Нийгэм
Хотуудын удирдлагууд тулгамдаж байгаа асуудал болон туршлагаа хуваалцав
Токио хотноо “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум үргэлжилж байна.
Цар тахлын дараа хэвийн амьдралдаа эргэн орохоос илүүтэйгээр шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн тулд дэлхийн хотуудын удирдлагууд өөрсдийн туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт болон “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй өөрчлөлтүүдийг Хүмүүс хоорондын харилцаа холбоо, Аюулгүй байдал болон хамгаалалт, Хотуудын хүрээлэн буй орчин гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцэж байна.
Форумын Хотуудын хүрээлэн буй орчны талаарх хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг оролцсон. Түүнтэй хамт Амман хотын менежер Ахмад Абдала Малкави, Брисбэн хотын Иргэдийн Засгийн газрын Байгаль орчин, цэцэрлэгт хүрээлэн, тогтвортой байдлын хорооны дарга Трейси Эллен Палмер-Девис, Сан Сальвадор хотын Хамтын ажиллагаа болон байгаль орчны менежер Вилиан Рене Эрнандес Аревало нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Дели хотын Байгаль орчны сайдын зөвлөх Реена Гупта, Ланкестер хотын дарга Р.Рекс Паррис, Милан хотын дарга Гүйсэпп Сала нар цахимаар оролцлоо.
НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форумыг гурван хоногийн хугацаанд зохион байгуулж байна. Хүрээлэн буй орчны талаарх хэлэлцүүлэгт зургаан хотын удирдлага болон төлөөлөл бүхий хүмүүстэй оролцлоо. Хэлэлцүүлгийн хүрээнд тухайн хотод байгаль орчны чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцаж, мөн үүнд тохирсон ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаарх туршлагуудаа хуваалцсан юм. Хотуудын хувьд нийтлэг тулгамдаж байгаа асуудал болон хотын онцлогоос шалтгаалсан асуудлууд ч байна. Тухайлбал, Улаанбаатар хотод орон нутгаас шилжин ирэгсдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Тэгвэл Дели хотын 20 сая байсан хүн амын тоо 30 сая хүрч, төвлөрөл үүсэж, үүнийг дагасан асуудлууд урган гарч байгаа тухай тус хотын Байгаль орчны сайдын зөвлөх Реена Гупта ярилаа. Мөн орчны бохирдолтой холбоотойгоор хууль, дүрэм зөрчсөн асуудал гарвал иргэд холбогдох байгууллагууд руу зураг авч явуулдаг, түүнийг нь захиргааны байгууллага нь шийддэг. Шийдэл нь 90 хувьтай байгааг танилцуулсан” хэмээв.
Австралийн Брисбэн хотын Иргэдийн Засгийн газрын Байгаль орчин, цэцэрлэгт хүрээлэн, тогтвортой байдлын хорооны дарга Трейси Эллен Палмер-Девис “Манай хот бусад хотын адилаар хөгжиж байгаа. Бидэнд тулгарч буй нэг бэрхшээл, сорилт бол хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэх тухай асуудал. Брисбэн бол улсдаа нүүрстөрөгчийн ялгаралт, шингээлтийг тэнцвэртэй байлгах тал дээр хамгийн ихээр анхаардаг бүс нутагт тооцогддог. Мөн бусад орны адилаар хог дарж булах аргыг ч ашигладаг. Одоогоор хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах туршилтыг хийж байгаа бөгөөд уг туршилтад Брисбэн хотын 6000 өрх оролцож байна. Брисбэн хот маш халуун уур амьсгалтай тул тодорхой бэрхшээлүүд тулгарсаар байгаа ч ирээдүйд асуудлуудаа амжилттай шийдэхийн тулд боломжит туршилт, технологиудыг нэвтрүүлсээр байна. Тиймээс бидэнд санаачлан хэрэгжүүлж буй олон туршлага бий. Тухайлбал, 14 хоногт нэг удаа айл өрхөөс ялгарсан хогийг ачиж, цуглуулдаг бөгөөд тэдгээр хогийн савнууд нь тус бүр 340 литрийн багтаамжтай. Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулах ажил Брисбэн хотын оршин суугчдын хувьд энгийн үйлдэл болсон. Бид эдгээр ажлаа үргэлжлүүлсээр байх бөгөөд тулгамдсан олон асуудлаа ч шийдвэрлэх болно. Гэхдээ хог хаягдлаараа яг юу хийж болох вэ гэдэг нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй бас нэг сорилт болоод байна” хэмээсэн юм.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм16 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм21 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг23 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ