Нийгэм
“Төрийн албаны шинэтгэл -Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлэг Төв аймагт боллоо
Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хамтран “Төрийн албаны шинэтгэл – Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нараас 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлсэн хуулийн төслийг орон нутгийн төрийн албан хаагчдад танилцуулах, санал хүсэлтийг тусгах зорилготой тус хэлэлцүүлгийг нээж Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ төрийн, улс төрийн болон тусгай албан тушаал, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг Засгийн газраас журамлан зохицуулж байдаг. Өнөөдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа нь төрийн албан хаагчид чадварлаг мэргэжсэн өндөр ёс зүйтэй байхын зэрэгцээ цалин хангамжийн асуудал дээр ч шинэтгэл хийх, түүнчлэн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх, чадварлаг боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах чухал хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт “Төрийн албаны шинэтгэл-Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, “Төрийн албан хаагчийн ёс зүй ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга Д.Дуламсүрэн нар илтгэл тавьсан. Харин “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл”-ийн танилцуулгыг Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв. Тодруулбал, хэлэлцүүлэгт оролцогчид төрийн өндөр албан тушаалтай алба хаагчдын дунд авлига, албан тушаалын зөрчил илэрсэн тохиолдолд дээрх хуулиар ямар зүйл заалтаар зохицуулагдаж, ёс зүйн хариуцлагыг хэрхэн хүлээлгэх тал дээр тодруулж байсан юм.
“Төрийн албаны шинэтгэл -Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хэлсэн үгэндээ, нэг хүний шударга гэж бодож байгаа зүйл нөгөө хүнд ёс суртахуунгүй хандлага гэж үзэж болдог. Энэ нь ёс заншил, шашин шүтлэг, итгэл үнэмшил гээд олон зүйлээр тодорхойлогддог. Шударга ёсны асуудал шударга бус үйлдлийг улс орны хэмжээнд онцгой анхаарахгүй бол нийгмийн гажуудал үүсдэг гэдгийг онцолж байлаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлын нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуулийг батлан гаргах, түүнд төрийн албан хаагчдын сахин мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Тус хууль нь төрийн албаны харилцаанд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болохын хувьд түүнд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны суурь зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал салбар, мэргэжлийн, албан тушаалын онцлогтой уялдуулан дагаж мөрдөх ёс зүйн тусгай шаардлага, хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн төрөлжсөн бусад хууль, тогтоомжоор тогтоож болохыг онцлон тэмдэглэж байлаа.
Энэхүү хууль үйлчлэх хүрээ нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн, улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу төрийн тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах ёс зүйн хэм хэмжээ, гомдол гаргах, хянан шийдвэрлэх асуудлыг гэрээнд тусган зохицуулна гэж оруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчид нийтлэг мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, түүнийг сахин мөрдүүлэх, хэрэгжүүлэх хэвшүүлэх механизмыг бий болгох, ингэснээр тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн алба төлөвшиж, төрийн албанд иргэдийн итгэх итгэл нэмэгдэнэ гэдгийг илэрхийлж байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм16 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм21 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг23 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ