Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Алтан намрын өнгөлөг төрх

Нийтэлсэн

-

Бид наадмын дараа намар гэж ярьдаг. Тэгвэл энэ жилийн намар өчигдөр буюу наймдугаар сарын 28-наас эхлэв. Нэг ёсондоо бид “Сайхан намаржиж байна уу” гэж мэндлээд эхлэв. Гэтэл говь нутагт намар аль хэдийн айлчлан иржээ. Алс холын баруун таван аймгийн нэг хөгжил муутай гэж цоллуулдаг Говь-Алтай аймгийн  сумдын бүтээн байгуулалт намрын навч, ургацын дээжийг цухас өгүүлэх сурвалжлагаа хүргэж байна.

Улаанбаатараас хонон өнжин давхисаар Говь-Алтай аймгийн Бигэр суманд ирэхэд нар мандаж, цагийн зүү аль хэдийн  08:00 зааж  байв. Шөнийн турш, зам сайн мэдэхгүй бидний хувьд  шороон замаар явахад саад юу эс мундах вэ дээ. Тэр бүхнийг хамтын хүчээр ажралгүй давхисаар ирж буй нь энэ . Энд ирсний учир алс хязгаар суманд “Ургацын баяр” ямар болох бол гэж нэг талаар сонирхох, нөгөө талаар ажлаа хийх. Нар ээсэн дулаахан говийн зөөлөн хөрс урдаас халуун илчээ төөнөн хүлээн авсан юм. Говь-Алтай аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн төсөл буюу Боловсролын чанарыг сайжруулах төсөл арга хэмжээ, Аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл арга хэмжээ, Газар тариалан, жимс жимсгэнэ төсөл арга хэмжээ, Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил төсөл арга хэмжээний хэрэгжилтийн үйл явцыг иргэд олон нийтэд танилцуулан сурталчлах “Ургацын баяр-2022” боллоо. Уг арга хэмжээнд тус аймгийн 18 сум, 2 тосгоны удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл, хөдөө аж ахуйн эрдэмтэн доктор, мэргэжилтнүүд гээд 1000 орчим төлөөлөгч оролцов.   Говь-Алтай аймагт очиход сүүлийн жилүүдэд бас ч үгүй нэлээд ажил хийгдэж байгаа нь нүдэнд  харагдахуйц  болж. Бигэр суманд болж байгаа энэ үйл ажиллагаанаас ч мөн адил ажил хийе, бүтээе гэсэн ирмүүн хүсэлтэй иргэд олон байгаа нь мэдрэгдэж байсан юм.

Энэхүү арга хэмжээний үеэр сумдын тариаланчид, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн жимс, жимгэнэ, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.  Мөн  “Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил” төслийн хүрээнд хийгдэж байгаа цэвэрлэх байгууламж, 120 айлын орон сууцны  ажлын үйл явц, мод үржүүлгийн талбайг нийт зочид төлөөлөгчдөд танилцуулав.  Энэ онд Бигэр суманд 120 айлын орон сууц шаваа тавьж, одоогоор эхний ээлжийн 45 айлын орон сууцны барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм байна. Уг орон сууцны барилгыг “Макс Өргөө” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд барьж, иргэдэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.  Нийт  гурван блок бүхий 45 айлын орон сууцны барилгыг  энэ онд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд  одоогийн байдлаар барилгын явц 30 хувьтай явагдаж байгаа юм байна. Ургацын баярын үйл ажиллагааг нээж

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж:  Ургацын баярын тухайд эрдэмтэн мэргэд болон өөр хоорондоо туршлага солилцоод үр өгөөжтэй ажил болж байгаа

Сум сумдынхаа онцлогт тохирсон аялал жуулчлалыг  хөгжүүлэх нь зүйтэй, тэгж хөгжүүлж чадаагүйгээс  аялал жуулчлал хөгжихгүй байна гэж үзээд ийм санаачлагыг аймгийн Засаг дарга маань өрнүүлэн ажилласан. Миний хувьд төрсөн сум Хөхморьтийг хараад гайхаж байлаа. Учир юу гэвэл  айл өрхүүд  аялал жуулчлалд зориулж нэлээд хэдэн гэр барьсан  бөгөөд яг бидний тавьсан стандарт шаардлагаар тохижуулж нэлээд олон гадна, дотны жуулчин хүлээн авсан байна. Сумаас 90 км зайтай Дөргөн нуурын хөвөөнд малчид газар хүсээд явж байна. Эндээс харахад аялал жуулчлал цаашдаа эрчимтэй хөгжих нь дамжиггүй юм. Ургацын баярын тухайд та бүхэн эрдэмтэн мэргэд болон өөр хоорондоо туршлага солилцоод үр өгөөжтэй ажил болж байгаа. Хэдэн тариаланчтай уулзахад жилдээ 15-16 сая төгрөгийн орлого олж байна гэж  их сэтгэл өндөртэй ярьж байсан. Газар тариалан эрхэлдэггүй иргэд ч орон нутаг болон өөр хоорондоо ярилцан зөвлөлгөө аваад их баяртай байгаа нь мэдрэгдсэн. Тиймээс  та бүхэндээ ажил,  амжилтын дээдийг хүсье.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: Бид бүхний хувьд сүүлийн 30 жилд манай улсад  хийж, хэрэгжээгүй олон шинэлэг ажлыг санаачлан, хийж эхлүүлээд байна

Бид энэ ажлыг төлөвлөөд хоёр жилийн хугацаа нь өнгөрчихлөө, энэ хугацаа ковид цар тахалтай, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байлаа. Энэ жилийн хувьд аймагт хуваарилагдсан бага хэмжээний төсөв, иргэдийн хандивын тусламжтайгаар явуулж байна. Бусад газруудтай харьцуулахад харьцангуй үр дүнтэй болж  байгаа гэж тооцож байгаа. Нүүдэлчин амьдралаас суурин газрын амьдралд шилжээд бид үндсэндээ 60-100 жил болж байна,  гэвч бид олон жилийн тэртээх уламжлалт мал аж ахуйгаасаа хөндийрч чадсангүй. Энэ удаагийн ургацын баярыг Бигэр суманд хийж байгаа нь 1960-аад оноос газар тариалан эрхэлж, өөрийн гэсэн жимсний төгөлтэй болж,  түүнээсээ дарс  хийн аж үйлдвэр бий болгосон ийм туршлагатай учраас та бүхнийг харж үзэж, туршлага судлаасай гэж үзсэн юм. Энэ суманд цэвэр, бохир усны болон халаалтын системийг байгуулж  120 айлын тохилог орон сууц барихаар ажлаа эхлүүлээд явж байна. Энэ мэтчлэн ажлууд өрнөж байгааг та бүхнийг харж судлаад,  сумандаа хэрэгжүүлж болох ажлыг нь авч хэрэгжүүлээсэй гэдэг  үүднээс урьж оролцуулж  байгаа юм.

Энд “Мянгай”, “Бургас” гээд жимсний том төгөлүүдээс гадна айл өрх бүр хашаандаа жимс, жимсгэнэ тариалж ахуй,  амьжиргаагаа дээшлүүлж байгааг та бүхэн харж болно. Төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарах асуудал манай улсад хаа сайгүй  харагдаж байгаа үзэгдэл, тийм болохоор тодорхой хэмжээгээр зардал гаргаж ирсэн та бүхэн маань энд харсан үзсэнээ өөрийн сумандаа ажил хэрэг болгон нутагшуулж, үргүй зардал гаргахгүй байхыг хүсье. Мөн түүнчлэн боловсролын тухайд түрүү жилүүдэд манай аймаг ЭЕШ-аар сүүлийн байруудад явж байсан бол энэ жил эхний 10-руу орж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бид зөвхөн ЭЕШ-д анхаарахаас илүүтэй хүүхдийн сурах орчныг сайжруулах, багш боловсон хүчнээ ажиллаж, амьдрах нөхцлөөр хангах, хүүхдийн суурь мэдлэгийг чанартай олгох гэх мэт зөндөө асуудалд анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй байна. Бид  улсын хэмжээнд хамгийн анх багш нараа компьютержүүлж энэ ажлыг маань бусад аймгууд ч мөн адил хэрэгжүүлж байна.

Ер нь хүн хамгийн эхлээд эрүүл байх ёстой, боловсролтой байх ёстой. Сум, багаар эмч нарын баг дагуулан үзлэг хийж явахад хөгшин настай гэлтгүй залуучууд нь хүртэл цусны даралт ихсэх өвчин, хоол боловсруулах тал дээр асуудал их болсон байдаг. Бид байшин сав бариад л байдаг. Харин иргэддээ, хүндээ огт хөрөнгө оруулалт хийж байгаагүй юм байна. Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтраад бүх сумаар эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн баг ажиллахаар болсон. Бид ер нь тулгараад байгаа асуудлуудаа шат дараатай, үндсээр нь шийдэх  нь зөв юм байна. Боловсролын хувьд эхний аравт, нэгдсэн шугам сүлжээг бүх сумддаа тавих, сум сумын онцлогт тохирсон аялал жуулчлалын хөтөлбөрийг гаргаж ирсэн гэх мэт ажлууд маань эхлээд явж байна. Эцэст нь хэлэхэд энэ арга хэмжээнээс их зүйл суралцаарай, нэрэлхэлгүй бие биенээсээ их асуугаарай, үзсэн харснаа нутаг орондоо хэрэгжүүлээрэй, аль болохоор шинэлэг байхыг бодоорой гэж хэлмээр байна. Бид бүхний хувьд сүүлийн 30 жилд манай улсад  хийж  хэрэгжээгүй олон шинэлэг ажлыг санаачлан,  эхлүүлээд явж байна, тийм болохоор аймаг маань сүүлийн байруудад орох биш эхний байруудад орохын төлөө хичээж, энд амьдарч байгаагаараа бахархдаг  болно. Орлого, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л зүйлээрээ ахиц,  дэвшил гарсан цаг хугацаа наашилж байгааг та бүхэндээ хэлмээр байна.

Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Т.Сүхбаатар:  Аймгийн хэмжээнд усалгаатай газар тариаланд тулгуурладаг бөгөөд үүндээ ч их анхаарч байгаа  

Манай аймаг жимс жимсгэнэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд даруй хоёр жил өнгөрлөө. Өнгөрсөн эил Тайшир суманд хийсэн бол энэ жил Бигэр суманд хийж байна. Ургацын тухайд нэлээд онцлогтой, жишээ нь зэргэлдээ Ховд аймагтай шийгуа тариад өрсөлдөх үү. Тиймээс өөрийн нутгийн онцлогт таарсан ургамал, таримлыг сонгох нь ач холбогдолтой. Тиймээс аймгийнхаа хөрс усны шинжилгээгээ хийж, түүндээ тохируулан ямар ургамал, жимс жимсгэнийг тарьж ургуулах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, ажлын байр нэмэгдэх, иргэдийн амьдрал ахуйд хэрэгтэй, цааш нь зах зээлд нийлүүлэхэд боломж хэр байгаа зэрэгт суурилан шинжлэх ухаанч байдлаар ажиллаж байна. Иргэдийн үзэсгэлэн худалдаанд авч ирсэн ногоог харахад нэр төрөл нь ихэссэн харагдаж байна. Мөн технологи шингэсэн шинэ сортын  ургацууд ч нэмэгдэж. Цаашид бид олон төрөл, сортын жимс, ногоо тариалахаар зорин ажиллаж байгаа. Аймгийн хэмжээнд усалгаатай газар тариаланд тулгуурладаг бөгөөд үүндээ ч их анхаарч байгаа нь аль болох эрсдэлээс хамгаалж байгаа юм. Энэ нь үндсэндээ  ургац алдахаас ихээхэн сэргийлдэг.  Түүнчлэн уламжлалт аргаар газар тариалан эрхлэхээс илүүтэй эрчимжсэн газар тариалан  буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, үр үрсэлгээг төрөлжүүлэн ургуулж байна. Тодруулбал, сум сумаар нь мод, нарийн ногоо, жимс жимсгэнэ гээд  төрөлжүүлж байгаа. Энэ нь үр өгөөжтэй гэдэг нь харагдаж үр дүн нь гарч байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 108 сая мод тарихаар амлалт үүрэг аваад, сумдууддаа хуваарилалт хийсэн. Бигэр сумын хувьд давжаа алим, бэсрэг алимны олон сортыг тарьж ургуулдаг. Дээрээс нь засаг дарга маань ОХУ-аас алимны шинэ сортыг оруулж ирсэн. Өнгөрсөн жилийн хувьд хамгийн их ургац авсан, үүнийгээ өнөө жил ч бас батлах зорилготой ажиллаж байгаа.

Ургацын баярын үеэр сумдууд өөрсдийн хийж хэрэгжүүлсэн ажил болон тарьж ургуулсан, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулан зарж, борлуулж байв. Тэнд бүх төрлийн ногоо, жимс жимсгэнэ алаглаж байв. Худалдан авагч, борлуулагч аль аль нь сэтгэл хангалуун байх аж. Тэд өөрсдийн хэрэгцээндээ тохируулан бараа бүтээгдэхүүнээ авч нааш, цааш хөвөрнө. Хүссэн бараагаа “Гараас гарт” гэдэг зарчмаар хямд үнээр авсандаа ихэд олзуурхаж буй бололтой. Борлуулалт хийж буй сумдын зарим нэгтэй нь уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

 Жаргалан сумын Улсын аварга тариаланч  Б.Мөнх-Эрдэнэ: Бид энд борлуулалт хийхээс гадна хоорондоо туршлагаа солилцож байгаа маань хамгийн чухал гэж боддог

Манайх гэр бүлээрээ ногоо тариад 36 жил болж байна. 20 гаруй нэр төрлийн  ногоо тарьдаг, таван хүлэмжтэй. . Жил бүр ургацын баярт оролцдог. Энэ жил ч мөн адил нэлээд олон нэр төрлийн ногоогоор оролцож байна.  Ер нь манайх ногоогоо борлуулах талд санаа зовдоггүй. Аймаг, сум болон албан газруудад байнга авдаг захиалагчтай. Ургацын баярын үйл ажиллагааг маш зөв ажил гэж боддог. Бид энд борлуулалт хийхээс гадна хоорондоо туршлагаа солилцож байгаа маань хамгийн чухал гэж боддог. Миний хувьд өөрөө ногоо тарихын зэрэгцээ сумандаа ногоо тарих хүсэлтэй иргэдэд зааж сургадаг. Өвлийн үрсэлгээний  хүлэмжтэй, өөрийн хэрэгцээнээс илүү гарснаа  сумынхандаа зарж борлуулна. Ногоо л амьжиргааны эх үүсвэр маань юм даа.

Хөхморьт сумын Засаг даргын орлогч У.Батсүх: Суль,  сульхир нь байгальд зэрлэгээрээ ургадаг, бид түүж аваад боловсруулалт хийдэг

Сумынхан маань өөрийн сумын онцлог бүтээгдэхүүн болох суль, сульхирийн гурилтайгаа ирээд үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Үүнийгээ бид брэнджүүлээд уут сав, баглаа боодолтой болгон бэлгийн багц болгосон. Борлуулалтын хувьд зөвхөн аймаг сумаар зогсохгүй нийслэлд мөн зарагддаг. Суль,  сульхир нь байгальд зэрлэгээрээ ургадаг, бид түүж аваад боловсруулалт хийдэг. Харин сүүлийн үед тарималжуулахаар судалж байна. Суманд гар үйлдвэр эрхэлдэг хүмүүсийн бараа бүтээгдэхүүнийг ч мөн сурталчлан борлуулж байна. Энэ үйл ажиллагаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах болсонд их баяртай байгаа.

Цогт сумын  иргэн Ж.Гандулам: Давс олборлоход нэлээд хүндрэлтэй, эхлээд хужираас нь салгана, угаана, хатаана, заримыг нь татна, заримыг нь бүхлээр нь савладаг

Буурын давсыг боловсруулдаг. Бүхлээрээ ч байна, нунтаг хэлбэрээр ч байна. Энэ давсаа насаараа л хэрэглэж байна. Хоолой өвдөх, шүд цайруулах, бэхжүүлэхэд их сайн нөлөөтэй. Би гэхэд л 70 нас хүрч байна, энэ давсаа байнга хэрэглэснээр шүд бүтнээрээ, өнгөө алдаагүй, никельдсэн мэт болдог,  хоолой өвддөггүй. Энэ үйлдвэрлэлээ эрхлээд 10 гаруй жил болсон байна. Давс олборлоход нэлээд хүндрэлтэй, эхлээд хужираас нь салгана, угаана, хатаана, заримыг нь татна, заримыг нь бүхлээр нь савладаг. Шинжилгээнд өгөхөд иоджуулах шаардлагагүй, өөрөөр нь хэрэглэхэд боломжтой гэсэн дүгнэлт өгсөн. Үзэсгэлэн худалдаанд оролцсоноор их туршлага сууж байна, санал бодлоо чөлөөтэй солилцож өөрт хэрэгтэй мэдээллийг олж авч байгаа нь их сайшаалтай санагддаг.

Алтай сум иргэн Т.Мөнхбаяр, Ч.Нэргүй:  Бид зар сурталчилгаагаа хийж байна, борлуулалтаа нэмэгдүүлж байна, бие биеэсээ арга туршлага судалж байна

Бид энэ үзэсгэлэнд өөрийн гарын “Ажийн бор ааруул”, сур суран бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Борлуулалт жилээс жилд нэмэгдэж байна. Манай сумын гол нэрийн бүтээгдэхүүн нь шүү дээ, бүгд л хийдэг. Үхэр, ямааны сүүгээ хольж хийнэ. Харин сур суран бүтээгдэхүүний хувьд нөхөр маань манай аавтай хамтарч олон жил хийж байна. Өөрийн гэсэн худалдан авагчтай. Захиалга их ирдэг,суран эдлэл маань бүр танигдсан. Бүгдийг нь гар ажиллагаагаар хийдэг. Энэ үйл ажиллагаанд орсноор их давуу тал үүсдэг. Юу гэвэл бид зар сурталчилгаагаа хийж байна, борлуулалтаа нэмэгдүүлж байна, бие биеэсээ арга туршлага судалж байна. Ингээд бодохоор үр дүнтэй байгаа биз.

Алтай сумын иргэн Ш.Хонгорзул: Хүлэмжид ногоо тарьдаг иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.

Би ЕБС-д ажилладаг. Манай сургууль жимс, хүнсний ногоо , бэсрэг алим, лийр тарьдаг. Чацарганаа дарсны үйлдвэрт нийлүүлдэг, харин бусад жимсээ сумдаа борлуулдаг. Сургуулийн хувьд ногоогоо хүлэмжээр бус задгай талбайд тариалдаг. Харин суманд хүлэмжид ногоо тарьдаг иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.

Уригдаж ирсэн сумын төлөөлөгчид бүх л зүйлийг биширсээр

Ургацын баярт уригдаж ирсэн иргэдийн хувьд жимсэн төгөл, бүтээн байгуулалтууд гээд бүгд л их сайхан санагдаж байсан нь гарцаагүй. Тэд үзсэн, харснаа шагшин магтаж, энэ ээлж манайд хэзээ ирэх бол гэсэн янзтай бие биегээ харцгаана. Нээрээ л суурин газрын бидэнд ч мөн үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байв. Өсч төрсөн сумаа ийм болгочих юмсан гэсэн битүүхэн цагаан атаархал төрснийг нуух юун. Мянгай болон Бургас хэмээх жимсэн төгөлд очсон сумдын төлөөлөл ёстой нөгөө алмайрна гэгч нь болж байсан юм. Учир юу гэвээс тэд урд нь ийм жимсэн төгөл байдаг гэдгийг зүүдлээ ч үгүй явсан гэдгээ хуучилж байсан юм. “Гадаадад ирчихэв үү гэсэн бодол төрчихлөө” гэж өөр хоорондоо ярилцах нь чих дэлсэнэ. Бидний очиж танилцсан газар бүрт л үнэхээр нээрээ л ёстой сумын төлөөллүүдийн хэлснээр  “алмайрах” зүйлүүд нэгээр тогтохгүй байсныг хэлэх нь зөв байх.  Бүтээн байгуулалт болж буй талбайд очиход энэ байр ашиглалтад ороход энэ сумын нэлээдгүй айл хот суурин газарт амьдарч буй мэт тохь, тухтай болох нь “Аштай вэ дээ” гэж бодож амжив. Улаанбаатар болон бусад хот суурин газар бүрэн цутгамал 3-6 саяар үнэ нь яригддаг байр энд нэг ам метр нь 1,3 сая гэдгийг сонсоод бас л баярлаж, хөөрсөн хүмүүс энд тэндгүй харагдана. Цэвэрлэх байгууламжид ортол бас л гайхалтай. Энэ байгууламж  өнөө маргаашаа аргацаах бус тус сумын хүн ам, хөгжлийн 30 жил доторх ачааллыг нь алзахгүй даах хүчин чадалтай гэнэ. Энэ мэт асуудлуудаа үндсээс нь шат дараатай шийдэж байгаа аймгийн удирдлагуудыг магтах энүүхэнд. Иргэд энэ тухайд ам булаалдан ярьж байсан юм.

 

Дэлгэр сумын иргэн Д.Хүрэлбаатар: Энд ирсэн хүн бүхэн дотроо нэгийг бодож газар тариалан эрхлэх сонирхолтой болсон гэдэгт эргэлзэхгүй байна

Бигэр сум 1960 оноос хойш л газар тариалан, жимс жимсгэний  түүхтэй ганц сум шүү дээ. Үүнийгээ дагаад дарс үйлдвэрлэдэг байсныг мэдэж байна. Өнөөдрийг хүртэл тэр үйлдвэрлэлээ авч үлдсэн нь үнэхээр бахархууштай. Сумын түүхт ажлаа өргөтгөн үзүүлэх сургууль хийх хэмжээний парк байгуулах ийм эхлэл тавигдсан  байна. Жимс жимсгэнэ тариалдаггүй сумын иргэд үзээд үнэхээр биширч байна. Нүдээр үзсэн  юм бүхэн үнэмшилтэй болдог. Цаашдаа аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон жимс жимсгэнэ тариалах, өрхийн аж ахуйг нэмэгдүүлэх гэсэн мөрийн хөтөлбөрт хүн бүр оролцож хашаандаа мод тариад алим авч болдог юм байна, газрын хөрсийг голж болдоггүй юм байна гэсэн ойлголтыг энд ирсэн хүн бүр авч чадлаа гэж бодож байна. Энд ирсэн хүн бүхэн дотроо нэгийг бодож газар тариалан эрхлэх сонирхолтой болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ үйл ажиллагаа цагаа олсон маш зөв үйл ажиллагаа боллоо.

Цээл сумын орлогч дарга Б.Ганзориг:  Эндээс мэдээлэл ч сайн авлаа, туршлага ч чамгүй судаллаа, нүдээрээ ч харлаа, амталж ч үзлээ болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ

Модны үр жимс гэдэг үнэхээр өгөөжтэй юм байна гэдгийг энд ирж байж л мэдлээ. Нэг модноос 300-500 кг жимс авах боломжтой бөгөөд нэг кг жимсийг 2-5 мянгаар зарна гэж бодохоор нэлээд тоо гарна. Үр ашиг нь ойлгомжтой байна. Орон нутагтаа очоод жимсний мод таръя гэсэн бодолтой буцаж байна. эхний ээлжинд өөрийн хашаандаа 10 мод тарьж туршина. Эндээс харахад  манай сумын хөрстэй хөрс нь төстэй харагдаж байна. Тэгэхээр манай суманд ургах байх, иргэддээ ч сайн ойлгуулъя. Эндээс мэдээлэл ч сайн авлаа, туршлага ч чамгүй судаллаа, нүдээрээ ч харлаа, амталж ч үзлээ болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Ноднин Тайширт болсон ургацын баяраас санаа авч сумандаа хоёр хүлэмж барьсан байгаа. Тэрний ашиг нь манай сумыг өргөст хэмхээр хангаж байна. Жилийн дотор д үр өгөөжийг нь үзсэн. Магадгүй таван жилийн дараа манай суманд өндөр өндөр жимсний мод ургасан байна гэдэгт тун их итгэлтэй байна.

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж байна.
Харин 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.
Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна.
Өнөөдөр манай улс өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломж бүрдэж ХПВ-ийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
-Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
-Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
-Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.
Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон.
Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой. Эрт илрүүлэг гэдэг хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй мөртлөө өвчин нь хэдийнэ эхэлснийг хэлж байгаа юм. Тиймээс өвчин үүсэхээс өмнө биш, бүр халдвар авахаас нь өмнө сэргийлж буй вакцин гэж ойлгох хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг18 мин өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм38 мин өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд39 мин өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент40 мин өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм1 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм1 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр20 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент22 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр22 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм22 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм23 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм23 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд24 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим