Нийгэм
Хэнтий-Улаанбаатарын чиглэлийн автобус осолджээ
Өчигдөр буюу есдүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотоос Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан 31-33 УНИ улсын дугаартай хоёр давхар автобус осолдсон байна.
Тодруулбал, “Бид Анд Нар” ХХК-ийн харьяа уг автобус Төв аймгаас Налайх орох замдаа том оврын машинтай мөргөлджээ. Тус автобусанд нийтдээ 17 иргэн зорчиж явжээ.
Тухайн хоёр давхар автобусыг “Бид Анд нар” ХХК нь энэ есдүгээр сараас эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ослын улмаас амь эрсэдсэн хүн байхгүй гэв. Харин хөлөө хугалж, мөрөө гэмтээсэн зорчигч байгаа бөгөөд зорчиж явсан иргэдэд Налайхын эмнэлэг анхан шатны тусламж үзүүлээд, Улаанбаатар хотын эмнэлэг рүү шилжүүлсэн аж.
Хэнтий аймгийн Автотээврийн төвөөс автобус замын хөдөлгөөнд оролцохоос өмнө холбогдох шалгалтуудыг хийж, бүртгэл явуулж баталгаажуулан, жолоочийн даралтыг үзэж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан төдийгүй, автотээврийн төвөөс журмын дагуу авдаг бүх арга хэмжээнүүдийг авч ажилласан талаар тайлбар өглөө
Тухайн газар дээр даатгалын байгууллагын ажилчид, цагдаагийн байгууллага, автотээврийн төвийн албан хаагчид ажиллаж байна.
Хэнтий аймаг
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр24 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм23 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ