Нийгэм
Гэр хороололд “тансаг” амьдарч болдгийг харуулсан гэр бүл
Хөдөлмөрч хүний хөлс урсаж, хүмүүний амьдралд сайхан түүхийг бүтээж чаддаг. Үүнийг гэрчлэх мэт нэгэн гэр бүлийн түүхийг хүргэж байна. Учир нь, улс орны хөгжлийн хэрээр, нийгмээс алсрах болсон гэр хороололд тав тухтай, тохилог орчинд амьдрах боломжийг үйлдлээрээ харуулсан гэр бүл бол Б.Баяндэлгэрийнх. Хэдий гэр хороололд ч, гэртээ “ресторан”-д амьдарч байгаа мэт гэрээ тохижуулсан болохоор тэднийг онцолсон хэрэг.
Анхнаасаа орон сууцанд амьдрах сонирхолгүй байсан хосууд өөрсдийн өмчлөлийн газартаа 2009 онд хоёр давхар байшин барьжээ. Хоёр давхрынхаа дотор талд монгол гэр барих содон санааг өрхийн тэргүүн гаргасан гэнэ. Энэ талаар гэргий С.Ундрах “Байшингийнхаа хоёр давхарт 2009 онд гэр барьж эхэлсэн. 2013 онд ерөнхийдөө дууссан. Энэ санааг хань минь гаргасан. Бага багаар нэмж засварлаж, өнгө үзэмжинд нь анхаарал хандуулдаг байсан. Өнгөрсөн жилийн найман сараас их засвар хийсэн. Хоёр давхраа сэргээн засварлаж, нэг давхрынхаа гадна пасатаа 100 хувь өөрчилсөн. 10 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээр өнөөдөр ийм тохилог байшинд амьдарч байна” гэв.
Б.Баяндэлгэрийнх хоёр давхар 12х12 харьцаатай хажуу тийш өргөтгөл хийсэн нийт 300 м.кв байшинтай. Зөвхөн хоёр давхар нь үндэсний хэв маяг бүхий найман ханатай сийлбэртэй гэрийг канад технологийн дагуу ханыг нь босгож хийжээ. Ханыг төмөр матаж, дугуйлан гагнаж их биеийг босгосон байна. Харин дугуйрсан ханаа OSBоор битүүлж хийжээ.
Энэ нь монгол гэрийг орчин үедээ нийцүүлэн үндсэн хэв загварыг хазайлгахгүйгээр хийж болдгийн энгийн жишээ гэмээр. Монгол хүний өв соёлыг дээдлэн хүндэтгэж үр хүүхдэдээ зааж сурган зан заншлаа өвлүүлэн үлдээх туйлын зорилготой гэдгийг тэд онцолж байв. Дөрвөлжин байшинд хийсэн болохоор дөрвөн булангийн өрөөг бүгдийг ашиглана. Гэрийн хийцийг тэр чигтээ модон гар сийлбэрээр хийжээ.
Нэг давхар нь орчин үеийн хэв загвар бүхий классик тохижилттой. Өнгөрсөн намар засвар хийж одоогийн өнгө төрхөө олжээ. Нэг давхар нь зочны, гал тогоо, ариун цэврийн болон үүдний өрөөнөөс бүрдэнэ. Халаалтаа 380кВт-ын тогоор ханын паар ашиглан 100 хувь цахилгаанаар шийдсэн болохоор түлээ, нүүрс гэсэн ойлголт үгүй. Өвөлдөө цахилгааны зардал 300000-900000 гардаг бол урин дулааны улиралд 80000-180000 төгрөгийн зардал гардаг байна. Өнгөрсөн намар хашаандаа гүний худагтай болж, инженерийнхээ дэд бүтцийг шийджээ. Ингэснээр гэр хороололд амьдардаг хэрнээ унд болон хэрэглээний усанд санаа зовохооргүй болсон байна.
10 жилийн нөр их хөдөлмөр шингэсэн тансаг ресторан мэт уг хоёр давхар монгол гэр бүхий байшинг барьж, тохижуулахад ойролцоогоор 250 орчим сая төгрөг зарцуулжээ. Эдийн засаг, хөрөнгө мөнгөний боломжоосоо шалтгаалж, 10 гаруй жил үргэлжилсэн гэнэ. Зэрэглэл өндөртэй хотхонд 100 м.кв хоёроос гурван өрөө байр багадаа 350 саяаас эхлэх нь бий. Гэтэл гэр хороололд 300 м.кв байшинг хүссэн загвараа тохижуулан амьдарч яваа Б.Баяндэлгэрийнх ам бүл зургуулаа. Тэд “Сэтгэл хүрсэн газарт зүтгэл хүрдэг юм” гэж хэлэх дуртай. Хүн хөдөлмөрлөж чадвал гэр хороололд ч тансаг амьдрах боломжтойг харуулж байна. Тэд бизнесийн салбарт ч гэр бүлээрээ хөдөлмөрлөж яваа эгэл жирийн хүмүүс. Төмөр, модон хийц, тавилгын үйлдвэртэй. Тиймээс дотор заслаа ингэж шийдэхэд нь дөхөм болжээ.
С.Ичинхорлоо
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм1 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна