Нийгэм
Түлш, автомашин, ариун цэврийн хэрэглэлийн импорт өсчээ
Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал 2023 оны нэгдүгээр сарын статистикийн мэдээллийг танилцууллаа.
Монгол Улс 2023 оны нэгдүгээр сард нийт 107 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 1.1 тэрбум ам.доллар, импорт 688 сая ам.долларыг эзэлсэн байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 669.5 сая ам.доллараар өссөн бөгөөд экспорт 538.1 сая ам.доллараар, эмпорт 131.5 сая ам.доллараар тус тус нэмэгджээ. Экспорт энэ оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 538.1 сая ам.доллароор өсхөд нүүрсний экспорт, цайрын хүдэр баяжмалын экспорт, төмрийн хүдэр баяжмалын экспорт өссөн нь голлон нөлөөлсөн.
Импорт өмнөх оны мөн үеэс 131.5 сая ам.доллароор өсөхөд дизель түлш, ачааны автомашин, ариун цэврийн хэрэглэл, суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгслийн импорт тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ, инфляц 2023 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.3 хувь өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2023 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14 хувь согтууруулах ундаа, тамхины үнэ дүнгээрээ 8.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ дүнгээрээ 15.6 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний үнэ өсөхөд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний хувьд нийт инфляцын 25.9 хувийг тайлбарлаж байгаа бөгөөд үүнд талх, гурил, будааны үнэ жилийн 32.4 хувиар, бензин шатахуун 15.5 хувиар өссөн дүнтэй байна.
Төлбөрийн тэнцэл 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 727.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оноос 505.6 сая ам.доллараар өссөн байна. Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оноос 767.3 сая ам.доллар буюу 36.4 хувиар өссөн байна.
ТӨСВИЙН ОРЛОГО 25.6 ХУВИАР ӨССӨН
Мөнгөний нийлүүлэлт 2023 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өсөхөд валютын харилцаа 2.7 их наяд төгрөгөөр буюу 2.2 дахин валютын хадгаламж 1.4 их наяд төгрөг буюу 35.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Аж ахуйн нэгж байгууллага иргэдэд олгодог нийт зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 1нэгдүгээр сарын эцэст 22.5 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөг буюу 7.1 хувиар өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого тусламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 259.2 тэрбум буюу 25.6 хувиар, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.1 их наяд төгрөг болж 141.2 тэрбум буюу 14.2 хувиар тус тус өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 2023 оны нэгдүгээр сард 1.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 31.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийг алдагдал өмнөх оны мөн үеэс 91.2 хувь буюу 326.6 тэрбум буурсан байна.
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс 6.2 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилга байгууллага, 124.4 тэрбум буюу 2 хувийг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөг буюу 2.2 дахин өссөн байна. Үүнд уул уурхайн олборлолт 1.3 их наяд төгрөг буюу 2.8 дахин, боловсруулах үйлдвэрлэл 62.3 тэр бум төгрөг буюу 19 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.0 их наяд төгрөг болж 2.8 дахин өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт, металлын хүдэр олборлолт өссөн нь голлон нөлөөлжээ.
273.8 МЯНГАН БОД МАЛ ЗҮЙ БУСААД ХОРОГДЖЭЭ
Мал аж ахуй бод малын зүй бус хорогдол 2023 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 284.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 273.8 мянгаар өссөн. Нийт хорогдсон малын 48 хувийг ямаа, 38 хувийг хонь эзэлж байна. Аймгаар авч үзвэл энэ оны 1 дүгээр сард Архангай аймагт 40.3 мянга буюу 12.2 хувь, Завхан аймагт 38.5 мянга буюу 13.5 хувь, Увс аймагт 37.5 мянга буюу 13.2 хувь, Сүхбаатар аймагт 26.9 мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 59.2 хувийг эзэлж байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 52.9 их наяд төгрөг болж өмнөх оноос 9.3 их наяд төгрөг буюу 21.4 хувиар өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 28.4 их наяд төгрөг болж өмнөх оноос 1.3 их наяд төгрөг буюу 4.8 хувиар өслөө. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2022 онд 4.3 их наяд төгрөг болж өмнөх оноос 12 хувиар буюу 455.5 тэрбум төгрөгөөр өссөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтөд 1.7 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлсэн байна. Мөн уул уурхай олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 2015 оны зэрэгцүүлсэн үнээр 2022 онд 3.3 их наяд төгрөг болж өмнөх оноос 11.9 хувиар буурсан байна.
Ажиллах хүчний судалгааны 2022 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 34.8 мянга буюу 35 хувиар өмнөх улирлаас 3.5 мянга буюу 5.2 хувиар буурсан байна. Ажиллагчдын өмнөх оны мөн үетэй харьцуулахад боловсруулах аж үйлдвэрийн салбарт ажиллагсад 24.6 мянга буюу 30 хувиар, хөдөө аж ахуй, ой аж ахуй, загас барилтын салбарынх 13 мянга буюу 4.7 хувиар өссөн байна. Барилгын салбар, боловсролын салбар, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа мөн зочид буудлын сууц болон нийтий хоолны салбарынх буурсан байна.
ӨРХИЙН ОРЛОГО ӨМНӨХ ОНООС 20.4 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ
Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаагаар 2022 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 204.1 мянган төгрөг буюу 12.4 хувиар нэмэгдсэн байна. Нэг өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ буюу үнийн нөлөөллийг арилган тооцсон дундаж орлогын хэмжээ 2022 оны дөрөвдүгээр улиралд 1.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 8.4 мянган төгрөгөөр өмнөх оноос 20.4 мянган төгрөгөөр буурсан байна.
Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурахад тэтгэвэр тэтгэмжийн бодит орлого 51.1 мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлжээ. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага оны үнээр 2022 оны 4 дүгээр улиралд 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 356.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлага буюу үнийн нөлөөллийг арилган тооцсон нийт зарлагын хэмжээ 2022 оны дөрөвдүгээр улиралд 1.2 сая болж өмнөх оны мөн үеэс 92.5 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны нэгүгээр сард 263.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 110.7 тэрбум төгрөгөөр зарлага 303.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 87.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо энэ оны нэгдүгээр сард 482.2 мянга болж өмнөх оны мөн үеэс 19.7 мянган хувиар нэмэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сард нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдагчид 1.5 сая хүн болж өмнөх оны мөн үеэс 675.3 мянгаар өссөн. Нийгмийн халамжийн үйлчилгээнд олгосон тэтгэвэр тэтгэмж тусламж үйлчилгээ хөнгөлөлтөд 2023 оны нэгдүгээр сард 148.9 тэрбум төгрөг гаргасан байна.
Бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны нэгдүгээр сард 3900 болж, өмнөх оны үеэс 96 буюу 2.4 хувиар буурахад олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 90 хувиар, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 26 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм22 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно