Нийгэм
Х.Баатар: Ложистикийн төв нээж, блокчэйн технологи нэвтрүүллээ
“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатартай ярилцлаа.
-Хөдөө аж ахуйн биржийг сонгодог утгаар нь хөгжүүлэх тухай та ярьж байсан. Ямар шинэлэг зүйл хийж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
– Манай бирж 2013 онд байгуулагдсан. Тэр үед УИХ-аас Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль баталсан. Энэ дагуу бирж үйл ажиллагаагаа эхэлсэн. Зургаан жилийн түүхтэй газар. Миний хувьд 2017 оноос захирлаар нь ажиллаж байна. Өртэй, үйл ажиллагаа хувьд нэлээд асуудалтай компани хүлээж авсан. 2014-2016 онд 190-509 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. БНХАУ-ын таван компанид нэг тэрбум гаруй төгрөгийн өртэй. Ер нь л дампуурлын ирмэгт ирсэн байлаа. Манай баг ажлаа хүлээж аваад дүгнэлт хийгээд стратегийн төлөвлөгөө боловсруулсан. Гадаад зах зээлд гарах, тийшээ хамтын ажиллагааг нэлээд нэмэгдүүлсэн. Тухайлбал, БНХАУ- ын Бохай биржтэй хил дамнасан арилжаа хийх түншлэлийн гэрээ байгуулаад, программ хангамж бүх асуудлаа хоорондоо тохирон, өнгөрсөн онд туршилтын арилжаа хийсэн. Бохай бирж нь Тяньжинд байрладаг олон улсын таваарын бирж. Төлбөр тооцоо нь хурдан шуурхай хийхээр тохирсон. Борлуулах бүтээгдэхүүний үнийг тохирдог учраас манайханд илүү ашигтай. Ингээд алдагдалтай ажиллаж байсан компани маань 2017 онд 430 сая төгрөг, 2018 онд 1.2 тэрбумын ашигтай ажилласан. Мөн Хятадын компаниудад төлөх өрөө цэгцэлсэн. Өөрийн орлогоороо бүтээн байгуулалт, технологийн шинэчлэлт хийдэг болж хувирсан байна.
-Ер нь төрийн мэдлийн компани энэ зах зээлд байх нь хэр оновчтой вэ?
-Ач холбогдолтой байлгүй яах вэ. Монголын хөдөө аж ахуйн түүхий эд маш том зах зээл байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, жуулчдыг татах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх гээд зорилго нь маш тодорхой. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд ноолуурын үнийг нэмэгдүүлэх тал дээр нэлээд ажиллалаа. Гол гэсэн аймаг сумдад худалдаа зохион байгуулсан. Ноолуурын худалдаанд гадаад, дотоодын компаниудыг татан оруулсан. Үүний үр дүнд 2016 онд 60 гаруй мянган төгрөгийн үнэтэй байсан ноолуур 2017 оноос тасралтгүй өсч 2019 онд дээд тал нь 140 мянган төгрөг боллоо. Ер манай ноолуур зах зээл их ирээдүйтэй. Дэлхийн ноолуурын 45 хувийг эзэлж байна. БНХАУ-ын дараа жагсч байна гэсэн үг. Чанарын хувьд сайн, урт ширхэгтэй учраас ээрмэлийн утас хийх боломжтой. Хэнээс ч нүүр улайхааргүй, ийм сайн түүхий эдтэй орон.
-Тэгвэл ноолуурын зах зээлээ бид ашиглаж чадаж байна уу?
– Яг үүнийг хэлэх гээд байлаа. Чанартай түүхий эд нь байна. Одоо бид ноолуурын зах зээлд өөрсдөө тоглогч болох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд харамсалтай нь тийм байж чадаагүй. Голдуу өмнөд хөршийн компаниуд өрсөлдөж байна. Үндэсний үйлдвэрлэгчид маань тодорхой хэмжээний ноолуур авч эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Экспортоор мөн л өмнөд хөрш рүү гардаг. Сүүлийн үед Итали руу бага хэмжээгээр самнасан ноолуур гаргаж байна. Тэгэхээр манай компани энэ чиглэлд нэлээд бодлого хэрэгжүүлж байгаа. Мөн малчид болон хоршоог махны үйлдвэрүүдтэй форвард арилжаа хийлгэх, махны үйлдвэрүүдийг томоохон хүнсний үйлдвэрүүдтэй холбож идэвхтэй ажилласан.
-Хөдөө аж ахуйн зах зээлийг зангихад гол бодлого нь юу байдаг вэ?
-Одоогоор хоршоолол маш чухал. Хүнээр бол Хөдөө аж ахуйн зах зээлийн хөл нь юм. Мөн каластр байна. Стандартын агуулахтай, мал төхөөрөх шугам гээд технологийн хувьд шинэчлэлүүд хэрэгтэй. Ноос арьс ширээ гэхэд өнгөөр нь ялгаад яг арилжихад бэлэн болгох бааз суурь чухал. Тиймээс эхний ээлжинд малчдыг аймгуудын махны үйлдвэртэй холбох ажлуудыг хийж байна. Энэ асуудалд эргэлтийн хөрөнгө чухал байгаа. Мөн дулааны арга гэдэгт зарим нь орчихоод асуудалтай зүйл бий.
-Та дээр бүтээн байгуулалт, технологийн шинэчлэлт хийж эхэлсэн гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?
-Энэ онд манайх ложистикийн төвөө Төв аймгийн Аргалант суманд байгуулаад ашиглалтад оруулж байна. 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Ноос ноолуур, хүнсний агуулах, оффистой. Ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүн, барааны дээж хадгалж, дуудлага худалдаа хийх зориулалттай. Байрлалын тухайд олон талаас нь харсан. Улаанбаатарт ойрхон байх ёстой гэж үзсэн. Эндээс 50 орчим км зайтай. Зүүн гурван аймгаас бусад аймгийн түүхий эд манай ложистикийн төвөөр дамжих боломжтой. Тээвэрлэлтийн асуудлыг ч шийдээд байна. Малчид иргэд маань түүхий эдээ ченжийн дамжлагатайгаар зах зээлд хүргэж байна. Харин бид ченжийн дамжлагагүйгээр эцсийн хэрэглэгчдэд хүргэх зорилготой.
-Мөн Монголын хамгийн анхны блокчэйн технологи нэвтрүүлсэн компани болж байгаа гэж сонслоо. Энэ талаар тодруулахгүй юу?
-Блокчэйнд суурилсан технологийн платфорум нэвтрүүлж байна. Энэ бол монголдоо анхдагч. Гадаадаас манайд үйл ажиллагаа нэвтрүүлэх, бараа түүхий эд захиалахад асуудалгүй болж байна. Өмнө нь олон улсын биржүүдтэй холбогдоё гэхээр манай программ шаардлага хангахгүй байлаа. Өмнө нь М80-ийн программ хангамж авахаар нэлээд ярьж байсан. Тэр хэт өндөр өртөгтэй. Блокчэйн технологийн хувьд давуу тал олонтой, харьцангуй хямд. Тэгээд ч дэлхийн жишгээс бид хоцрох ёсгүй. Энэхүү технологи нэвтэрснээр хоршоонууд өөрийн гэсэн кодоор шууд олон улсын компаниудтай харьцах боломжтой болно.
-Танайх Монголын таваарын бирж болно гэсэн том зорилттой ажиллаж байгаа гэсэн. Үүнийг хийх боломжтой юу?
-Ер нь цаашдаа Хөдөө аж ахуйн бирж таваарын бирж болох ёстой. Зөвхөн хөдөө аж ахуйн бараа түүхий эд биш, уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алт гээд бүгдийг арилжих боломжтой. Өнөөдөр нүүрсийг Бохайн биржээр дамжуулаад зарахад компанид ямар ч дарамт учрахгүй. Бирж арилжсан эцсийн мэдээгээ. өгчихнө. Тээврийн асуудлыг нь тендер зарлаад том компаниудыг оруулчихвал одоогийнх шиг асуудал үүсээд байхгүй, хариуцлагаа үүрээд ажиллана. Тэгэхээр одоо хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Мөн загвар хоршоо байгуулах шаардлагатай байгаа. Үүнийг бид өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийх боломжтой гэж харсан. Одоо Говь-Алтай аймгийн Дарви сум гээд загвар хоршоотой газрууд байна. Агуулахтай, түүхий эдээ хоршоологчид өөрсдөө аваад зарчихдаг. Өөрийн гэсэн гишүүнчлэлтэй байна. Баян-Өлгийд бас тийм хоршоо бий. Тэгэхээр ирэх онд бид 20 орчим загвар хоршоо байгуулахаар ажиллаж байна.
-Хөдөө аж ахуйн бирж гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлж байна вэ?
-Бид БНХАУ-ын хэд хэдэн компанитай гэрээтэй. Мөн Европын орнуудтай хамтран ажиллахаар болсон. Тухайлбал, Канад Улс байна. Ер нь 2020 онд хамтын ажиллагаагаа сайжруулна. Ингэхийн тулд хоршоонуудаа идэвхитэй, эрүүл, зөв чиглэлд идэвхитэй ажиллуулах шаардлагатай. Түүхий эдийн чанар ч дагаад нэмэгдэнэ. Мөн сая Ерөнхий сайдын хойд хөршид хийсэн айлчлалын хүрээнд тус улсын компанитай бодын арьс ширийг экспортлох чиглэрээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэхдээ бид эхлээд дотоодын үйлдвэрлэлээ хангана. Дараа нь илүү гарсан арьс ширээ экспортлох бодлого баримтлана.
Нийгэм
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.
Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн
- 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
- 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.
Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.
Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм4 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Нийгэм4 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ