Нийгэм
Youtube-ийг бизнес болгосон бүтээлч ээж
“Би эмч мэргэжилтэй. Том охиноо сар гарантай байхад нь хичээлдээ явж эхэлсэн. Харин хүүгээ гурван сартайд нь ажилдаа орсон. Хүний алтан амийг аварна гэж тангараг өргөсөн болохоор цаг наргүй хичээлээ хийх хэрэгтэй. Тиймдээ ч эрүүлийг хамгаалах салбарт найман жил ажиллаад ээжийнхээ үүргийг биелүүлэхээр амралтаа аваад жил болж байна. Охиноо төрүүлчихээд эхний гурван сар хань, хүүхдүүдээ халамжлаад аз жаргалтай сайхан байсан. Өглөөнөөс үдэш хүртэл ажилладаг байсан болохоор цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх, юу хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх талаар хэсэг бодсон.
Их хэмжээний мөнгөөр шууд бизнес хийж чадахгүй. Интернэтэд гэртээ суунгаа орлого олох боломжтой гэсэн заруудыг хаа нэг хараад өнгөрдөг байсан. Гэтэл нэг өдөр охиноо унтуулчихаад фэйсбүүк ороод “багштайгаа учирсан” гэж эелдэгхэн инээмсэглэх түүнийг Ж.Батсумъяа гэдэг. Тэрээр Youtube-ийг багшаа гэж боддог. Учир нь анх тэндээсхүүхдийн бойтог хэрхэн нэхэх талаар бичлэг үзжээ. Ингээд хүүхдээ тэврээд шууд материал авахаар гарчээ. Төд удалгүй нэхмэлийн зүү утас авч ирээд “багш”-ийнхаа бичлэгийг үзээд дагаж хийсэн гэнэ. Анхны туршилт тиймхэн болсон ч шантралгүй бичлэгээ үзэж, уйгагүй оёсны эцэст хэдэн цагийн дотор эвлэгхэн бойтог нэхэж дуусгажээ.
“Санасныг бодвол хөөрхөн болсон. Өөрийн гараар охиндоо бойтог нэхсэн болохоор хурдхан л хүнд үзүүлмээр санагдаж, нөхрийгөө тэсэн ядан хүлээсэн” гэв. Харин хань нь “Миний хайр ямар уран юм бэ. Яасан гоё бойтог вэ” гэж урам өгөхийг сонсоод өөр олон зүйлийг нэхэж эхэлжээ. Бяцхан охиндоо даашинз, цамц, нөмрөг, өмд, сандаал, толгойн гоёл гээд нэхэх боломжтой бүхнийг бичлэг үзэж, уйгагүй оролдсоны эцэст хэнд ч гологдхооргүй нэхэж чаддаг болсон гэнэ. Улаан, ягаан, цагаан гээд өнгөний хослол бүрдүүлж ч нэхэж үзсэн байна. Нэхэх бүртээ загварыг нь шинэчилж, дэгжин чамин болгосоор зарж үзвэл яах бол гэсэн бодол төрчээ.
Төд удалгүй цалинтай ээжийн мөнгө ч бууж, материалаа авахаар охиноо тэврээд Сарангоогийн гар урлалын дэлгүүр рүү явжээ. Утас авахаар очсон хоёр худалдагчтай зөвлөлдөөд толгойн гоёл, хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэг, бөгж хийх материл аваад гарсан гэдэг. Хүүхдийн обручик, боолтыг өнгө загварын өргөн сонголттой хийдэг болов. Түүнчлэн эмэгтэй хүний зүүх бүхий л гоёл чимэглэлийг “багш”-ийнхаа бичлэгийг үзэн дагаж хийгээд өмнөхөөсөө ч уртай болжээ. Хийсэн бүтээлүүдээ том охиндоо зүлгээд хичээлд нь явуулсан нь олон захиалагчийг гоёлыг урлах гүүр нь болсон гэдэг. Сүүлдээ охиныхон ангийн хүүхдүүдийн ээж аавууд утсаар ярьж захиалга өгдөг болжээ.
Гэртээ хүүхдээ харангаа өөрийнхөө гараар бүтээл урлаж, орлого олно гэдэг ээжүүд бидний хувьд гэр бүлийнхээ санхүүд бага ч хувь нэмэр оруулах алтан боломж. Нөхрийнхөө цалинг хүлээгээд суудаг үе өнгөрсөн, ээжүүд гэртээ ч гэсэн мини бизнес эрхэлж болдгийн тод жишээ бол “Уоutubе”-г бизнес болгосон Ж. Батсумъяа юм . Тэрээр гурван хүүхдээ өсгөхийн хажуугаар өөрийн гэсэн бизнестэй болсон залуухан ээж. “Болохгүй, бүтэхгүй, боломжгүй, чадахгүй, ядраад байна” гэсэн үг түүний үгийн санд байхгүй нь ярилцаж байх хугацаанд мэдрэгдэж байв.
“Би чинь гэрийн эзэгтэй хүн. Гэртээ юу хийх ёстой тэр бүхнийг цагийн хуваарийн дагуу хийдэг. Гар урлалынхаа ажлыг хийдэг тогтсон цаг бий. Энэ бүхнийг амжуулахад хоногийн 24 цаг надад багадаад байдаг болсон. Өөрийгөө дайчилж, Үoutube-ээс маш олон зүйлийг сурсан. Хэдийгээр их мөнгө олохгүй ч, өөрийнхөө хүссэн зүйлийг хийж байгаа болохоор сайхан байдаг. Хийсэн бүтээлүүддээ дурлаад л амьдарч байна. Элэг бүтэн, эрүүл саруул, эв нэгдэлтэй амьдрахыг аз жаргал гэж боддог” гэх хөдөлмөрч тэрээр ийн ярилаа.
-Эмч хүн ийм гоё бүтээлүүд урласан гэхээр гайхалтай санагдаж байна. Хүмүүс эмчийг зүү тариур, эмчилгээ хийж яваа дүр төрхөөр нь төсөөлөгддөг шүү дээ.
– Хүмүүс яг л тийм төсөөлөлтэй байдаг. Эмч мэргэжилтэй болохоос бид бусдын адил эмэгтэй, ээж, эхнэр хүн. Эмэгтэй хүн бүхэнд байгалиас заяасан оёж, урлах авьяас байдаг шүү дээ. Авьяасаа л нээх нь чухал. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2010 онд хүний, 2015 хүүхдийн их эмчээр төгссөн. Хүүхдийн баяраар охидууддаа зориулж өөрийн гараар бэлэг барихыг хүссэн. Том охиндоо үсний даруулга, боолт бага охиндоо даашинз, бойтог нэхэж өгсөн.Одоогоор миний урлангийн бүтээлүүд олон төрөлтэй болж байна. Хүүхдийн үсний төрөл бүрийн боолт, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч, бөгжний хослолууд, могой болон багсармал зүүлт гэх зэргээр төрлөө нэмээд байгаа.
-Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд зүгээр суухыг төдийлөн эрмэлздэггүй болжээ. Өөрт байгаа боломж бололцоогоо ашиглаад мини бизнес эрхлээд, интернэтийг ашиглаад орлого олоод байх юм. Та анх гоёл хийх санаагаа хэрхэн олсон бэ?
– Олон мундаг ээжүүдийн хийсэн бүтээлийг хараад өөрөө ч бас хийх боломжтой юм байна гэх сэдлийг авч байлаа. Тэгээд хийж үзэж, хэрэгжүүлж эхэлсэн. Өнөө цагт ээжүүд үнэхээр мундаг болсон. Гар болон эсгий урлал, сүлжээ, online худалдаа гээд л хүүхдээ харангаа мөнгө олдог болсон байна. Миний хувьд мөнгө олохоосоо илүүтэй хоббигоо болгоод хийж байна. Хятадаас оруулж ирж байгаа нэмүү өртөг шингэсэн чанаргүй үнэтэй зүүлт худалдаж авснаас өөрөө хийгээд охидуудаа гоёх нь арай хямд тусдаг. Охин минь ч “Ээжийнхээ бүтээлээрээ гоёно оо” гэдэг. Гоёлынх нь тоо ч нэмэгдсэн. Миний охин ээжийнхээ жижигхэн бизнесийг их дэмжинэ. Ангидаа очоод найзууддаа сурталчилна. Заримдаа захиалга аваад ирдэг. Шинэ жил болон цагаан сарын хэдэн захиалга ангийнхаа хүүхдүүдээс авсан байна лээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм1 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна