Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Онлайн оффисын багш Б.Гэрэлчимэг

Нийтэлсэн

-

Түүнийг Б.Гэрэлчимэг бүсгүй урьсан юм. Тэрбээр 30 настай. АНУ-ын Сиэтлл хотод гэр бүлийн хамт амьдардаг энгийн нэгэн Монгол бүсгүй. Яагаад ч юм түүний амьдрал надад сонирхолтой санагддаг. Интернэт орчинд эерэг энерги түгээж 54 мянган эмэгтэйг нэг дор нэгтгэж сурах хүсэл мөрөөдлийнх нь гүүр болдог учраас тэр. Хүн хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг Б.Гэрэлчимэг үйлдлээрээ харуулж явна. Арван жилийн сурагч байхдаа хэлнийхээ хичээлд тааруухан сурагч байсан тэрээр өдгөө олон эмэгтэйг англиар уншиж, бичихэд сургаж байна, зөвхөн фэйсбүүкээр гээд боддоо. Арван жилийнх нь зорилго Б.Гэрэлчимэгийг хурцалж, англи хэлийг бие даан сурсан нь өнөөгийн хэмжээнд хүрэх гол хөшүүрэг болсон хэрэг. Нэг үгээр Б.Гэрэлчимэг дан ганц өөрийгөө хөгжүүлэхийг зорьсонгүй. Бидний өдөр тутмын хэрэглээ, өглөө бүр шинэхэн талх худалдаж авдагтай агаар нэг хэмжээнд дадсан цахим орчноор дамжуулж англи хэлийг зааж эхэлсэн нь энэ. Зарим нэгэнд нь жигтэй сонсогдож болох юм. Гэхдээ Б.Гэрэлчимэгийн үүсгэн байгуулсан 61 мянган гишүүнтэй Ladies групп бол түүний цахим орчин дахь оффис.

Бүх гишүүн нь эмэгтэй, тэр дундаа гэртээ хүүхдээ хардаг ээжүүдээс бүрддэг энэ группыг бусадтай нь харьцуулахад тодорхой хэмжээнд жин дарна, хамгийн идэвхтэйд нь орно. Хэн нэгнийг шүүмжлэх, бусдад үзэл бодлоо тулгах, уур бухимдлаа гаргах магадгүй гомдлоо тайлах, худалдаа наймаа хийх, элдэв зар оруулах нь энэ группт хориотой, гишүүдийн ягштал барих ёстой дүрэм. Манайд тогтсон уламжлал төдийгүй дэлхий нийтэд явдаг ойлголтоор гэртээ хүүхдээ хардаг ээжүүд өглөөнөөс орой хүртэл амсхийх завгүй ажиллах нь энүүхэнд. Бага насны хүүхдээ харахын хажуугаар гэрийнхээ бүхий л ажлыг амжуулсаар өөртөө гаргах цаг тун хомс. Олдсон хоромхон хугацаагаа юунд зарцуулж буйг нь энгийнээр гадарлах гээд үзвэл телевиз үзэх эсвэл ухаалаг утсаараа дамжуулан нийгмийн сүлжээтэй холбогддог болов уу.

Гэвч тэнд ямар мэдээлэл зонхилж байгаа нь тодорхойгүй. Хэн нэгний аминд хүрсэн, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллээс эхлээд өөрийн эрхгүй сөрөг хандлагад автах магадлал нь өндөр. Эргээд бяцхан амралтаа стресстэж дуусгана. Адаглаад гэртээ хүүхдээ харангаа ямар нэгэн сургалтад сууя гэхээр цаг заваас гадна төлбөр мөнгөний асуудал тэдний хүсэл эрмэлзлэлийг үгүй хийх гэмтэй. Амьдралын төвшин харилцан адилгүй байдаг нь ч үүнд багахан “босго” тавина. Ийм л нэгэн амьдралын, хүрээлэн буй орчны, нийгмийн стресст хичнээн ээж хүссэн хүсээгүй ордгийг хэлж мэдэхгүй. Лав хүүхдээ харж байгаа ээжүүдийн дийлэнх хувь нь зовлон нэгтэй болов уу. Харин гэртээ хүүхдээ харангаа Б.Гэрэлчимэгийн сургалтад хамрагдсан ээжүүд өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг. Тэрээр цахим ертөнцөөр сургалт явуулаад хоёр жил англи хэлийг заагаад найман жилийг ардаа үджээ.

Одоогийн байдлаар зөвхөн цахимаар 1000 гаруй ээжид анхан болон ахисан шатны хичээлийг заажээ. 1000 гэдэг мөнгөөр илэрхийлбэл өнөөгийн нийгэмд мэдээж бага дүн. Боодол бохины л мөнгө. Харин хүнээр илэрхийлбэл их. Дундаж хүүхэдтэй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоотой тэнцэнэ. Томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийж байгаа барилгын компанийн ажилчдын тооноос хол давна. Ийм тооны ээжүүдийн оюунд Б.Гэрэлчимэг хөрөнгө оруулалт хийжээ. “Манай группын гишүүд гэртээ хүүхдээ хардаг ээжүүд. Төрснийхөө дараа бусдаас хоцроод байгаа юм шиг, хэнд ч үнэлэгдэхгүй байгаа мэт сэтгэгдэл надад төрж байсан. Зовлонг нь мэдэх болохоор тийм л үед нь ээжүүддээ туслахыг хүссэн” хэмээн Б.Гэрэлчимэг ярилаа. Үнэхээр ч тийм. Саяхан нэгэн судалгааны байгууллагаас Монголчуудын цахим орчин дахь хэрэглээний талаарх сонирхолтой тоо баримтыг гаргажээ. Судалгаанд дурдсанаар ухаалаг утастай хүн бүр өдөрт дунджаар найман цагийг цахим орчинд өнгөрүүлж байгааг онцолжээ. Хоногийн 24 цаг гэж тооцоход түүнийхээ гуравны нэгийг зөвхөн цахим орчинд өнгөрүүлж байгаа нь нэг талаараа эмзэглэмээр тоо, нөгөө талаар биднийг цахим ертөнцөөс ямар хэмжээнд дөнгөлөөтэй байгааг илтгэнэ. Харин тэрхүү найман цагийн дөрвийг нь хэл сурахад зарцуулах нь гэртээ байгаа ээжүүдэд боломжийн хувилбар.“Би өдөрт дунджаар 6-8 цагийг интернэтэд өнгөрүүлдэг. Энэ нь миний онлайнаар ажлаа хийдэгтэй шууд холбоотой. Онлайн байх үедээ хичээлээ зааж байдаг.Сүүлийн үед интернэтийн хэт зохисгүй хэрэглээний талаар хөндөгдөж эхэлсэн нь үнэн.

Цахим ертөнц гэх энэхүү зүйлийг өөрийн мэдлэгийг тэлэх, өөртөө ашигтайгаар ашиглаж чадвал тийм ч муу зүйл гэж боддоггүй. Зөв ашиглавал дэлхийтэй харилцах хамгийн том цонх төдийгүй Монголд байхгүй дэлхийн боловсролыг эзэмших гарц юм” гэдгийг тэрээр онцолсон. Өдгөө Б.Гэрэлчимэгийн үүсгэн байгуулсан Ladies группээр дамжуулан англи хэл сурсан ээжүүдээс 10 нь TOEFL-д тэнцэж, 100 орчим нь гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компанид ажилд оржээ. Тэдгээрээс зөвхөн англи хэлээр ярилцлага өгч хүссэн ажилдаа орсон нэгэн ч байна. Гэхдээ Б.Гэрэлчимэгийн энэхүү сургалт зөвхөн англи хэл заахаар хязгаарлагдсангүй. Англи хэлийг сайн сурсан сурагчдаасаа шалгалт авч, онлайн сургалтынхаа туслах багшаар ажиллуулж, цалинжуулдаг болжээ. Одоогийн байдлаар найман эмэгтэйг цалинжуулж байгаа гэнэ. Гэртээ хүүхдээ харахын хажуугаар цалинтай ажиллана гэдэг ээжүүдийн хувьд олдоод байх боломж биш. “Би багшийнхаа англи хэлний сургалтад гурван сар суусан. Англи хэлээр чөлөөтэй ярьж, бичиж сурсандаа баяртай байна. Одоогоор туслах багш хийгээд хоёр сар болж байгаа. Өдөрт 24 сурагчид дөрвөн цагаар ярианы дадлага хичээл ордог. Гэрээсээ интернэтээр холбогдож хичээл заадаг ч бусдын адил ажлын таван өдөртэй. Хүүхдээ хараад орлогогүй сууж байгаа ээжүүдэд гэрээсээ хичээл заагаад тодорхой хэмжээний цалинг сар бүр авах нь ховор боломж. Хагас цаг ажиллаа гэхэд тун боломжийн цалин авчихдаг” хэмээн түүний цахим сургалтаар хэлний мэдлэгээ дээшлүүлсэн М.Хулан хэлсэн юм.

Б.Гэрэлчимэг бүсгүй урьсан юм. Тэрбээр 30 настай. АНУ-ын Сиэтлл хотод гэр бүлийн хамт амьдардаг энгийн нэгэн Монгол бүсгүй. Яагаад ч юм түүний амьдрал надад сонирхолтой санагддаг. Интернэт орчинд эерэг энерги түгээж 54 мянган эмэгтэйг нэг дор нэгтгэж сурах хүсэл мөрөөдлийнх нь гүүр болдог учраас тэр. Хүн хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг Б.Гэрэлчимэг үйлдлээрээ харуулж явна. Арван жилийн сурагч байхдаа хэлнийхээ хичээлд тааруухан сурагч байсан тэрээр өдгөө олон эмэгтэйг англиар уншиж, бичихэд сургаж байна, зөвхөн фэйсбүүкээр гээд боддоо. Арван жилийнх нь зорилго Б.Гэрэлчимэгийг хурцалж, англи хэлийг бие даан сурсан нь өнөөгийн хэмжээнд хүрэх гол хөшүүрэг болсон хэрэг. Нэг үгээр Б.Гэрэлчимэг дан ганц өөрийгөө хөгжүүлэхийг зорьсонгүй. Бидний өдөр тутмын хэрэглээ, өглөө бүр шинэхэн талх худалдаж авдагтай агаар нэг хэмжээнд дадсан цахим орчноор дамжуулж англи хэлийг зааж эхэлсэн нь энэ. Зарим нэгэнд нь жигтэй сонсогдож болох юм. Гэхдээ Б.Гэрэлчимэгийн үүсгэн байгуулсан 61 мянган гишүүнтэй Ladies групп бол түүний цахим орчин дахь оффис.

Бүх гишүүн нь эмэгтэй, тэр дундаа гэртээ хүүхдээ хардаг ээжүүдээс бүрддэг энэ группыг бусадтай нь харьцуулахад тодорхой хэмжээнд жин дарна, хамгийн идэвхтэйд нь орно. Хэн нэгнийг шүүмжлэх, бусдад үзэл бодлоо тулгах, уур бухимдлаа гаргах магадгүй гомдлоо тайлах, худалдаа наймаа хийх, элдэв зар оруулах нь энэ группт хориотой, гишүүдийн ягштал барих ёстой дүрэм. Манайд тогтсон уламжлал төдийгүй дэлхий нийтэд явдаг ойлголтоор гэртээ хүүхдээ хардаг ээжүүд өглөөнөөс орой хүртэл амсхийх завгүй ажиллах нь энүүхэнд. Бага насны хүүхдээ харахын хажуугаар гэрийнхээ бүхий л ажлыг амжуулсаар өөртөө гаргах цаг тун хомс. Олдсон хоромхон хугацаагаа юунд зарцуулж буйг нь энгийнээр гадарлах гээд үзвэл телевиз үзэх эсвэл ухаалаг утсаараа дамжуулан нийгмийн сүлжээтэй холбогддог болов уу.

Image may contain: Zuugii Zoey Boldbaatar

Гэвч тэнд ямар мэдээлэл зонхилж байгаа нь тодорхойгүй. Хэн нэгний аминд хүрсэн, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллээс эхлээд өөрийн эрхгүй сөрөг хандлагад автах магадлал нь өндөр. Эргээд бяцхан амралтаа стресстэж дуусгана. Адаглаад гэртээ хүүхдээ харангаа ямар нэгэн сургалтад сууя гэхээр цаг заваас гадна төлбөр мөнгөний асуудал тэдний хүсэл эрмэлзлэлийг үгүй хийх гэмтэй. Амьдралын төвшин харилцан адилгүй байдаг нь ч үүнд багахан “босго” тавина. Ийм л нэгэн амьдралын, хүрээлэн буй орчны, нийгмийн стресст хичнээн ээж хүссэн хүсээгүй ордгийг хэлж мэдэхгүй. Лав хүүхдээ харж байгаа ээжүүдийн дийлэнх хувь нь зовлон нэгтэй болов уу. Харин гэртээ хүүхдээ харангаа Б.Гэрэлчимэгийн сургалтад хамрагдсан ээжүүд өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг. Тэрээр цахим ертөнцөөр сургалт явуулаад хоёр жил англи хэлийг заагаад найман жилийг ардаа үджээ.

Одоогийн байдлаар зөвхөн цахимаар 1000 гаруй ээжид анхан болон ахисан шатны хичээлийг заажээ. 1000 гэдэг мөнгөөр илэрхийлбэл өнөөгийн нийгэмд мэдээж бага дүн. Боодол бохины л мөнгө. Харин хүнээр илэрхийлбэл их. Дундаж хүүхэдтэй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоотой тэнцэнэ. Томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийж байгаа барилгын компанийн ажилчдын тооноос хол давна. Ийм тооны ээжүүдийн оюунд Б.Гэрэлчимэг хөрөнгө оруулалт хийжээ. “Манай группын гишүүд гэртээ хүүхдээ хардаг ээжүүд. Төрснийхөө дараа бусдаас хоцроод байгаа юм шиг, хэнд ч үнэлэгдэхгүй байгаа мэт сэтгэгдэл надад төрж байсан. Зовлонг нь мэдэх болохоор тийм л үед нь ээжүүддээ туслахыг хүссэн” хэмээн Б.Гэрэлчимэг ярилаа. Үнэхээр ч тийм. Саяхан нэгэн судалгааны байгууллагаас Монголчуудын цахим орчин дахь хэрэглээний талаарх сонирхолтой тоо баримтыг гаргажээ. Судалгаанд дурдсанаар ухаалаг утастай хүн бүр өдөрт дунджаар найман цагийг цахим орчинд өнгөрүүлж байгааг онцолжээ. Хоногийн 24 цаг гэж тооцоход түүнийхээ гуравны нэгийг зөвхөн цахим орчинд өнгөрүүлж байгаа нь нэг талаараа эмзэглэмээр тоо, нөгөө талаар биднийг цахим ертөнцөөс ямар хэмжээнд дөнгөлөөтэй байгааг илтгэнэ. Харин тэрхүү найман цагийн дөрвийг нь хэл сурахад зарцуулах нь гэртээ байгаа ээжүүдэд боломжийн хувилбар.“Би өдөрт дунджаар 6-8 цагийг интернэтэд өнгөрүүлдэг. Энэ нь миний онлайнаар ажлаа хийдэгтэй шууд холбоотой. Онлайн байх үедээ хичээлээ зааж байдаг.Сүүлийн үед интернэтийн хэт зохисгүй хэрэглээний талаар хөндөгдөж эхэлсэн нь үнэн.

Цахим ертөнц гэх энэхүү зүйлийг өөрийн мэдлэгийг тэлэх, өөртөө ашигтайгаар ашиглаж чадвал тийм ч муу зүйл гэж боддоггүй. Зөв ашиглавал дэлхийтэй харилцах хамгийн том цонх төдийгүй Монголд байхгүй дэлхийн боловсролыг эзэмших гарц юм” гэдгийг тэрээр онцолсон. Өдгөө Б.Гэрэлчимэгийн үүсгэн байгуулсан Ladies группээр дамжуулан англи хэл сурсан ээжүүдээс 10 нь TOEFL-д тэнцэж, 100 орчим нь гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компанид ажилд оржээ. Тэдгээрээс зөвхөн англи хэлээр ярилцлага өгч хүссэн ажилдаа орсон нэгэн ч байна. Гэхдээ Б.Гэрэлчимэгийн энэхүү сургалт зөвхөн англи хэл заахаар хязгаарлагдсангүй. Англи хэлийг сайн сурсан сурагчдаасаа шалгалт авч, онлайн сургалтынхаа туслах багшаар ажиллуулж, цалинжуулдаг болжээ. Одоогийн байдлаар найман эмэгтэйг цалинжуулж байгаа гэнэ. Гэртээ хүүхдээ харахын хажуугаар цалинтай ажиллана гэдэг ээжүүдийн хувьд олдоод байх боломж биш. “Би багшийнхаа англи хэлний сургалтад гурван сар суусан. Англи хэлээр чөлөөтэй ярьж, бичиж сурсандаа баяртай байна. Одоогоор туслах багш хийгээд хоёр сар болж байгаа. Өдөрт 24 сурагчид дөрвөн цагаар ярианы дадлага хичээл ордог. Гэрээсээ интернэтээр холбогдож хичээл заадаг ч бусдын адил ажлын таван өдөртэй. Хүүхдээ хараад орлогогүй сууж байгаа ээжүүдэд гэрээсээ хичээл заагаад тодорхой хэмжээний цалинг сар бүр авах нь ховор боломж. Хагас цаг ажиллаа гэхэд тун боломжийн цалин авчихдаг” хэмээн түүний цахим сургалтаар хэлний мэдлэгээ дээшлүүлсэн М.Хулан хэлсэн юм.

Image may contain: 1 person

Дунд шатны суралцагч байсан тэрээр өдгөө Б.Гэрэлчимэгийн туслах багшийн ажил хийж байгаа нь энэ. Цалингийн тухайд цухас дурдахад 900 мянган төгрөг. Эндээс онлайнаар сурсан мэдлэгээ бусдад заасныхаа хариуд төсвийн байгууллагын ажилтнаас ч төө илүү цалин авдгийг харж болно. Англи хэлийг мэддэг ч ярьж хэрэглээ болгож чаддаггүй байсан. Англи хэлийг сайн сурах шаардлага амьдралд маань тулгарсан. Тиймээс багшынхаа сургалтанд хамрагдсан нь хамгийн зөв гарц байсан. Англи хэлийг хүчээр биш сонирхлоороо суралцаж эхэлсэн. Энэ бол багшийн заах арга барилын онцлог. Сургалтын явцад ажлын ярилцлагад ч орсон. Хамгийн гайхалтай нь би англи хэлээр ярилцлага өгөхдөө маш амжилттай өгсөн. Богино хугацаанд маш сайн ахисан маань ингэж үр өгөөжөө өгсөнд баяртай байгаа”хэмээн “Ladies” группын гишүүн А.Халиун хэлж байлаа. Алс хол АНУ д амьдарч байгаа ч Монголдоо байгаа ээжүүдэд хэл зааж бас заримыг нь цалинжуулж байгаа нь цаанаа л бахархам. Өдгөө Б.Гэрэлчимэг монгол бүсгүйчүүдэд зориулсан ширээний ном гаргасан нь хэвлэлтээс гарчээ. Тэрээр “Бидний хувьд англи хэлний ном үргэлж л дүрмийн эсвэл унших агуулгатай байдаг. Тиймээс зөвхөн бүсгүйчүүдэд зориулж бүх зүйлийг цогц оруулсан сонирхолтой ном гаргасан. 60 хоногийн турш англи хэлээ хэрхэн сайжруулах талаао товч тодорхой заасан байгаа. Эерэг энерги, эрч хүч өгөх урамын үгс, сонирхолтой түүхийг оруулсан. Мөн шинэ үг бичих, сурсан зүйлээ тэмдэглэх зай бий. Өдөр бүр цээжлэх үг, амьдралд ойр харилцан яриаг ч багтаасан. Өдрийн тэмдэглэлээ бичих хэсэг, дууг сонсож цээжлэх талаар ч оруулсан байгаа. Ер нь бол англи хэлийг цогцоор нь өдөр бүр сурах боломжийг олгож байгаа юм” гэв. Үүний хажуугаар Б.Гэрэлчимэгийн эхлүүлсэн нэгэн сургалтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь, америкчуудад тэрээр давхар монгол хэл зааж эхэлжээ. Ингэхийн тулд өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгуулах нь чухал гэдгийг тэрээнрхэлсэн. Тэгж байж тэндэхийн иргэд монгол хэлийг сонирхож, сурахдаа ч хүндэтгэлттэй ханддаг гэнэ. Түүнчлэн долоо хоногт нэг удаа Монголын ахуй соёлыг сурталчлах сургалтыг зохион байгуулна. АНУ-ын иргэдийн Монголын талаарх мэдлэг нь харилцан адилгүй. Далайн эргий том хотуудад нь Монголын Монголын тухай харьцангуй гадарладаг бол бусад газарт нь огт мэддэггүй аж. “Америк хүмүүсийн хувьд хамгийн анхны уулзаж буй Монгол хүн нь байх тохиолдол олонтой байдаг учраас Монгол хүмүүс эелдэг, боловсролтой, сайхан сэтгэлтэй гэсэн бодлыг аль болох төрүүлэх юмсан гэж хичээж, алхам бүрээ зөв зүйтэй байлгахыг хичээдэг” хэмээн ярьсан тэрээр Малайзын Куала Лумпур хотод Бизнесийн Удирдлагын магистр хамгаалж, өнгөрсөн хавар Өмнөд Сиатлын их сургуулийг амжилттай дүүргэж, шилдэг оюутнаар тодорсон байна.

Хэзээ эх орондоо ирэх тухай түүнээс лавлахад “Монголдоо очиж амьдрах юмсан гэж их боддог. Одоогийн байдлаар арай болоогүй мэт санагддаг. Яагаад болоогүй байгаа нь шалтгаантай. Мэдлэгийн төвшин өсөж байгаа ч хувь хүний төлөвшлийн хувьд сурч мэдэх зүйл их байна. АНУ-аас өөрийн орны хөрсөнд нутагшуулах олон зүйлийг өөрийн болгох хүртлээ илүү ихийг сурах зорилгыг өөртөө тавьсан.Эх орондоо очоод олон сайхан зүйлийг хийнэ. Миний мөрөөдөл бол Монголдоо маш сайн гадаад хэлний сургуультай болох. Гадаад хэлний хувийн сургуулиуд байдаг ч сургалтын төлбөр нь хэт өндөр. Төлбөрөөс нь болоод жирийн иргэдийн хүүхдүүд суралцах ямар ч боломж байдаггүй. Тиймээс хүссэн хүн бүхэн хүүхдээ сургах боломжтой маш сайн англи хэлний сургууль нээхийг мөрөөддөг. болохоор дундаж болон түүнээс доогуур орлоготой хүүхдүүд сурах боломжтой, маш сайн англи хэлний сургууль нээхийг мөрөөддөг” гэв.

Мөн тэрээр “Миний хобби бол аялах. 2009 оноос хойш 16 орноор аялсан. Аялах бүртээ шинэ содон зүйлийг сурдаг. Хамгийн сэтгэлд үлдсэн газар бол Балба улс. Балбад Монгол омгийнхон гэж нэрлэдэг хүмүүсийн дунд 10 хонож байлаа. Тэднээс яагаад ийн нэрийдэх болсныг асууж, Монголынхоо тухай ярьж өгч зураг, видео үзүүлж, тайлбарлаж өгсөн. Тэд ядуу хүмүүс байсан ч надад их санаа тавьж, оймс, бээлий нэхэж өгсөн. Сэрүүхэн байсныг ч хэлэх үү. Баярласан сэтгэлээ илэрхийлэх гээд тэрүүгээр хайж явсаар бялуу авч өгсөн. Ихэнхи нь өмнө нь бялуу идэж үзээгүй хүмүүс байсан. Тэгэхэд нэг зүсэм бялуу хүртэл амьдралын хүсэн хүлээх нэг зүйл байж болдгийг ойлгосон” хэмээх түүнийг яриа нэгийг өгүүлэх шиг. “Ганцаарчилсан сургалтад дөрвөн сар хамрагдсаны дараа TOEFL-д шалгалт өгч хариугаа саяхан авсан. Өмнө нь 57 оноо авч байсан юм. Харин энэ удаа 83 оноо авсан. ТOEFL оноогоо Аризонагийн Их Сургууль, Пенсилваны Их Сургууль болон Калифорны олон улсын их сургуулиуд руу явуулсан” хэмээх Г.Уянга Б.Гэрэлчимэгийн сургалтыг ямар үр дүнтэй вэ гэдгийг дүгнээд өгч байгаа юм. Хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа ч Монголоо тэр дундаа өөр шигээ ээжүүдийн боловсролд Б.Гэрэлчимэг хэмээх залуу үеийн төлөөлөл ямар хэмжээний мэдлэг оруулж байгааг дээр өгүүлсэн жишээнээс харж болохоор. Монголоо, эх орноо гэсэн сэтгэл түүний зүрхэнд уяатай явдаг ч хүссэн хэмжээндээ хүртэл төлөвшөөгүй учраас хараахан ирэх болоогүй хэмээн өөрийгөө голонгуй ярих түүн шиг залуус манайд хэд байгаа бол. Гэхдээ тэр чадаж байна. Монгол ээжүүдийн хэл сурах гүүр нь болоод зогсохгүй АНУ-ын иргэдэд Монголоо таниулж, сурталчилж яваа нь бахархмаар хэрэг биш гэж үү.

Эцэст нь хэлэхэд Б.Гэрэлчимэгийн онлайнаар хичээл заах сургалтын төлбөр 50 мянган төгрөг. Зарим нэгний үдлээд буцахдаа хэрэглэдэг цайны мөнгө. Өдөртөө зарцуулах халаасны төсөв. Өндөр төлбөртэй сургалтын төвүүдийн хажууд чамлахаар тоо ч ийм хэмжээний мөнгөөр ээжүүд англи хэл сураад зогсохгүй хүссэн сургуульдаа элсэж, зорьсон ажилдаа орж байна. Сайн бүхэн үнэтэй байх албагүй. Нэгэнт гэртээ хүүхдүүддээ харж буй ээжүүдэд зориулсан тул төлбөрөө огт нэмэхгүй гэж тэр хэлсэн. Түүний сургалтанд суусан бүсгүйчүүд танил талаа бараадах, бусдыг царайчлах шаардлага гарахгүй. Төрөөс олгож байгаа цалинтай ээжийнхээ 50 мянган төгрөгөөр англи хэл сурах боломжтой гэсэн үг. Юу сайхан энэ л сайхан. Цахим ертөнцийг зөв ашиглавал дэлхийтэй харилцах хамгийн том гарц хэмээсэн Б.Гэрэлчимэгийн үгийн үнэ цэнэ энд ч оршин байж мэднэ.

Image may contain: Zuugii Zoey Boldbaatar, smiling, standing and outdoor

 

Д

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм33 мин өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр2 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг2 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм3 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд3 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм3 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм3 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр22 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим