Нийгэм
НҮБ-ын Хүүхдийн Сан болон ТЭСО Групп хамтарч ажиллана
НҮБ-ын Хүүхдийн Сан болон ТЭСО Групп хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т 2023.04.07-нд гарын үсэг зурснаар Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд, гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогыг сурталчлах, хөдөө орон нутгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг эхлүүллээ.
Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал хамтран малчин хүүхдүүдийн боловсролыг дэмжих, тэдэнд зайнаас суралцах боломж бий болгох ажлуудад хамтран ажиллахаар тусгажээ. Энэхүү ажлууд нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Улс орны хөтөлбөрт тусгагдсан бага насны хүүхдийн хөгжил, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилтуудтай уялдан хэрэгжинэ.
ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болор хэлэхдээ, “Энэхүү санамж бичгийг зурснаар ТЭСО Групп нь Монгол Улсын бизнесийн салбарт “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмуудыг манлайлан сурталчлах болно” гэдгийг онцоллоо.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ, “2023-2027 оны Улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бизнесийн салбарын хувь нэмэр маш их байгаа бөгөөд шинэ хөтөлбөр эхэлснээс хойш бизнесийн салбарын хамтын ажиллагааг ТЭСО Групптэй эхлүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.
ТЭСО Групп нь ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг Монголд анх удаа 2019 онд байгуулсан. Тус жишгийг дагаж олон компани хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлж эхлээд байна.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм1 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна