Нийгэм
2022-2023 оны хичээлийн жилд 28 байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулжээ
2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1413 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 2-5 настай нийт хүүхдийн 86.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудын нэг нь аж ахуйн нэгжүүд дэргэдээ ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан цэцэрлэг байгуулах ажил байлаа. Энэ хичээлийн жилд 28 байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй болж, 2500 орчим хүүхэд аав ээжийнхээ ажилд ойроос боловсролын үйлчилгээг авч байна.
Байгууллагууд хүний нөөцөө тогтвортой байлгах, хөдөлмөрийн бүтээмжээ өсгөх, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор дэргэдээ цэцэрлэг байгуулах сонирхол, хэрэгцээ их байдаг. Гэхдээ зарим байгууллага цэцэрлэг байгуулах ажлаа хойшлуулж байгаа шалтгааныг тодорхойлох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа хийсэн юм. “Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Судалгааны үр дүнгээс:
– Компани дэргэдээ цэцэрлэг байгуулснаар ажилтнуудын цаг ашиглалт, ажил-амьдралын тэнцвэр сайжрах, ажилдаа сэтгэл ханамжтай, үнэнч байдал нэмэгдэж, ажил таслалт багасч байна.
– Байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулах санаачилга удирдлага болон ажилтнуудаас аль алинаас гардаг.
– Судалгаанд хамрагдсан 14 байгууллага нийт 1000-1400 хүүхдийн цэцэрлэгийг 2023-2027 оны хооронд байгуулах төлөвлөгөөтэй байна.
– Дэргэдээ цэцэрлэг байгуулахад төрийн дэмжлэг, тэр дундаа мэргэжлийн багш, хүний нөөцөөр хангах, тэднийг давтан сургах, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах байрыг шийдэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зураг саналууд олон гарав.
2022-2023 оны хичээлийн жилд дэргэдээ байгууллагын цэцэрлэг шинээр байгуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн 5 байгууллагыг өнөөдөр онцолж батламж гардууллаа.
– Говь компаний дэргэдээ Говийн багачууд цэцэрлэг байгуулж 5 бүлэгт 120 хүүхдийг хамруулж байна.
– АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдэх цэцэрлэг 8 бүлэгт 160 хүүхэдтэй.
– MCS Coca Cola компанийн дэргэдэх Happy kids цэцэрлэг 3 салбар бүлэгтэй.
– Интермэд эмнэлгийн дэргэдэх Энхрийхэн үрс цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж байна.
– Allergy Med эмнэлгийн дэргэдэх байгууллагын цэцэрлэг 25 хүүхэдтэй.
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд бидний уриалгыг дэмжиж хамтран ажилласан нийт байгууллага, хамт олонд талархал илэрхийлье. Энэ жишгээр ирэх хичээлийн жилд бусад байгууллагууд ч дэргэдээ цэцэрлэг байгуулна гэдэгт итгэж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Нийгэм
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.
Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн
- 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
- 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.
Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.
Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм4 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ