Нийгэм
ШӨХТГ: Архангай, Дорноговь, Увс, Ховд, Хөвсгөл аймаг орон тооны байцаагчгүй байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь улсын байцаагчаар 16 албан хаагч томилогдон ажиллаж байгаа бол Архангай, Дорноговь, Увс, Ховд, Хөвсгөл аймаг байцаагчгүй байна. Эдгээр аймагт улсын байцаагчтай болох асуудал шийдвэрлэгдээгүй байгаа нь тухайн нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй эрхлэгчдийн хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулах, төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа юм. Иймд дээрх аймгийн Засаг дарга нарт өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан орон тооны мэргэжилтнийг яаралтай томилох, улмаар улсын байцаагчийн эрх олгуулахаар нэр дэвшүүлэн холбогдох баримт материалыг ирүүлж, хуулийн хэрэгжилтийг хангаж хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүллээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагч ажиллана” гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх “хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх” гэж, 18 дугаар зүйлийн 18.1.1-т аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй “тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Шадар сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулдаг жил бүрийн “Хамтран ажиллах гэрээ”-д өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон нутгийн мэргэжилтэн, улсын байцаагч томилон ажиллуулах, улмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр удаа дараа тусгагдаж ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Дорнод, Төв, Завхан аймгууд бүтэц, орон тоондоо өрсөлдөөний зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлийн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалыг бий болгож, албан тушаалын тодорхойлолтыг батлуулан ажиллуулж, Баян-Өлгий, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар аймаг гэрээгээр, харин Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сэлэнгэ, Хэнтий аймагт ажил хавсран гүйцэтгүүлэх байдлаар улсын байцаагч томилогдон ажиллаж байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм24 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр24 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм24 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно