Нийгэм
“Ирэх долоо хоногоос ЭЕШ-д зориулсан теле хичээлийг цацна”
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн багачуудад зориулсан хичээлийг 13 телевизээр дамжуулан зааж байгаа. Теле хичээлтэй холбоотой зарим зүйлийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулсан юм.
-Салбар яамнаас хариуцан нэг сарын хугацаанд теле хичээлийг зааж байна. Теле хичээлийн үр дүн хэр байгаа бол?
-Теле хичээлийг зөвхөн хичээл зааж буй багшид даатгавал яагаад ч үр дүнд хүрэхгүй. Телевизээр хичээл зааж буй багшийн зааж, чиглүүлсэн хичээлийг эцэг, эхчүүд, анги удирдсан багш нар дэмжин хамтран ажиллаж байж хичээл үр дүнтэй болно. Мэдээж телевизээр 20-хон минутын хугацаанд ганц хүн удирдан чиглүүлж байгаа учраас хүн бүрт “Ингэхгүй яасан юм бол”, “Тэгэхгүй дээ” гэх зөндөө санаа бодол орж ирнэ. Бид аль болох хамгийн сайн хувирбараа хэрэгжүүлэхийг зорьж байна. Мэдээж хүмүүсээс ирсэн санал гомдол болгоныг хүлээн авч, дараа дараагийн хичээлдээ шингээхийг хичээж байна.
-Эцэг, эхчүүд ихэвчлэн ямар санал гомдол хэлж байна вэ?
-Жишээлбэл, дохионы хэлний багш нарын биеийн хэлэмж дээр анхаарах хэрэгтэй гэдэг саналыг хэлж байна. “Дохионы хэлний багш зөвхөн гараараа дохиод байгаа учраас хүүхдүүд тэмдэглэж авахад хурдтай байна” гэсэн. Энэ асуудлыг хүлээн авч, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо, тусгай 29 дүгээр сургууль, энэ чиглэлээр ажиллаж буй судлаачидтай хамтран ажиллаж байна. Мөн “Теле хичээлийг тэмдэглэж авахад хурдан байна” гэдэг нийтлэг гомдол ихээр ирж байна. Тийм учраас аль болох самбартай ажиллаж буй хэсэг дээр хугацааг жаахан тавиу байхаар багш нартай ярилцсан. Бас багш нарын эфирийн инээмсэглэл, нүүрний баясал зэрэг дээр анхаарч байна. Энэ мэт янз бүрийн саналууд ирж байгаа.
-Теле хичээлийн агуулга зарим дунд сургуулийнхаас хоцорч байна гэдэг гомдлыг эцэг, эхчүүд хэлж байна. Хичээлийн агуулга хоцрох эсвэл түрүүлэх асуудал гарч байгаа болов уу?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 онд хөтөлбөртөө сайжруулалт хийсэн. Ингээд 2019-2020 оны хичээлийн жилийн гуравдугаар улиралд ерөнхий боловсролын сургуулиудад ийм агуулгаар хичээл явж байх ёстой гэсэн баримжаа, агуулгын тохиргоог гаргаж өгсөн. Энэ агуулгыг хичээл заагдахаас долоо хоногийн өмнө дунд сургуулиудад хүргүүлсэн. Яагаад долоо хоногийн өмнө хүргүүлсэн бэ гэхээр зарим сургуулиуд хөтөлбөрийн хувьд түрүүлэх, хоцрох асуудал гарсныг үгүйсгэхгүй.
Боловсролын хүрээлэнгийн гаргасан судалгаагаар энэ жилийн хичээлийн агуулга 90 гаруй хувийн тохирцтой байна гэсэн. Бид дахин гуравдугаар сард теле хичээлээ үргэлжлүүлэн заах гэж байна. Энэ хүрээндээ нийт 500 гаруй хүн бэлтгэл ажилд оролцож байгаа. Олон нийтийн хөдөлгөөн хязгаарлаж буй энэ үед нэг дор олон хүн цуглуулахгүй байхыг хичээж, нэг дор 30-40 хүн байхаар зохион байгуулж ажиллаж байна.
-Одоогоор нийт хэчнээн цагийн теле хичээл заагаад байна. Гуравдугаар сард нийт хэдэн цагийн хичээл цацагдах вэ?
-Багш нар маань одоогоор нийт 554 цагийн теле хичээл заагаад байна. Үүний 402 цаг нь заавал үзэх ёстой төлөвлөгдсөн хичээлийн агуулга байсан. Гуравдугаар сард дахин 484 цагийн хичээлийн агуулга заахаар бэлтгэж байна. Үүний 400 гаруй нь яг судлах ёстой төлөвлөгдсөн агуулга байх болно.
-Орон нутгийн зарим сургуулиудад багш нар ажиллаж байна гэх мэдээлэл авсан юм. Багш нар ажиллаж байгаа сургуулиудад ямар хяналт тавьж байгаа бол?
-Салбарын сайдын хоёрдугаар сард гаргасан тушаалд “Онцын шаардлагагүй хэрэгцээгүй бол багшийг сургууль дээр ирүүлэх шаардлагагүй” гэдэг чиглэлийг өгсөн байгаа. Гэхдээ багш нарыг хүүхдүүдтэйгээ ямар нэг байдлаар эргэх холбоотой байхыг зөвлөж байна. Тиймээс багш нар ажиллахгүй байгаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулан теле хичээл заана гэсэн үү?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл бичгийн шалгалтын хугацаа тодорхой хугацаагаар хойшилсон. Хугацааг удахгүй нарийвчлан зарлана. Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавраа заавал судалгаа, агуулгын хүрээнд бэлтгэнэ. Ирэх долоо хоногоос эхлэн ЭЕШ-д зориулсан теле хичээлийг телевизээр цацаж эхэлнэ. Цаашдаа бидэнд зайны сургалтыг хөгжүүлэх чиглэлд томоохон сургамж болж байна. Бүхэл бүтэн архив бэлтгэх чиглэлээр бодлогоо боловсруулаад явж байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм17 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм21 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр24 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Улс төр21 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр19 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм19 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно