Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй ч хоёулаа гахай урлаж, амьдралаа залгуулдаг хосууд

Нийтэлсэн

-

Гэр бүлээрээ гахай урладаг Д.Эрдэнэбаярынд очихоор  91…….. дугаар руу залгаж, уулзах газраа заалгав. Гэр хорооллын энхэл донхил ихтэй замаар хэсэг алхлаа.  Хөгжлийн бэрхшээлтэй  ч амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд хөдөлмөрлөж яваа тэднийхийг зорьж яваа нь энэ. Олон гудамж дамжиж явсны эцэст заасан газарт нь хүрч ирэв. Д.Эрдэнэбаяр  хашааныхаа хаалгыг онгойлгож, мэнд мэдэлцэн, нохойгоо хорьсноор дотогш орлоо.

Байшингийн цонхны тавцан болон хашаанд банзан тавиур засч мөнгөний гахайг эмх цэгцтэй эрийтэл өрж, гялгар цаасаар бүтээсэн харагдана. Хажуу талд байрлах хүрэн өнгийн чингэлэг мөнгөний гахай урлаачдын ажлын байр. Гурван өрөө болгож, тохилог гэгч нь тохижуулжээ. Олон хүнд түгээж буй мөнгөний гахайг үйлдвэрлэх явц эдгээр гурван өрөөн дэх шат дамжлагаар дамжина.  Цутгалтын өрөөнд хүү нь хоёр найзынхаа хамт гипс зуурч, хэвэнд оруулах ажлыг шаргуу гэгч нь хийж байв. Харин хатаах өрөөнд эхнэр нь пийшин дээр тавьсан гахайнуудын байршлыг сольж хатсан эсэхийг шалгаж байгаа харагдав. Хамгийн сүүлийн шат дамжлага болох будалтын өрөөнд Д.Эрдэнэбаяр  өөрөө гахай болон бяцхан багачуудын үзэх дуртай “Пороро” хүүхэлдэйн киноны баатрыг нэгбүрчлэн багсаар будаж байлаа. Хэсэг хамт байхад л гипс бужигнаж, будгийн эхүүн үнэр хамарт цоргих нь хортой нөхцөлд тэд олон жил уйгагүй ажилласныг сануулна.

Энэ үеэр “Эхнэр минь миний их багш” хэмээн Д.Эрдэнэбаяр хошигнон хэлэв. Түүний эхнэр О.Эрдэнэтуяа 2000 онд ахаасаа мөнгөний гахай хийхийг суралцаж, түүнээс хойш 19 жилийн турш тасралтгүй хийж байгаа гэнэ. Өрхийн бизнес болгож, өхөөрдөм үрсийн мөнгө хуримтлах сэдлийг багаас нь бий болгох зорилготой ажлаа эхлүүлсэн тэд мөнгөний гахай урлаж байгаадаа сэтгэл хангалуун амьдардгаа онцолж байлаа.

Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй ч хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн гэдгийг гэр, хашаа, ажлын байраар дүүрэн гахай, хүүхэд багачуудын үзэх дуртай “Пороро” хүүхэлдэйн киноны баатрууд, нохой, туулай, чандгийг хийж буйгаас харж болохоор. Өрхийн тэргүүн Д.Эрдэнбаяр 1998 онд амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр алс хол Солонгосыг зорьж, жилийн турш ажилласан ч харамсалтайгаар үйлдвэрийн осолд орж гаргүй болоод буцаж иржээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй болчихоод хэсэг гутарч явсан. Гэвч надад шантрах эрх байгаагүй. Ажиллаж амьдрах шаардлага тулгарсан. “Хүмүүн заяа” сонинд оператор  “Гоц эрдэнэ” сонины дизайнер хүртэл хийж байлаа. 2004-2006 он хүртэл Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд төлөвлөгөө боловсруулан ажиллаж байсан” гэв.

“Хүүтэйгээ танилцсанаар ханьтайгаа учирсан” хэмээн инээмсэглэл тодруулж, эхнэр рүүгээ харах түүний харц цаанаа хайр өгүүлэх. Хүүгээрээ дамжуулж эхнэртэйгээ танилцсан тэрбээр гахай хийхийг заалгаж явсаар эцэст нь нэг гэрт орсон гэгээлэг түүхээр ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн байна.

Гэр бүл болж, хамтын амьдралаа эхлүүлснээс өнөөг хүртэл хашаандаа өрхийн бизнес эрхэлж, хөдөлмөрлөж, улс орондоо төдийгүй гаднын оронд ч гахайгаа борлуулах туйлын хүсэлтэй гэнэ. Гурван жилийн турш гал тогооныхоо өрөөг ажлын байраа болгож өдөр шөнөгүй хийж эхэлсэн тэдний ажил өдгөө өөрсдийн хэмжээнд гражаа тохь тухтай, товхийсэн болтол нь тохижуулахад хүргэжээ. Мөнгөний гахайг хийхэд нэлээд ажиллагаатай төдийгүй бүгдийг гараар хийхээс гадна хатааж, будах гэсээр дор хаяж гурван хоногийн хөдөлмөр шингэж үйлчлүүлэгчдийн гарт очиход бэлэн болдог байна.

“Гахай хийх буянтай ажил. Айл гэрт хөрөнгө цуглуулдаг. Өөдөө харсан амсартай болохоор бүтээлээ сэтгэлээсээ хийхийг зорьдог. Хүүхдэд зөв хүмүүжил олгож, багаас нь хуримтлал үүсгэх сэдлийг бий болгоно. Эерэг энергитэй ажил болохоор эрч хүчээр дүүрэн хийдэг дээ” хэмээн О.Эрдэнэтуяа хэлж байсан юм. Гахай хийх ажил гипс худалдаж авахаас эхэлнэ. Зуурч, хэвэнд цутгаж, хатааж, будах зэрэг олон үе шат дамжлага дамжсаар бий болдог байна. Анх гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын тулд тоонд баригдалгүй хийдэг байжээ. Хийсэн гахайнуудаа зарахын тулд үүргэвчинд хийж үүрээд, хоёулаа хөтлөлцөөд зах, худалдааны төв, гудамж, талбай гээд хаана хүн байна тэнд очиж зарж, сурталчилдаг байжээ.

2012 онд 3000 төгрөгөөр зардаг байсан том гахайны үнэ долоон жилийн дараа 2000 төгрөгөөр өсч өдгөө 5000 төгрөг болсон байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч гахайныхаа үнийн дүнг нэмэхийг төдийлөн эрмэлздэггүй гэнэ. Учир нь хамтарч ажилладаг сувинерийн дэлгүүрүүд үнэ нэмэхэд дурамжхан ханддаг аж. Орлого олохын тулд ажиллаж байгаа тэд хийсэн гахайнуудаа бөөний үнээр дэлгүүрүүдэд худалдана. Гүйлгээ сайтай үе байхад орлого муутай сар хүртэл бий. Есөөс дөрөвдүгээр сар хүртэл орлого хэвийн бол бусад үед нь тааруухан. Энэ талаар Д.Эрдэнэбаяр “Хүмүүс хүний хөдөлмөрийг дуурайж хийх их дуртай. Гаргүй хүн хийгээд байхад би яагаад болохгүй гэж гээд л манай загварыг дуурайгаад хийнэ. Амархан аргаар мөнгө олох амтгүй санагддаг юм. Тэгэхээр өөрсдөө загвараа зохиогоод бусдын бүтээлийг хуулбарлахгүй  хайрлах хэрэгтэй” гэв.

Загваруудаа өөрчилж хийхийг хүсдэггүй гэсэн гахай урлаачид хийж буй хэдэн загвараа чамин, чанартай хийхийг зорьдог байна. “Тоогоо ахиулна” гэсэн уриатай тэдний гэр бүлийнхэн төдийгүй хүүгийнх нь найзууд ирж, гахай хийж сурахаас гадна хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, цалин авдаг болжээ. Гахайныхаа буянаар ажлын байртай болсон Д.Эрдэнэбаяр чингэлэг худалдан авч, дотор тохижилт, өрөөний хуваарилалт, халаалтыг нь хүртэл өөрөө хийжээ. Худалдаж авч байгаа хүмүүс гахай хийхэд ажиллагаа ихтэйг төдийлөн мэддэггүй. Яг л хүүхэд шигээ харж хандаж, хайрлаж, хамгаалснаар гурван өдрийн дараа дэлгүүрийн лангуунд очдог байна. Гипсээр хийж байгаа учир сайн хатаах хэрэгтэй. Пийшин дээр тавьж хатаадаг учраас байнгын хараа хяналт тавина. Шөнө хүртэл ээлжээр босч гахайнуудынхаа өрөөг галлаж, хатсан эсэхийг шалгадаг байна.

Өрхийн орлого олохын хажуугаар өсвөр үеийн хүүхдүүдийн хийж бүтээх сэдлийг дэмжиж, цалин өгч, урамшуулдаг учраас Д.Эрдэнэбаярынхаас хүүгийнх нь найзууд салахгүй. Мөнгөний хэрэгцээ гарах үед ээлжилж ирээд гахай хийнэ. Биднийг ийн ярилцаж суухад хүүгийнх нь хоёр найз ээлжит ажлаа хийхээр ирсэн юм. Цагийг зөв боловсон өнгөрөөхөөс гадна цалингаа аваад явахаараа хэсэг алга болдог нь хүүхдийн зан гэж хэлж байгаагаас өрөөл бусдад ч зааж сургахыг зорьдог гэдэг нь илт. Хийх орчин нөхцөлийг бүрдүүлэхээс гадна зааж, зөвлөхөд хүүхдүүд хурдан хийгээд сурчихдаг гэнэ.

Тэднийг өдрийн 15 мянган төгрөгөөр цалинжуулдаг юм байна. Жилийн дөрвөн улирлыг ажралгүй жижиг, том гахайнуудыг хийдэг Д.Эрдэнэбаяр малчин хүн шиг тэнгэрийн хаяаг үргэлж ажиглаж явдаг зуршилтай болсон гэнэ. Тэр тусмаа зуны улиралд хэдэн гахайгаа “хариулахад” сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг ярьж байв. Битүү учир чингэлэгт гал түлэх боломжгүй. Тиймээс тавиурнуудаа гадаа гаргаж, салхинд хатаана. Бороо орвол гахайнуудаа хучихаас ажил эхэлнэ.

Шөнө бүтэн нойртой хонож чадахгүй хэдэн гахайгаа эргэж тойрдог тэдний ажил өглөөний 06:00 цагаас эхэлж, 02:00 цагт өндөрлөнө. Эрүүл биетэй хүн ч ажлынхаа ачааллаас болж ядарч, сульддагтай адил энэ хоёрт ч бас өвдөх, шантрах үе бий. Өрөөсөн гараа даахгүй болтлоо өвдөхөд Д.Эрдэнэбаярыг эхнэр нь аргадаж, урмын үг хэлж, хайр халамжаа харамгүй зориулж эрч хүч өгдөг гэдгийг энд дурдах хэрэгтэй. Эхнэрийнх нь бие чичирэхээс эхлээд элдэв янзын олон зовиур илэрдэг ч тэд ирээдүйн зорилгынхоо төлөө хамтын бүтээлээ өргөжүүлэхийн тулд хичээнгүйлэн ажилласаар байна.

Хөлс хүчээ дуслуулж, хийсэн бүтээлээсээ аз жаргалыг мэдэрч, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийг зорьж яваа энэ цагийн эгэл хөдөлмөрч гэр бүлээр бахархах сэтгэл төрсөн юм.

Айлын хойморт тэдний хийсэн мөнгөний гахай залардаг. Фэйсбүүкээр “Гахай хагалав” гэсэн пост хараад өөрсдийнх нь бүтээл байна гээд гэр бүлээрээ баярлана.  “Хүсэл тэмүүлэлтэй бол сайхан амьдралын эхлэл тавигддаг” гэж хэлэх дуртай Д.Эрдэнэбаяр ганц гартай гээд залхуурсангүй. Хань хүүтэйгээ сайхан амьдрахын тулд хөдөлмөрийн амтанд орж, хүний хорвоод зөв амьдрахыг эрхэмлэж яваа түүнийг хийж буй үйлдэл, хэлж буй үг бүр нэхийг ухааруулж байлаа. Гэргий О.Эрдэнэтуяа нь төрөлхийн хэл, яриа сонсголын бэрхшээлтэй хазайхад тулж, хальтрахад түшдэг халамжит сайн хань, хариуцлагатай сайхан ээж гэдгийг хэсэг хугацаанд хамт байхдаа мэдэрсэн юм. Эгэл жирийн амьдралтай ч эрхэлэн жаргаж яваа тэдний хэтийн зорилго гахайны агуулахтай болж, гурав дөрвөн хүнийг ажлын байраар хангаж, өрхийн бизнесээ үйлдвэрлэлийн хэмжээнд болгох  гэнэ. Хийе гэвэл арга олддог гэх үгийн үнэ цэнийн эзэд эднийх аж.

С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм27 мин өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр2 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг2 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм3 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд3 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм3 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм3 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр22 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент24 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр24 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим