Нийгэм
Бэлэн байдлын зэргийг боломж болгон ашиглажээ
Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллагын бүх шатны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа. Тэгвэл энэ цаг үед дүүргийн удирдлагууд ч цаг наргүй ажиллаж байна. Ингэхдээ орчин үеийн технологийг ашиглаж, аливаа асуудлыг хүндрэлгүйгээр хурдан хугацаанд амархан шийдвэрлэдэг болсон нь иргэдэд тун таатай байгаа аж. Тодруулбал, Хан-Уул дүүрэг видео хурлын систем нэвтрүүлж, дүүргийн Онцгой комиссын гишүүд ажлын байран дээрээсээ үүрэг чиглэл авч шуурхай ажиллаж байгаа юм. Тус дүүргийн хувьд 21 хороотой бөгөөд олны нэрлэж заншсанаар Шувуун фабрик, Өлзийт хороолол, Био комбинат зэрэг алслагдсан хороо, суурин ихтэй учраас өнөөгийн ийм хүнд нөхцөл байдалд асуудлыг хурдан шийдвэрлэхэд видео хурал маш үр дүнтэй байна. Тиймээс видео хурлыг ажилдаа нэвтрүүлснээр дээрх газруудын удирдлага, албан хаагчдын хувьд цаг үеэ олсон шинэ ажил болжээ.
Түүнчлэн хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчний үед авч хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь нэг дор олон хүн цугларахгүй, хурал, цуглаан хийхгүй байхыг чухалчилж байгаа. Тиймээс Хан-Уул дүүргийн хэмжээнд тодорхой үүрэг чиглэл авч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа 600 гаруй албан хаагч бий. Тэр ч утгаараа Хан-Уулынхан дэвшилтэт технологийг ашиглан дүүргийн хэмжээнд онлайн хурлыг хийж хэвшсэн нь олны талархлыг хүртэн, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын ажлыг хөнгөвчилсөн явдал болж байгаа юм. Тэдгээр ажилтнууд ажлын байран дээрээ онлайнаар хуралд оролцон шууд үүрэг чиглэл авна шуурхай ажиллах боломж ч нээгдсэн гэсэн үг.
Дөнгөж өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч цахим орчинд тодорхой өөрчлөлт хийхийг төр, засгийн холбогдох хүмүүст хүссэн байсан. Тодруулбал, “Төрийн ордонд өргөн нэвтрүүлгийн ТВ-үүдийн шууд дамжуулах сигнал байгаа. Түүнийгээ эфир бүрд нь холбоход ТВ бүрээс нэг хүн байхад хангалттай. ЭМЯ-ны 11 цагийн цаг үеийн мэдээллээ ордноос дамжуулбал яасан юм бэ. Энэ олон ТВ, сурвалжлагч нар халдварын эрсдэлтэй газраар гүйгээд, биенээсээ өрсөх гэж дутуу дулимаг мэдээ цацаад ард нийтийг айдаст автуулаад байх шиг. Энэ үед гол эх сурвалжийн мэдээ, шийдвэр л чухал байна. Би ч сэтгүүлч гээд өрсөж дуугарах нь чухал биш, онож хөдлөх шийдвэрлэх нь чухал байна” гэсэн байв.
Тэгвэл энэхүү хүсэлт аль хэдийн Хан-Уул дүүрэгт цагаа олсон ажил болон хэрэгжээд эхэлсэн бөгөөд бусад дүүрэг, аймаг сумдын Тамгын газрууд ч эдний туршлагаас нь хуваалцан, ажлаа шуурхайлах болжээ. Ийм боломж байгаа бус уу.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм19 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм23 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм16 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо