Нийгэм
Хүүхэлдэй урлагч ээж
Хийж бүтээх хүсэл эрмэлзмээр дүүрэн хөдөлмөрч эмэгтэйчүүдийг онцолдог “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдааГ.Хонгорзулыг урьсан юм. Олон улсын харилцааны мэргэжлээр их сургууль дүүргэсэн тэрбээр ой зургаан сартай хүүхдээ харахын хажуугаар бяцхан үрсэд зориулж хүүхэлдэй нэхдэг. Арван жилд суралцаж байхдаа хөдөлмөрийн хичээлд илүү сонирхолтой байсан нь энэ ажлыг хийх эхлэлийг тавьжээ.
“Наймдугаар ангид байхдаа нэхэхийг сурсан. Хүүхдийн оймс, ороолт, аяганы суурь зэргийг нэхдэг байлаа. Дүү нараа баярлуулах гэж анх тоглоом нэхэж эхэлсэн. Анх нэхсэн тоглоом маань хүүхэлдэй. Урт улаан үстэй. Нээх том толгойтой туршилтын бүтээл болсон. Толгой нь биендээ хүндэдсэн” хэмээн нүүрэндээ мишээл тодруулан ярив. Анх хийж буй бүхэнд алдаа оноо зэрэг дэнслэгддэг. Тиймээс хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Ах эгч нарынхаа хүүхдэд зориулж, хүүхэлдэйн киноны баатрууд болон амьтдыг нэхэж бэлэглэдэг байсан нь өдгөө түүний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ.
Аливаа ажлыг хийх тусам сайширч арга барилаа олдог. Сошиол орчноос бичлэг үзэж, хэрхэн яаж нэхэх талаар суралцахаас гадна зураг харж, схем гаргаж, тоолж нэхдэг байна. Дэгээ зүүгээр нэгбүрчлэн нэхдэг учир ажиллагаа ихтэй. Толгой, их бие, гар хөл, чих, зэрэг бүгдийг нь тус тусад нь нэхэж, дараа нь холбон оёж, хувцсыг нь өмсүүлснээр түүний бүтээл дуусна.“Хүүхдэд зориулж тоглоом нэхэж байгаа болохоор сайн сайхан зүйл бодоод хийдэг. Оюун санаа маань цэгцрээд ямар бүтээл болох бол гэж их догдолно. Энэ ажилдаа их дуртай” гэв.
Хүүхэлдэй урладаг тэрбээр Турк улсаас зориулалтын утсыг захиж авчруулдаг учир хүүхдийн биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Нэг тоглоомыг 1-3 өдрийн хугацаанд нэхдэг ба хэлбэр хэмжээнээсээ шалтгаалаад 10-50 мянган төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна үйлчлүүлэгч түлхүүрийн оосор болон төрөл бүрийн амьтны дүрс бүхий тоглоомыг нэхүүлэх боломжтой. “Одоогоор 10төрлийн нийт 30 гаруй тоглоом нэхсэн. Цаашид төрлөө нэмнэ. Хийж эхлээд удаагүй учраас хүмүүс төдийлөн мэддэггүй. “Хонгорхон үрс хүүхдийн тоглоом” гэсэн пэйж хуудсаар захиалга авдаг. Өнгө үзэмж, эдэлгээ сайтай. Ирээдүйд нэхмэл тоглоомын дэлгүүртэй болохыг мөрөөддөг” гэв.
Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хөдөлмөрлөж буй бүсгүй хөвгүүдийн дуртай хүүхэлдэйн киноны баатар хүн аалз, unicorn зэргийг урлаж бяцхан үрсийг баярлуулдаг байна.
Нийгэм
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.
Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн
- 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
- 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.
Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.
Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм4 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ