Нийгэм
Иргэн төвтэй Хан-Уулынхан
Баримт:1 “Минт Интернэшнл” групп Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 20 ширхэг утлагын аппарат, мөн тус дүүргийн 15-р хорооны Өрхийн эмнэлэгт зургаан аппаратыг хандивлажээ. Ингэснээр дүүргийн эмнэлгийн хүчин чадлыг нэмээд зогсохгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж эхэлнэ.
Баримт:2 ХУД-ийн дүүргийн 60-р сургуульд Японы Хорикава сангаас 20 сая төгрөгийн өртөг бүхий шинээр тохижуулсан Номын санг хүлээлгэн өгчээ. Сурагчид номтой нөхөрлөж, хичээлийн бус цагаа зөв боломжтой болжээ.
Баримт:3 Монгол Улсын Засгийн Газрын хүсэлтээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн малчин өрхийн амьжиргааг хамгаалахад зориулан НҮБ–ын Онцгой Байдлын Хариу Арга Хэмжээний Төв сангийн хүмүүнлэгийн тусламжийн багцыг 12 дугаар хорооны 200-аас доош малтай, бага орлоготой 30 малчин өрхөд олгосон байна.Уг тусламжийн багцад малын тамиржуулах багц, 20 кг бүхий 30 ширхэг малын эрдсийн долооц, 40 кг бүхий 101 шуудай хорголжин тэжээл багтсан бөгөөд малчдад тараах ажлыг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, хорооны оролцоотойгоор зохион байгуужээ.
Баримт:4 Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ иргэдийг хуваарийн дагуу долоо хоног бүрийн хоёр дахь өдөр хүлээн авч уулзсаар иржээ. Ингэснээр дүүргийнхээ иргэдийн амьдрал ахуй, ажил эрхлэлттэй танилцаж, асуудлыг шийдвэрлэх гарц гаргалааг бий болгож чаддаг аж.
Баримт:5 Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо нь 14100 гаруй иргэн оршин суудаг бөгөөд үүнээс зорилтот бүлгийн 70 гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг байна.
Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээлтэй байдаг билээ.Баримт:6 Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг хогын цэг дээр хог ялгаж, ялгасан хогоо ченжүүдэд тушааж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулдаг иргэд олог байдаг. Тэдний амьдрал ахуйтай танилцах зорилгоор Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны дарга Б.Дагвадорж, өрхийн хөгжил хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Буянхүү,12-р хорооны хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Гансүх, Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байршуулах үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулжээ.
Баримт: 7 Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас иргэдрүүгээ чиглэсэн олон ажлыг хийдэг. Тэдний нэг болох үнэ төлбөргүй сургалтанд иргэд жилээс жилд идэвхтэй хамрагддаг байна. Албан бус-Насан туршийн боловсролын төв нь насан туршийн боловсролын үйлчилгээг дараах 5 чиглэлийн хүрээнд явуулдаг. Үүнд:
- Гэр бүлийн боловсрол
- Хууль эрх зүйн боловсрол
- Иргэний боловсрол
- Гоо зүй-мэдрэмжийн боловсрол
- Амьдрах ухааны боловсрол чиглэлийн хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй боловсрол эзэмшүүлэн мэргэжил олгодог бөгөөд сургалт, сурталчилгаа, олон нийтийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулдаг. Мөн мэргэжлийн чиг баримжаа олгох дараах сургалтуудад өдөр бүр нэмэлт элсэлт авч байна. Үүнд
- Компьютерын анхан, дунд, гүнзгий шат
- Оёдол, эсгүүр
- Үсчин
- Гоо засалч, маникюр
- Даалин оёх
- Англи хэлний анхан шатны сургалтууд хичээллэж байна.Суралцахыг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлнэ.
- Хорооны Засаг даргын тодорхойлолт
- 1% цээж зураг
- Иргэний үнэмлэхний хуулбар
Холбогдох утас: 70000448, 95021560
Баримт:8 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн 10 дах жилдээ 2019 оны 02 сарын 20-24-ий хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ХУД-ын ЕБС-ийн 12 баг, 3 насны ангилалд оролцсоноос, Ахлах нас /эрэгтэй/ Н.Эрдэнэбилэг багштай 15-р сургууль, Ахлах нас /эмэгтэй/, дунд нас /эрэгтэй, эмэгтэй/ У.Гэрэлт-Од багштай 52-р сургуулийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.
Баримт:9 “Хүүхдийн клиник сувилал -4” нь 1.5-2.6 хүртлэх настай цус багадалтай, рахиттай, жингийн хоцрогдолтой гэх мэт архаг суурь өвчтэй хүүхдүүдийг хоол эмчилгээ, уламжлалж, нөхөн сэргээх эмчилгээгээр сувилан эрүүлжүүлдэг бөгөөд сувиллын үйл ажиллагаагаа танилцуулах, туршлага солилцох “ХООЛООР СУВИЛАХУЙ-ЭМГҮЙГЭЭР ЭМНЭХҮЙ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулжээ.
Баримт:10 Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2018 оны Санхүүгийн тайланг Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж Сангийн сайдын батласан бодлого, журам, зааврын дагуу үнэн зөв, бодитой, шударга илэрхийлсэн тул Нийслэл дэх Төрийн Аудитын Газраас зөрчилгүй санал дүгнэлт авлаа.
Баримт :11 Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны иргэн Э.Даваадорж нь 2015 онд Хан-Уул дүүргийн 63-р дунд сургуулийг төгссөн бөгөөд суралцах хугацаандаа спортоор идэвхтэй хичээллэж ирсэн тамирчин юм.Тэрбээр 2019 оны 03 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан “Тусгай олимп”-ийн 15 дахь удаагийн зуны наадмын Хөл бөмбөгийн төрөлд оролцож мөнгөн медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн байна.
Баримт:12 Солонгос улсын Гёнгсан аймгийн Хаман сумын зочид төлөөлөгчид 2019 оны 04 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах ажлын айлчлал хийжээ. Хаман сумаас тус сумын Газар тариалангийн технологийн төвийн захирал Ма Жонму, Тарвас хариуцсан багийн дарга Хуан Хэжинь, Харилцаа хамтын ажиллагаа хариуцсан багийн дарга Чон Өньжа, Хүлэмж суурилуулах компани Захирал Кан Ёнду нар Хан-Уул дүүрэгт хүрэлцэн ирсэн аж. Тус зочид төлөөлөгчдийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан болон дүүргийн төлөөлөгчид дүүргийн хөдөө аж ахуй, газар тариалангийн өнөөгийн нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулан, цаашид энэ чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Баримт:13 Жижиг дунд үйлдвэр эрхэлдэг иргэдэд тулгамддаг гол асуудал бол эрсдэлгүй бизнесээ эхлүүлэх юм.Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн ээлжит сургалтанд Хан-Уул дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч 11 иргэн хамрагдаж амжилттай төгслөө. Газар тариалан, монгол гутал, үндэсний хувцас, жимс жимсгэнэ тариалах, номын худалдаа, гар урлал, модон эдлэл үйлдвэрлэдэг гээд өөрийн бизнесээ эхлүүлээд тодорхой хугацааг өнгөрсөнч “бизнес эрхлэгч” гэдэг талаасаа өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай юм байна гэх зорилгоор дээрх үйлдвэр эрхлэгч нар маань энэ удаагийн сургалтанд хамрагдаж үр дүнгээ үзлээ.
Баримт:14 Хоггүй Хан-Уул-2019 аяны хүрээнд “Цэвэр орчин-Цэнгэг Туул” уриан дор туул голоо цэвэрлэх хөдөлгөөнийг амжилттай эхлүүлж ажилласан байна. “Цэвэр орчин-Цэнгэг Туул” уриан дор Туул river challenge буюу Туул голоо цэвэрлэх хөдөлгөөнийг өрнүүлэн эхний үе шатны цэвэрлэгээг “Улаанбаатар буян” ХХК-ийн 120 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон Яармагийн гүүрнээс баруун зүгт Туул гол дагуух 3.0 км зайд 8 тн хог хаягдлыг цэвэрлэж ажиллалаа.Баримт:15 2019 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “ЖҮДО БӨХ”-ийн тэмцээний алтан цомын эздээр Хан-Уул дүүргийн баг тодорсон юм. Тэмцээнээс Хан-Уул дүүргийн МУГД Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ багийн тамирчид :
-44 кг жинд А.Нямхишиг алтан медаль
-57 кг жинд А.Намуундалай алтан медаль
-70 кг жинд Т.Намуунаа алтан медаль
+70 кг жинд Ө.Одончимэг алтан медаль
-57 кг жинд М.Номинзаяа мөнгөн медаль нийт 4 алт, 1 мөнгөн медаль хүртэж байгууллагын дүнгээр 1-р байрт шалгарч алтан цомын эздээр шалгарлаа.
Баримт :16Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсолсон. Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран “Сайн багш – Сайхан гэр бүл” гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг анхлан зохион байгуулсан юм.
Баримт 17 Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний байгууллагын гадна орчны ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлэн хүрээлэн буй орчноо хамгаалах, иргэдийн ая тухтай эрүүл орчин нөхцлийг бүрдүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо идэвх санаачилгыг дэмжин, үе шаттайгаар жил бүр үндэсний мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.Тус үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, Сургууль, Цэцэрлэг, Сууц Өмчлөгчдийн Холбоод “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж Хан-Уул дүүрэгт 10 мянган мод, бут сөөг тарьлаа.
Баримт:18 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2019 онд Хан-Уул дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
Төлөвлөгөөнөөс гадна дүүргийн Засаг даргын санаачлагаар хэрэгжүүлж буй онцлог үйл ажиллагаа нь дүүргийн “Засаг даргын дэргэдэх 24 хэлтэс, албад зорилтот 987 өрхүүдийг хариуцан ажиллах хуваарь”-ийг баталсан. . Дээрх зохион байгуулалтын ажлын үр дүнд зорилтот өрхийн 71 иргэнд иргэний үнэмлэх, 14 хүүхдэд төрсний гэрчилгээг нь гардуулан өглөө. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ гардан авсан хүүхэд, иргэд баярласан талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ дүүргийн удирдлагуудаас сонирхсон зүйлээ асууж тодрууллаа.Баримт:19 Галын аюулд гэрээ алдсан зургаан хүүхэдтэй айлд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдваржавхлан өргөө цагаан гэр өгсөн юм. Б.Гүррагчаагийнд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрт нь гэнэт гал гарч зөвхөн өмссөн хувцастайгаа 10 сартайгаас 12 насны 6 хүүхдүүдийн хамт орох оронгүй болоод байсан юм. Гал гарах үед эхнэрийн хамт гадуур ажилтай явж байсан бөгөөд 6 хүүхэд нь унтаж байжээ.
Баримт:20 Хан-Уул дүүргийн арьс ширний нийтийн 10 дугаар байрнй эхний ээлжийн 40 айл шинэ орон сууцанда орлоо. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших арьс ширний нийтийн 10 дугаар байр нь хагас зуун жилийн насжилттай уг байранд нийт 70 гаруй иргэн амьдардаг бөгөөд өнөөдөр эхний 40 айл шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа. 2017 оны 06 дугаар сард шав тавигдаж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Нью Биг Фиш Констракшн” ХХК-ийн гүйцэтгэлээр эхний ээлжинд 20 айлын байрыг буулган, газар дээр нь 40 айлын орон сууц барьсан юм. Тус 40 айлын шинэ орон сууцанд 10, 12 дугаар байрны 40 айлыг үнэ төлбөргүйгээр оруулж байгаа юм.
Баримт:21 2019-2020 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэнэ. Тус дүүрэгт хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаартай холбоотойгоор улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийг өргөтгөх, шинэ барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байна. 2019-2020 онд нийт 1280 суудлын хүчин чадалтай 3 сургуулийн өргөтгөл /52, Буянт-Ухаа цогцолбор сургууль, 114/ ашиглалтанд орох бөгөөд дүүргийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэж байсан сургуулиуд 2 ээлжээр хичээллэх боломжтой болсон байна.
Баримт:22 Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар дүүргийн төрийн албан хаагчид сайн дураараа нэгдэн дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний дундын агуулах дээр 3 цагийн дотор 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан шахмал түлш хандивлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тус сайн үйлсийн аянг Хан-Уул дүүргийн албан хаагчид 10 дугаар сарыг дуустал үргэлжлүүлэх бөгөөд сайн үйлсийн ажлыг эхлүүлэн бодит үр дүнтэй санаачлагатай ажил хэрэгжүүлж буй дүүргийн удирдлагууд, албан хаагчдад иргэд баярлаж, талархсанаа илэрхийлэн ажлын амжилт хүслээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Баримт:-23 Нийслэлийн 2019 оны шилдэг хороо, шилдэг хэсгийн ахлагч нарын баг шалгаруулалтанд Хан-Уул дүүрэг амжилттай оролцсон байна.Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хороодын албан хаагчдыг чадавхжуулах, мэдээллийн бодит байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг чиглүүлэх зорилготой тус уралдаанд Хан-Уул дүүрэг амжилттай оролцож, хоёрдугаар байранд орлоо. Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо, Шилдэг хэсгийн ахлагч нарын баг” шалгаруулах болзолт уралдаан буюу “Манай хороо – Миний гудамж” аянд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 1200 гаруй СӨХ, 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон 17000 орчим иргэнийг хамрагдсан байна.
Шилдэг хэсгийн ахлагч нарын багаар 16 дугаар хороо
Шилдэг хороогоор 7 дугаар хороо гуравдугаар байранд, 8 дугаар хороо тусгай байр
Гэр хорооллын шилдэг хороогоор 13 дугаар хороо дэд байр
Байшин хорооллын шилдэг хорооллоор 1 дүгээр хороо гутгаар байр
Шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар “Мандах СӨХ”, “Түмэн шувуу” ХХК тус тус тусгай байр
Хог хаягдлын менежменттэй байгууллагаар “Хан-Уул – Агро” ОНӨААТҮГ-ын газар гутгаар байр
Гэр хорооллын шилдэг өрхөөр 13 дугаар хорооны иргэн М.Жаргалсайхан дэд байр тус тус эзэлж шагналаа гардан авлаа.
Баримт:24 Улсын үзлэгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар “Бүрэн хангалттай” үнэглэгджээ. “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт 2019 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд ажиллалаа. Дөрвөн жил тутам явагддаг тус улсын үзлэгээр албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр шалгуулж 93,6% буюу “Бүрэн хангалттай” үнэлэгдлээ.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр24 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм21 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ