Нийгэм
Хөдөөгийн нэгдсэн эмнэлгийг бэхжүүлэх нь төвлөрлийг сааруулахад нөлөөлнө
Эрүүл мэндийн салбарт сумын нэгдсэн эмнэлэг статустай зургаан газар бий. Хэнтий аймгийн Бор-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Булган гэсэн байнга оршин суугчийн тоо нь 10 мянга давсан, дээр нь ирж очих хүн олонтой сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүргийг нэгдсэн эмнэлэг хүлээдэг.
Эдгээр сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой уулзаж, салбарын шинэчлэл орон нутагт хэрхэн хүрч буй болон, хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ярилцлаа.
Сумын нэгдсэн эмнэлгийн хувьд анхан шат болон нэгдсэн эмнэлгийн аль ч шатлалд хамаардаггүйгээс зарим нэг үйл ажиллагаанаас орхигддог нь хүндрэл учруулж байна гээд Хархорин, Замын-Үүдэд байгуулсан Эрүүл мэндийг дэмжих төвийг нэгдсэн эмнэлэгтэй сум бүрт байгуулбал эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрт илрүүлэг, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллахад хэрэгтэй байна. Түүнчлэн хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд оношлогооны болон хагалгааны дуран, бактериологийн лаборатори, компьютерт томографын аппараттай болох зэрэг эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийн дэмжлэг хэрэгтэй байгааг сайдад танилцуулсан.
Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн үр шим чамлахааргүй ч улам боловсронгуй болгож, зарим нэг тохируулгыг хийх хэрэгтэй гэсэн С.Чинзориг сайдын саналыг хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүд дэмжиж байгаа гээд хамгийн наад зах нь сумын нэгдсэн эмнэлэг гарааны тэгш бус нөхцөлтэй буюу улсын төрөлжсөн эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдтэй нэг шатлалд санхүүжиж буй нь зарим талаар хүндрэл учруулж байна гэсэн. Тухайлбал, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гэрээлээгүй, чадамжгүй, хүний нөөцгүй гэх шалтгаанаар санхүүжилт хасагддаг ч яаралтай тулгамдсан үед гэмтлийн болон тархины мэс заслуудыг орон нутагт хийж байгаа.
Түүнээс гадна нэгдсэн эмнэлгийн статустай учир барилга байгууламж, обьект ихтэй нь тогтмол зардалд шууд нөлөөлж, санхүүжилтийн 30 хүртэл хувийг ус, халаалт, тогтмол зардалд зарцуулж, ажилчдынхаа цалинг нэмэх боломжгүйд хүрч байна. Сэлэнгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт төмөр замын хуучин эмнэлгийн барилгуудыг шилжүүлсэн нь байр савны багтаамжийн хувьд сайжирсан ч 1950-аад оны зарим барилгыг засч тордоод ч засал авдаггүй зэрэг олон хүндрэл учирч байна гэсэн. Замын-Үүд 20 гаруй мянган хүн амтай. Өдөрт хилээр орж гарч буй зорчигч 10-аад мянга гэхээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал маш их. Ялангуяа осол их гардаг учраас гэмтлийн мэс заслын зэрэг нарийн мэргэжлийн эмч хэрэгтэй болдог. Хилийн боомт учраас гаднаас элдэв халдварт өвчнийг оруулахгүй, орж ирсэн тохиолдолд гүн рүүгээ алдахгүйн тулд тандалт судалгааг өргөн хүрээнд хийх Халдвартын эмнэлэг бүтцээрээ ажиллах шаардлага байгааг дуулгав.
Хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүдэд тулгамдаж буй томоохон асуудал нь ажиллагсдын үндсэн цалингийн ижил бус түвшин, нийгмийн хамгаалал, орон сууцны хангамж. Энэ нь хүний нөөцийн тогтворгүй байдалд хүргэдэг тухай ярьж байлаа.
Тулгамдаж буй асуудлынх нь талаар эмнэлэг тус бүр дээр сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд, эрүүл мэндийн даатгал, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой баримталж буй зарчим, зорилго чиглэлийнхээ талаар мэдээлэл өгч, хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүдийг бэхжүүлэх нь төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний давхардлыг арилгахад тустай тул бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллана гэв.
С.Чинзориг сайд нэгдсэн эмнэлэгтэй сумдад багийн эмч нартай холбоотой гардаг асуудлуудыг авч үзэх, парк шинэчлэл хийх, боломжит тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, хүний нөөцийг зохистой бодлого явуулах зэрэгт ЭМЯ анхаарч байгаа гэдгийг хэлээд үйл ажиллагааг нь дэмжиж эмнэлэг бүрт хоёр ширхэг суурин компьютер өгөхөөр болсныг дуулгалаа.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм21 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно