Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Үнэнтэй эвлэрч чаддаггүй муухай монгол зан

Нийтэлсэн

-

Агаарын бохирдол буурсан уу. Өөрөөр хэлбэл, утаа багассан уу. Мэдээж тийм. Үүнтэй олон нийт ялангуяа гэр хорооллынхон санал нэг байгаа. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад шүү дээ. Харин цаашид үүнээс ч илүү бууруулах, багасгах ёстой. Энэ бол дараагийн ээлжид хийх ажил. Эхний удаад ямартай ч өмнөх жилүүдийнхээс бууруулж чадсан гэдэг нь л хамгийн чухал. Гэтэл олон нийтийн сүлжээгээр утаа багасаагүй, нэмэгдсэн, тэр ч байтугай агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 23 дахин ихэссэн гэх агуулга бүхий зүйл бичих болов. Энэ бол олон нийтийн толгойг “угаах” гэж хэн нэгэн бүлэг хүмүүсийн зориудаар хийж буй явуургүй үйлдэл гэдгийг иргэд, олон нийт аль хэдийн ойлгожээ. Тодруулбал, төр, засгаас хийж хэрэгжүүлж буй ажлыг харлуулах гэсэн аль нэгэн намын үйлдэл, түүхий нүүрсний бизнес эрхлэгчдийн явуулга гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа нь сайн хэрэг. Нэг үеэ бодвол иргэд олон нийтийн сүлжээгээр “сэвж” буй мэдээлэл, постуудын үнэн, худлыг ялгаж салгадаг болжээ. Дээр дурдсанчлан сөрөг агуулгатай бичвэрт иргэд өөрсдийн үзэл бодлоо ийн илэрхийлсээр байна. Зарим нь бүр баримт нотолгоотой няцаалт хийсэн байв. Тухайлбал, “Өнгөрсөн жил нэгдүгээр хороололд PM2.5 шөнөдөө 400-800 хавьцаа л байдаг байсан. SO2-г бол харж байгаагүй юм байна. Энэ жил бол ганц, хоёр шөнийг эс тооцвол ихэнхдээ 300 дотор байгаад байсан”, “Гэрийн агаар цэвэршүүлэгч ч, tsag agaar.mn ч бага зааж байна. Ихсээд байгааг нь яаж хэмжээд байна”, “Энэ бол нүүрсний наймаачдын сөрөг мэдээлэл. Бусдын хийж чадсаныг үгүйсгэх гэсэн хэсэг хүмүүсийн хортой явуулга гэж харагдаж бна. Харсаар байтал утаа байхгүй л байгаа биз дээ”, “Түүхий нүүрсний утаанд толгой тархи өвдөж хоолой ам хорсдог байсан. 23 дахин ихэсчээд байхад ерөөсөө өвдөхгүй байх юм” гэх сэтгэгдэл хөвөрч байна.
                                                        Үнэн, худлын дэнс

Холбоотой Зураг

Аливаа зүйлийн үнэн, худлыг нотлох хамгийн найдвартай, шилдэг, зөв арга бол тухайн асуудлыг нүдээр харах явдал юм. Үнэн, худлын хооронд буюу нүд, чих хоёрын дунд дөрвөн хуруу зай бий гэдэг. Тиймээс агаарын бохирдол үнэхээр багассан эсэхийг бид бүгд нүдээрээ харж, “Буурчээ” гэдэг үнэлэлт дүгнэлтийг өгч байгаа учраас үүнтэй маргах учиргүй. Дараагийн батлах, нотлох алхам бол мэргэжлийн хүмүүс шинжлэх ухаанд буюу судалгаа шинжилгээнд үндэслэн тайлбарлах явдал. Улаанбаатар хотын агаарын бохирдол, одоо хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшний бүтэц найрлагын талаар мэргэжлийн хүмүүс судалгаа шинжилгээ хийж, Улаанбаатарын агаарт ямар нэг хорт хий байхгүйг мэдэгдэж буй. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшинд агуулагдах хүхэрийн хий түүхий нүүрснийхээс 20 гаруй хувиар илүү гэдгийг Шинжлэх ухааны академийн академич Ж.Тэмүүжин үгүйсгэсэн. Мөн тус академийн Нүүрсний хими-технологийн лабораторийн эрхлэгч Б.Пүрэвсүрэн онолын талаас нь тайлбар өгсөн юм. Тэрбээр “Сайжруулсан шахмал түлш хийж буй нүүрс Багануур, Шивээ-Овоо зэрэг бусад хүрэн нүүрсийг бодвол илүү илчлэг, чанартай. Хамгийн чухал үзүүлэлт буюу дэгдэмхий бодисын гарц нь Багануурын нүүрстэй харьцуулахад 50 хувь бага. Энэ нь онолын хувьд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр агаарт утаа, дэгдэмхий бодис 50 хувь бага үүснэ гэсэн үг. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 50 бууруулна гэдэг нь яалт ч үгүй үнэн” гэв.

Агаар бага бохирдолтой, хэвийн, цэвэр гэсэн үзүүлэлтэй байна

Image may contain: sky and outdoor

Улаанбаатар хотын айл өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглээд багагүй хугацаа өнгөрсөн ч хүйтний эрч хангалттай чангараагүй тул агаарын бохирдол багассан эсэхэд дүгнэлт өгөхөд эрт байв. Харин энэ сарын дунд үеэс буюу ойрын өдрүүдэд цас орж, хүйтний эрч эрс чангарсан. Ингэснээр гэр хорооллын айл өрхүүд галлагаагаа өмнөхөөсөө ч илүү нэмэгдүүлсэн. Тэгсэн ч утаа өнгөрсөн жилүүдийн хэмжээнд хүрээгүй юм. Өөрөөр хэлбэл, харьцангуй бага болсныг хүйтэрсэн эл өдрүүдэд харцгаалаа. Агаарын бохирдол буурсан эсэхийг шалгах бас нэгэн арга бол агаар дахь утаа, түүний найрлагыг хянаж хэмждэг багаж юм. Агаарын чанарын үзүүлэлтийг хянах 36 өндөрлөг цэгээс авсан мэдээгээр өнгөрсөн долоо хоногийн байдлаар РМ10 буюу том ширхэгт тоосонцорын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил бол РМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрчээ. www.agaar.mn сайтад мэдээлснээр өнөөдөр /өчигдөр/-ийн 14.00 цагийн байдлаар хамгийн их бохирдолтой гэгддэг Баянхошуу орчимд агаарын үзүүлэлт 210 буюу бага бохирдолтой байсан бол Зуун айл, Нисэх, Толгойт, МҮОНРТ, Нэгдүгээр хороолол орчимд хэвийн буюу 50-100 гэсэн үзүүлэлттэй байлаа. Харин Амгалан, Мишээл экспо орчимд агаар бохирдолгүй байв. Агаарын чанарын индекс 0-50 байвал агаар цэвэр хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй бол 500-аас давсан үед хүүхэд, ахмад настнуудыг гэрээсээ гарахгүй байх, хүнд ажил хийж болохгүй хэмээн ДЭМБ-аас тогтоожээ. Иймд дээрх үзүүлэлтээс харахад Улаанбаатар хотын агаарын чанар олон улсын байгууллагын тооцдог үзүүлэлтээс хэтрээгүй байна. Энэ үзүүлэлт өдрийн хэмжилт учраас илүү оргил цаг буюу өглөөнийхийг авч үзье. Энэ сарын 18-нд Улаанбаатар хотод -20 хэмийн хүйтэн байсан бөгөөд тухайн өдрийн 9.00 цагийн байдлаар ихэнх байршилд агаарын чанарын индекс 132-237 буюу бага бохирдолтой байв. Харин Баруун дөрвөн зам, Зуун айл орчимд агаарын бохирдол хэвийн, Ургах наран, Монгол газар, Мишээл экспо орчимд цэвэр буюу чанарын индекс 12-45 байжээ.
Тоон үзүүлэлтийн хувьд ийм байна. Бид саяхан бас нэгэн сайн мэдээг хүлээн авсан. Улаанбаатар хот хамгийн их бохирдолтой хотуудын жагсаалтын эхний аравт багтдаг байсан бол энэ удаад хойшилсон тухайгаа олон улсын сайтад мэдээлсэн. Нийслэлийн агаарын бохирдол зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрч, онцгой байдал зарлах түвшинд хүрч байсан цаг саяхан. Өвөл үзэгдэх орчин хязгаарлагдаж, утаа өмссөн хувцаст шингэж, хоолой аманд амтагдан төөрөх шахам явдаг байлаа. Бага насны хүүхдүүд, өндөр настнууд утаанаас үүдэлтэй ханиад томуу тусч, өвөлдөө эмнэлгийн хаалгыг хэдэнтээ татдаг байсан. Утаа нийслэлчүүдийн эрүүл мэнд, эдийн засаг, цаашлаад амь насанд занхалхийлж байсан юм, өнгөрсөн жилүүдэд. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд төр, засгаас маш олон хөтөлбөр, арга хэмжээ авч хэрэгжүүлж, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан ч өнөөдрийн үр дүнд хүрч чадаагүй билээ.
                                                           Тооцоолол хол зөрсөнгүй
Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын айл өрхүүдийг хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Ингэснээр түүхий нүүрсийг бүрэн халж, гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол 40-60 хувь буурна гэж Засгийн газар тооцоолсон. Дээрх шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шинэ стандартын сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж, албан ёсоор ашиглалтад оруулсан юм. Ингэснээр гэр хорооллын айл өрхүүд тус үйлдвэрийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж, өнөөдрийн энэ үр дүнд хүрэв. Жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан гэр хорооллынхон 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоог гаргасан байдаг. Холбогдох албаныхан гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангахын тулд маш олон ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлсэн ч зарим нэг зүйлийг орхигдуулсан нь багагүй асуудал дагуулсан. Олон жил хэрэглэж дадсан түлшнээсээ татгалзаж, шинэ бүтээгдэхүүн хэрэглэж сурах нь хэн бүхэнд амар биш. Тиймээс эхэн үедээ галлагааны тухайд асуудал гарсан ч зааж, зөвлөх ажлыг эрчимжүүлснээр одоо жигдэрч эхлэв. Сайжруулсан шахмал түлш гэр хорооллынхныг ажилтай болголоо, яндангаа хөөлж байна гэж хошигнох нь бодит үнэн юм.

Image may contain: sky and outdoor

Үүссэн асуудлыг холбогдох байгууллагынхан анхааралдаа авч, шаардлагатай арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлж, нөхцөл байдлын талаар долоо хоног бүр мэдээлж байгаа. Тиймээс цаашид айл өрхүүд энэ асуудалд анхаарал хандуулж, аюулгүй байдлаа бүрэн хангаж, сайжруулсан шахмал түлшээ зөв хэрэглээд сурчихвал дахин ийм хүндрэл, бэрхшээл гарахгүй нь ойлгомжтой. Энэ бол цаг хугацааны асуудал. Сайжруулсан шахмал түлшний илч, шаталтын тухайд иргэд ам сайтай байдаг ч үнс их гардаг гэж шүүмжилдэг. Төр, засгаас эцсийн дүндээ бодит үр дүн гарах том шийдвэрийг зоригтой гаргаж, үүний дагуу шинэ түлш үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлсэн учраас эхний удаад алдаа оноотой байх ч түүнийг дараагийн жилүүдэд засч залруулан илүү боловсронгуй болгох нь зүй ёсных. Олон жил утаанд дарлуулсан нийслэлчүүд түүхий нүүрсийг хэрэглээнээсээ халж, шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн нь ийн нүдээ олжээ. Үүнийг бид нүдээрээ харж, иргэдийн сэтгэл хангалуун байгаа сэтгэгдлийг ч сонсч байна. Бодит байдал ийм байхад эсэргүү зүйл бичиж суух нь үнэнтэй эвлэрч чаддаггүй, хэн нэгний хийж бүтээснийг харлуулдаг муухай монгол зан юм даа.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж байна.
Харин 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.
Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна.
Өнөөдөр манай улс өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломж бүрдэж ХПВ-ийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
-Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
-Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
-Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.
Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон.
Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой. Эрт илрүүлэг гэдэг хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй мөртлөө өвчин нь хэдийнэ эхэлснийг хэлж байгаа юм. Тиймээс өвчин үүсэхээс өмнө биш, бүр халдвар авахаас нь өмнө сэргийлж буй вакцин гэж ойлгох хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр6 мин өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг35 мин өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм55 мин өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд57 мин өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент58 мин өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм1 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм1 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр20 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент22 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр22 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм23 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм23 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм23 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд24 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим